Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

urantsetseg

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно

ҮЙЛ ЯВДАЛ GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно 2021.04.21 Монгол Улсын Засгийн газар Google болон Apple компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс оронд 130 сая гаруй хүн ашиглаж буй EXPOSURE NOTIFICATION буюу COVID-19 ERDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлж, 4 дүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүллээ. Тус системийн талаар Google компанийн зүгээс Монгол Улсад хандсан захидал ирүүлсэн бөгөөд уг захидалд Google компанийн засгийн газрын асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма хэлэхдээ “Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт Google болон Apple компаниас дэмжлэг үзүүлж, өөрсдийнхөө бүтээсэн, одоогоор хамгийн шилдэг гэсэн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүллээ. Энэхүү систем нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх бөгөөд хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй гэдгээрээ давуу талтай. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ. “We support the Government of Mongolia’s Communications and Information Technology Authority (CITA) in the launch of their COVID 19 Ersdel System as they work to counter COVID-19 and help Mongolia reopen. The COVID 19 Ersdel System uses privacy preserving technology from Google and Apple. Each user gets to decide whether or not to opt-in to Exposure Notifications; the system does not collect or use location from the device; and if a person is diagnosed with COVID-19, it is up to them whether or not to report that in the public health app. We will continue to support the work of the Government of Mongolia going forward.” – Tenzin Dolma, Director of Government Affairs & Public Policy COVID -19 ERSDEL нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Тодруулбал, хэрвээ та халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол танд мэдэгдэл ирэх юм. Хэрвээ та android үйлдлийн системтэй гар утастай бол COVID-19 ERSDEL аппликейшнийг суулгах, харин iOS үйлдлийн системтэй гар утастай бол утасныхаа Settings руу ороод Exposure Notification -ийг идэвхжүүлэх юм. Мөн Bluetooth тохиргоогоо асаалтай байлгах шаардлагатай гэдгийг Google компанийн зүгээс зөвлөж буй. COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Оном сан, Гэрэгэ системийн баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэлээ.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

GOOGLE: COVID-19 ERSDEL хөгжүүлэлтэд Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж ажиллах болно Read More »

Холбоочдын “Шар Ордон”

