Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

11 сар 2026

МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД 42 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас (UN DESA) Цахим засаглалын хөгжлийн индексийн (EGDI)-2026 тайланг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр танилцууллаа. Тайланд Монгол Улс 0.8710 оноогоор дэлхийн 194 улсаас 42 дугаар байрт, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгдэв. Энэ нь 2024 оноос 4 байр, 2022 оноос 32 байраар ахисан үзүүлэлт юм. 2026 оны үнэлгээгээр Бүгд Найрамдах Солонгос Улс 0.9794 оноогоор дэлхийд тэргүүлсэн бол Дани Улс 0.9777 оноогоор хоёрдугаарт, Сингапур Улс 0.9722 оноогоор гуравдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Цахим засаглалын хөгжлийн индекс нь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын цахим засаглалын хөгжлийн түвшнийг үнэлдэг. Монгол Улс тус үнэлгээгээр “Маш өндөр” (Very High EGDI) ангилалд багтаж байна. Монгол Улсын индексийн үзүүлэлт ийнхүү ахисан нь төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшлийг илтгэж байна. Цаашид цахим засаглалын хөгжлийг улам эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, үр ашигтай болгох нь чухал юм.

МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД 42 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ Read More »

МОНГОЛ УЛС КИБЕР ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН ТАЛТ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, кибер халдлага улам бүр хил дамнасан, нарийн зохион байгуулалттай болж, гэмт хэргийн ул мөр, цахим нотлох баримтыг гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах сервер, мэдээллийн системээс гаргуулан авах шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэ нь манай улсын кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааг олон улсын хэмжээнд өргөжүүлэх, шуурхай байдлыг хангах шаардлагыг бий болгож байна. ​Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, цахим нотлох баримтыг хадгалах, цуглуулах, солилцох, мөрдөн шалгах, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Европын Холбооны Зөвлөл 2001 онд “Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 2024 онд “Кибер гэмт хэргийн эсрэг конвенц”-ыг тус тус баталсан.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны А/138 дугаар тушаалаар хууль сахиулах, тусгай чиг үүргийн байгууллагууд, кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн төлөөллүүдийг оролцуулан Монгол Улс дээрх конвенцуудад нэгдэн орох асуудлыг судалж, дүгнэлт, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. ​Ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаанаар хоёр конвенцын зорилго, хамрах хүрээ, зохицуулалтын талаар санал солилцон, цаашид хийх судалгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцлээ.​Монгол Улс дээрх конвенцод нэгдсэн орсон тохиолдолд хил дамнасан кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх олон улсын эрх зүйн механизмыг ашиглан гадаад улстай цахим нотлох баримт солилцох, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд харилцан эрх зүйн туслалцаа авах боломж өргөжих бөгөөд олон Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашгийг цахим орчинд хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

МОНГОЛ УЛС КИБЕР ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН ТАЛТ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ Read More »