Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

July 2026

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин өнөөдөр /2026.07.02/ “Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав,  Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар байлцав. Уулзалтын үеэр Монголын стартап экосистемийг олон улсын зах зээлтэй холбох, дотоодын инновацын чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны чиглэлээр хүний нөөц, технологийн шийдлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. “Монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх, АНУ-ын венчур сангуудаас хөрөнгө оруулалт татах өргөн боломж бий. Салбарын яамны зүгээс энэхүү экосистемийг бодлогоор дэмжиж ажиллана” гэдгийг сайд Ч.Номин онцоллоо. Талууд цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Үүнд: Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хиймэл оюуны бодит шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах.

“Silkroad Innovation Hub”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ассет Абдуалиевыг хүлээн авч уулзлаа Read More »

Салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг урьж байна

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 253 дугаар тогтоолоор “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ыг баталсан билээ. Энэхүү журмыг Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын албанаас танилцуулах тул салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Мэдээлэл авах утасны дугаар: 266202

Салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг урьж байна Read More »

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас боловсруулсан “Өгөгдлийн тухай” анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү хуулийн төсөл нь төрийн мэдээллийн санг зөвхөн өгөгдөл цуглуулах, хадгалах зориулалтаар хязгаарлах бус, харин “төрийн их өгөгдөл”-ийн дэд бүтэц, засаглалыг бий болгох, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин ашиглах эрх зүйн орчныг цогцоор нь бүрдүүлэхэд чиглэж байна. Ингэснээр өгөгдлийг эдийн засаг, бизнес, инновац, эрдэм шинжилгээний судалгаа, төрийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд илүү аюулгүй, чанартай, үр ашигтайгаар ашиглуулах боломж нээгдэх юм. Түүнчлэн, Засгийн газрын хуралдаанаас дижитал эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлж, Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулалт татах, татварын орлогыг өсгөх, өндөр ур чадвартай ажлын байруудыг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлт бүхий “Ногоон дата төв” байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлж хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Read More »

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй бол ААНОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдана

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс”-эд бүртгүүлсэн хуулийн этгээдийн орлогын албан татварын хөнгөлөлтөд хамаарах мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний жагсаалтыг баталлаа. Энэ нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай үндэсний дэвшилтэт технологийн компаниудыг бойжуулах, мэдлэгийн эдийн засгийг эрчимжүүлэх стратегийн чухал ач холбогдолтой шийдвэр юм. Улсын Их Хурлаас 2024 онд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4-т “мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогод ногдох албан татварыг хөнгөлөх”-өөр заасан. Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 98 дугаар тогтоолоор Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, тус бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам батлагдсан билээ. Энэхүү эрх зүйн орчны хүрээнд 2026 оны 01 дүгээр сараас эхлэн виртуал бүсийн бүртгэлийг e-business.mn системээр дамжуулан нэвтрүүлж, өнөөдрийн байдлаар 100 гаруй хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн аваад байна. Өнөөдөр дэлхий дахинд мэдээллийн технологийн салбарыг төрөөс татварын бодлогоор дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх замаар улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, Казакстан, Узбекистан, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг орнууд мэдээллийн технологийн тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийг татвараас чөлөөлдөг. Үүний дүнд Казакстаны мэдээллийн технологийн салбарын нийт экспорт 2025 онд 1.1 тэрбум ам.долларт хүрснээс 633 сая ам.долларын экспортыг “Астана хаб” дангаар гүйцэтгэсэн бөгөөд 2026 онд энэхүү орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна. Монгол Улс энэхүү олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжихийн тулд мэдээллийн технологийн салбарын үйлдвэрлэлийг дэмжсэн эрх зүйн орчинг сайжруулж, бизнесийн таатай экосистемийг цогцлоох зорилтыг тууштай хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй бол ААНОАТ-ын хөнгөлөлтөд хамрагдана Read More »