ҮЙЛ ЯВДАЛ Холбоочдын “Шар Ордон” 2021.04.21 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад холбоочдын дунд “Шар ордон” хэмээн нэрлэгдэж буй Төв шуудангийн барилгын талаар өгүүлэх болно. Шар ордонд ажиллаж, ажил, амьдралын гараагаа эхэлсэн олон мянган холбоочид болон хойч үеийнхэнд түүх болсон энэ л барилгын талаар өгүүлэхэд таатай байна. БНМАУ-ын Тээвэр, Холбооны яам 1950-аад оны дунд үеэс шуудан, холбооны үйлчилгээний хүрээг тэлж, шуудангийн цэг, салбарыг олшруулах, нийслэлээс аймагт, аймгаас сумдад шуудан, хэвлэлийг 7 хоногт хүргэх тоо давтамжийг нэмэгдүүлэх, мөн хөдөөгийн харилцаа холбооны байгууллагуудыг тохилог орон байраар хангах, харилцаа холбооны олон улсын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол Улсын харилцаа холбоо, радио, өргөн нэвтрүүлгийн хөгжил, байршлын ерөнхий схем 1957-1970 он” гэсэн анхны төлөвлөгөөг Тээвэр, холбооны яамны орлогч сайд М.Чимиддоржийн удирдлагын дор Олег Александр Константинович нарын зэрэг Зөвлөлтийн мэргэжилтнүүд боловсруулжээ. Энэхүү ерөнхий схемийн дагуу Улаанбаатар хотод харилцаа холбооны төв барилгыг 1960 оны нэгдүгээр улиралд багтаан бариулж, ашиглалтад оруулах талаар 1958 оны 7 дугаар сарын 7-ны өдөр ЗСБНХУ-ын Холбооны яаманд захидал бичсэн байна. Энэ үед холбооны байгууллагууд аж ахуй, санхүү эдийн засгийн хувьд огт бэхжээгүй, 1933-1935 оны үед баригдсан холбооны үйлчилгээний төв барилга нь холбооны үйлдвэр технологийн зориулалтын бус, хэт хуучирсан, халаалт болон хүн ажиллах нөхцөл муугаас гадна холбооны шинэ АТС, техник, тоног төхөөрөмж суурилуулах огт боломжгүй болсон байна. “БНМАУ-ын Харилцаа холбооны ерөнхий хороо нь 1933 онд одоогийн Боловсролын их сургуулийн ар талд модон хашаан дотор модон байшинд, телефон цахилгаан хороо нь шавар байшинд байрлаж байв” гэж ахмад холбоочин Төмөрийн Цэрэн-Очир дурсан бичиж байжээ. БНМАУ-ын Холбооны сайд асан Л.Дамдинжав гуай өөрийн дурдатгалдаа “ … Холбооны төв барилгыг холбооны хөгжлийн ирээдүйн шаардлагыг хангахаар цэвэр үзэмжтэй барьж байгуулах явдал байлаа. Үүнд хөрөнгө, цаг хугацааны олон зүйлийн бэрхшээл тулгарч, нөхөр Л.Дамдинжав өөртөө хөшөө босгохоор зүтгэж байна гэсэн шүүмжлэл зэмлэл хүртэл гарч байсан ч төслөөсөө ухраагүй байна. Энэ нь зөвхөн барилгын асуудал ч биш, хэрэг дээрээ бүх төрлийн холбооны техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай асуудал байсан бөгөөд үнэхээр ч төлөвлөсөн байдлаар шийдэгджээ. Холбооны орлого бага учир ашиглалтын олон чухал арга хэмжээг санхүүжүүлэхэд тээврийн байгууллагуудын оруулсан хөрөнгөөс нэлээд хэсгийг холбооны зарлагад арга буюу авч байсныг холбоочид санаж байх ёстой” гэж тэмдэглэжээ. Харилцаа холбооны төв барилгын ажил шүүмжлэл зэмлэлийн дунд ТХЯ-ны удирдлагуудын идэвхтэй санаачилга, ЗХУ-ын Холбооны яамны тусламж дэмжлэгтэйгээр 1959 оны дундуур эхэлж, ТХ-ны сайдын 1959 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 346 тоот тушаалаар Төв шуудангийн барилгын захиргааг Л.Буджаваар удирдуулан байгуулсан байна. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар Магсарын Чимэддоржийг томилжээ. ТХ-ны сайдын 1960 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 329 дүгээр тушаалаар харилцаа холбооны төв барилгыг хүлээн авах комиссыг орлогч сайд Д.Доржпаламаар удирдуулан, Л.Буджав, Мял, Полуянов, С.Борхүү, Шижээ нарын бүрэлдэхүүнтэй хэсэг 10 дугаар сарын 5-наас эхлэн барилгын ажлыг, Ж.Самбуу, Ш.Гандорж, П.Сэрээтэр, Чойжилсүрэн, С.Пүрэвсамбуу, Д.Гарам-Очир, Л.Сумьяа, С.Лувсанцэнд, З.Дүгэрсүрэн, С.Батдаваа, Г.Шижээ нарын инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг мөн сарын 20 – ноос эхлэн хүлээн авсан байна. БНМАУ-ын харилцаа холбооны төв барилгыг Ази, Европын аль ч хотын харилцаа холбооны барилгаас дутахааргүйгээр орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр ЗХУ-ын тусламжаар тоноглосон бөгөөд энэхүү барилгыг 1960 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авчээ. Төв барилгын нүүрэн талд “ Монгол, Зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал мандтугай” гэсэн лоозон бичиж хадсан байна. Нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу, МАХН-ын Төв хорооны 2 дугаар нарийн бичгийн дарга Л.