Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

9 сар 2026

Сэргээгдэх эрчим хүч, AI дата төв, дижитал эдийн засгийн экосистемийн талаар санал солилцов

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “ClariTec Digital Technology Group”-ийн гүйцэтгэх захирал Ван Пэнсю, Бизнес хариуцсан захирал Му Чэньлу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюунд суурилсан дата төвийн дэд бүтэц, өндөр үнэ цэн бүхий дижитал эдийн засгийн экосистем бий болгох талаар санал солилцов.“ClariTec Digital Technology Group” нь хиймэл оюуны тооцооллын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятад, АНУ, Япон, Индонез, Монгол, Казахстан, Австрали болон бусад улс орон, бүс нутагт үйл ажиллагааны сүлжээ, төслийн хөгжүүлэлтийн боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.Тус группийн хөгжлийн гол чиглэл нь “Эрчим хүч + Тооцооллын хүчин чадлын уялдаа” (Power-Compute Synergy) бөгөөд хямд, тогтвортой ногоон эрчим хүчийг AI дата төв болон өндөр хүчин чадлын тооцооллын дэд бүтэцтэй уялдуулахад чиглэдэг. Мөн нар, салхины эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур болон AI дата төвийг нэгтгэсэн хөгжлийн загварыг чухалчилж байна. Энэхүү загвар нь сэргээгдэх эрчим хүчийг өндөр үнэ цэн бүхий AI тооцооллын хүчин чадалтай уялдуулж, шинэ төрлийн дижитал эдийн засгийн экосистем бий болгох зорилготой аж.

Сэргээгдэх эрчим хүч, AI дата төв, дижитал эдийн засгийн экосистемийн талаар санал солилцов Read More »

БНХАУ-ын “Эвербрайт Блю Скай” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин БНХАУ-ын төрийн өмчит “Эвербрайт Блю Скай” компанийн ТУЗ-ийн дарга Ян Хуафэн, ТУЗ-ийн даргын туслах Цүй Жинбо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.07/хүлээн авч уулзав. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон дата төв болон тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн эрчим хүчний нөөцийг өндөр үнэ цэн бүхий тооцоолол, дижитал бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх, найдвартай эх үүсвэрт түшиглэсэн дата төвийн дэд бүтцийг хамтран байгуулах боломжийн талаар ярилцав. “Эвербрайт Блю Скай” нь хатуу хог хаягдлыг нөөц баялаг болгон ашиглах, шинэ эрчим хүчний технологийг судалж хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 жилийн туршлагатай компани юм. Уулзалтын үеэр тус компани Монгол Улсын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч, дата төв, өндөр технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын эрчим хүчний давуу талыг өндөр технологийн экосистемтэй уялдуулж, дата төв болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг бодит төсөл болгон өргөжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

БНХАУ-ын “Эвербрайт Блю Скай” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа Read More »

“Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг хэлэлцүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг 2026 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэлэлцүүллээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК-тай хамтран боловсруулсан төслийн хэлэлцүүлэгт төрийн болон салбарын мэдээлэл хариуцагч 62 байгууллагын 70 гаруй албан хаагч оролцов. Хэлэлцүүлгээр нийтийн мэдээллийн дэд бүтцийн өнөөгийн нөхцөл байдал, систем хоорондын уялдаа холбоо, мэдээллийн сангийн давхардал, цаашдын хөгжлийн чиглэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо. Монгол Улс 2021 онд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг баталж, төрийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл солилцоо, нийтийн мэдээллийн дэд бүтцийг нэгдсэн байдлаар хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлахаар заасан 22 хэм хэмжээний актаас 19-ийг нь батлан мөрдүүлж байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлд нийтийн мэдээллийн дэд бүтцийн бүрэлдэхүүнийг, 28 дугаар зүйлд ерөнхий төлөвлөлт болон төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн газар батлахаар тус тус заасан. Өнөөгийн байдлаар төрийн мэдээллийн систем, мэдээллийн сангууд тодорхой хэмжээнд хөгжсөн хэдий ч нэгдсэн архитектур бүрэн бүрдээгүй, байгууллага төвтэй хөгжлийн загвар давамгайлж байна. Мэдээллийг олон системд давхар бүртгэх, дахин цуглуулах нь өгөгдлийн давхардал, зөрүүтэй мэдээлэл үүсгэхээс гадна хөрөнгө оруулалтын давхардал, үр ашиггүй зардлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд төрийн мэдээллийн систем, мэдээллийн сан, сүлжээг байгууллага бүр тусдаа хөгжүүлэх бус, улсын хэмжээнд нэгдсэн архитектур, нийтлэг стандарт, систем хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, өгөгдлийн дахин ашиглалтыг хангах зарчимд шилжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд боловсруулсан “Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт” нь улсын хэмжээнд хөгжлийн чиглэл, бүтэц, уялдаа холбоо, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх үе шатыг тодорхойлох бол “Төлөвлөлтийн нийтлэг журам” нь салбар, байгууллагын түвшинд хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үе шат, шаардлагыг тогтооно. Мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай мэдээллийн системийн ангиллыг тодорхой болгосноор системийг шинээр бий болгох, шинэчлэх, хөгжүүлэх шийдвэрийг бодит хэрэгцээ, техникийн шаардлага, эдийн засгийн үр ашигт үндэслэн гаргаж, давхардсан хөрөнгө оруулалт, үр ашиггүй зардал, уялдаагүй систем бий болох эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагуудаас гарсан санал, зөвлөмжийг тусган баримт бичгийн төслүүдийг эцэслэн боловсруулж, холбогдох журмын дагуу батлуулах ажил үргэлжилнэ.

“Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлт”-ийн төслийг хэлэлцүүллээ Read More »