Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

МОНГОЛ УЛС КИБЕР ГЭМТ ХЭРЭГ, ХАЛДЛАГА, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН ТАЛТ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, кибер халдлага улам бүр хил дамнасан, нарийн зохион байгуулалттай болж, гэмт хэргийн ул мөр, цахим нотлох баримтыг гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах сервер, мэдээллийн системээс гаргуулан авах шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэ нь манай улсын кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх, мөрдөн шалгах ажиллагааг олон улсын хэмжээнд өргөжүүлэх, шуурхай байдлыг хангах шаардлагыг бий болгож байна.

​Мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан үйлдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, цахим нотлох баримтыг хадгалах, цуглуулах, солилцох, мөрдөн шалгах, олон улсын эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Европын Холбооны Зөвлөл 2001 онд “Кибер гэмт хэргийн тухай Будапештийн конвенц”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей 2024 онд “Кибер гэмт хэргийн эсрэг конвенц”-ыг тус тус баталсан.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны А/138 дугаар тушаалаар хууль сахиулах, тусгай чиг үүргийн байгууллагууд, кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийн төлөөллүүдийг оролцуулан Монгол Улс дээрх конвенцуудад нэгдэн орох асуудлыг судалж, дүгнэлт, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

​Ажлын хэсгийн нэгдүгээр хуралдаанаар хоёр конвенцын зорилго, хамрах хүрээ, зохицуулалтын талаар санал солилцон, цаашид хийх судалгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүгнэлт, зөвлөмжийн талаар хэлэлцлээ.
​Монгол Улс дээрх конвенцод нэгдсэн орсон тохиолдолд хил дамнасан кибер гэмт хэрэг, халдлага, зөрчилтэй тэмцэх олон улсын эрх зүйн механизмыг ашиглан гадаад улстай цахим нотлох баримт солилцох, гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд харилцан эрх зүйн туслалцаа авах боломж өргөжих бөгөөд олон Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашгийг цахим орчинд хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар  “Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Э.Батшугар, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, сайдын зөвлөх Б.Амгалан, Э.Эрдэнэжамъян нар оролцлоо. Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциаци нь

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр /2023.06.20/ Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын Санхүүгийн албаны дарга Мехмет Онур Парталыг хүлээн авч уулзлаа

Н.Учрал сайд уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм. БНТУ-ын Ерөнхийлөгчийн

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