Цэнд, нарийн бичгийн дарга Л.Балжинням, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Н.Жагварал, Д.Майдар, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Лувсанравдан, ТХ-ны сайд М.Чимэддорж нар болон ЗХУ-ын Холбооны сайд Н.Д.Псурцев тэргүүтэй төлөөлөгчид, ЗХУ- аас тус улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч В.И.Левкин, гадаад орнуудаас суугаа Элчин сайдын яамны тэргүүн,гишүүд нар оролцсон байна. Нээлтийн үгийг ТХЯ-ны дэргэдэх намын хорооны нарийн бичгийн дарга Пүрэвжал нээж, ТХ-ны сайд М.Чимиддорж үг хэлжээ. Сайд хэлсэн үгэндээ “Монголын холбоочид бид энхрий хайрт нам, засгийнхаа байнгын анхаарал, ЗХУ-ын тусламжийн ачаар орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсон нийслэл хотын холбооны төв барилгыг баяр ёслолын байдлаар ашиглалтад оруулах гэж байна. Манай энэ баярт ЗХУ-ын Холбооны сайд, бидний хүндэт зочин Николай Демьянович Псурцев оролцож байна. Холбооны төв барилгын ашиглалтад орж байгаа техникийн хэсэг нь 4 давхар 22 метр өндөр, нийтдээ 5190 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 132 тасалгаа бүхий 30 гаруй мянган шоо метр багтаамжтай юм. Энэ барилгад механикжсан төв шуудан, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хот хоорондын телефон, цахилгаан холбооны төв болон олон сувгийн аппарат хэрэгсэл, анхны ээлжид 4000 дугаарын багтаамжтай цаашдаа 10000 цэг хүртэл нэмэгдэж чадах АТС, радио нэвтрүүлгийн зангилгаа зэрэг холбооны үйлчилгээний газруудтай билээ. Энэ нь манай нийслэл хот, улс орны холбооны техник төхөөрөмжийг өргөтгөн хөгжүүлэх одоо цагийн техникийг нэвтрүүлэхэд том бөгөөд чухал алхам боллоо. Энэ барилгад тавигдсан тоноглол төхөөрөмж нь олон тооны нэр төрөлтэй бөгөөд ховор, хүнд нарийн зүйлс байсан боловч тавигдах төхөөрөмж, орох материал нэг бүрийг ЗХУ-ын Холбооны яамнаас бүрдүүлж хугацаанд нь нийлүүлж өгснөөр ажлын зурагт төлөвлөгдсөн ёсоор угсарч тоноглоод ашиглалтад оруулах бололцоо хангагдлаа. Энэ барилга чанар сайтай, цэвэр үзэмжтэй баригдсан бөгөөд зураг төлөвлөгөө ёсоор барьж тоноглох ажилд Улаанбаатар хотын барилга трест, Мебелийн фабрик, Сантехник, цахилгаан монтаж болон Холбооны барилга монтажийн ашиглалтын газрын ажилчид, инженер техникийн ажилтнууд өөрсдийн бүтээлч хөдөлмөр, идэвх санаачилгаа өрнүүлэн ажиллаад, тохиолдсон элдэв бэрхшээлийг амжилттай давж, тавигдсан зорилгоо амжилттай биелүүлэв….”гээд сайд үгийнхээ төгсгөлд ”Холбооны төв барилгыг ашиглалтад хүлээж авч байгаа холбоочид бидний өмнө хариуцлагатай бөгөөд чухал зорилт тавигдаж байна. Өөрийн гардан ажиллах техник төхөөрөмжийг бүрэн эзэмшиж, түүний хүчин чадлыг шавхан гаргаж, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэрэглэгч олон түмнийг үргэлж баярлуулан өөрийн техникийн мэргэжил, ерөнхий ба улс төрийн боловсролыг цуцалтгүй дээшлүүлэн, социалист ёсоор ажиллаж сурч, аж төрөх гэсэн манай уралдааны шинэ хэлбэрийг тасаг, ээлж бүрээр өрнүүлж ажиллах хэрэгтэй байна. Харилцаа холбоог хөгжүүлэх гурван таван жилийн төлөвлөгөөг 45 хоногийн өмнө давуулан биелүүлэхээр амласан үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаа бататгаж, тэр туршлагадаа түшиглэж соёлын довтолгооны эрч хүчийг улам нэмэгдүүлэн, нэгдэл сангийн аж ахуйнуудыг холбоожуулах, айл өрхийг радиожуулах талаар тавигдсан чухал зорилтуудыг нэр төртэй биелүүлэхэд зориг төгөлдөр байгаагаа хамт олныхоо өмнөөс илэрхийлье” гэжээ. (Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос 126 дугаар тал ) Монгол Улсын харилцаа холбооны төв барилга буюу бидний нэрлэж заншсанаар

