Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

May 2026

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбар тэр дундаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр  нягт хамтран ажиллаж ирснийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолсон. Уулзалтын үеэр мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Хиймэл оюуны үндэсний стратегийг сайжруулах ажил, цахим орчин дахь хүүхэд залуусын дээрэлхэлтийн судалгаа, цахим ур чадвар, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр хэрэгжүүлсэн DEMOSC төслийн үр дүн, цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг эхлүүлсэн “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян болон Цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл зэрэг сэдвээр ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцлоо.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Read More »

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал нар уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Япон Улсын Засгийн газар, тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа”-гаа илэрхийлэв. Мөн “2025 оны 7 дугаар сард Япон Улсын Эзэн хаан болон хатан Монгол Улсад төрийн айлчлал хийснээр хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, соёлын болон ард түмний харилцаа өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна. Соёлын сайдаар ажиллаж байх хугацаандаа олон хамтын ажиллагааг Япон Улстай өрнүүлж ирсэн бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт мөн өргөжүүлнэ хэмээн найдаж байна. Цаашид ҮСТ-той хамтран хэрэгжүүлж байгаа шилдэг туршлага, ажлуудыг ЦХИХХЯ-наас бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн. KDDI компани Старлинктэй хамтран direct-to-device үйлчилгээг Япон Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаарх мэдээллийг авсан. Удахгүй энэ үйлчилгээ Монгол Улсад нэвтрэнэ хэмээн найдаж байна” гэлээ.  Түүнчлэн Цахим шилжилтэд харилцаа холбооны дэд бүтэц чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Япон Улсын KDDI компанийн хөрөнгө оруулалттай Мобиком компани том хувь нэмэр оруулж буйг дурдаад малчны хотноос И-Монгол системээр дамжуулан төрийн үйлчилгээг авахад харилцаа холбооны операторууд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки “Монгол Улс их өгөгдөл болон хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглаж буй туршлагыг Японы тал өндрөөр үнэлж байна” гээд хоёр улсын 40 гаруй жилийн түүхтэй статистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд талууд хоёр  хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр дүнд чиглэсэн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дахин илэрхийллээ.

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Read More »