Холбоочдын “Шар Ордон” Read More »

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

ҮЙЛ ЯВДАЛ Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно 2021.04.21 Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм. Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно Read More »

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн 2021.04.02 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд салбарын түүхэн замналыг цувралаар хүргэж буй билээ. Энэ удаад 1962-1966 онд Тээвэр, холбооны сайдаар ажиллаж байсан Бат-Очирын Гомбосүрэнгийн тухай нийтэлж байна. Б.Гомбосүрэн нь 1932 онд Архангай аймгийн Тариат сумын нутагт төрж, 1942-1952 онд бүрэн дунд сургууль, 1952-1957 онд ЗХУ-ын Москва хот дахь Төмөр замын инженерийн дээд сургуульд суралцаж, зам харилцааны инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1957-1959 онд Улаанбаатар төмөр замын газарт тоо бүртгэгч, ахлах инженер, төлөвлөгөөний хэлтсийн орлогчоор, 1959-1962 онд Улсын барилга- эдийн засгийн комиссын орлогч бөгөөд ерөнхий захиалагчийн газрын даргын албыг хашиж байгаад, 1962 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогдон, 1966 он хүртэл ажилласан байна. Түүний ажилласан хугацаанд 1963 оны эхнээс Төмөр замын техникумын холбооны салбарт хамгийн олон сурагчид суралцаж, утсан харилцааны оройн хоёр анги хичээллэж байв. Тээвэр, холбооны яамны харьяанд Холбооны удирдах газрыг байгуулсан ба тус газрын шуудангийн албанд улс хоорондын шуудан солилцох тасаг, аймаг хотуудад шуудангийн 10 гаруй салбарыг шинээр байгуулж, БНМАУ- БНАВУ-ын цахилгаан шуудангийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, 1964 онд Австри улсын Вена хотноо болсон Дэлхийн шуудан холбоо /ДШХ/-ны 15 дугаар Их хурлаас БНМАУ-ыг ДШХ-ны гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулжээ. Б.Гомбосүрэн сайдын ажиллах хугацаанд улс орныг хөгжүүлэх “Гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажил ид өрнөж байжээ. МАХН-ын 15 дугаар Их хурлын тайлан илтгэлд Ю.Цэдэнбал “Ойрын жилд бүх төрлийн холбоог улам хөгжүүлэх, ялангуяа аймгийн төвийг бүх хөдөө аж ахуйн нэгдэлтэй телефон буюу радио харилцаатай болгох, хөдөөгийн иргэдийг радиожуулах зорилтыг шийдвэрлэх явдал чухал байна” гэж Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх гуравдугаар таван жилийн хугацаанд харилцаа холбооны талаар тавих зорилтыг тодорхойлсон байна. Морин өртөөнөөс өөр харилцаа холбооны хэрэгсэлгүй байсан Монгол орон ардын хувьсгал ялан мандсанаас хойших 40 жилийн дотор техник хэрэгслээр тоноглогдсон шуудан, телефон, телеграф, радио холбооны салбарууд бүхий орчин үеийн холбоотой болсон байлаа. Улаанбаатараас аймгийн хооронд 1964 оны 10 дугаар сарын 8-аас эхлэн АН-24 онгоцоор үйлчилж эхэлсэн нь алслагдсан аймгуудад шуудан, хэвлэлийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, 150 орчим сум, сангийн аж ахуйд онгоцоор шуудан хүргэдэг болжээ. Түүхэн энэ үед монголын шууданчид шуудангийн үйлдвэрлэл, үйлчилгээнд шинэ шинэ техник, технологи нэвтрүүлэх, ашиглалтын дүрэм, журмыг боловсруулж мөрдөх, олон улсын шуудангийн байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох, өргөтгөх зорилт тавин ажиллаж байжээ. Тээвэр, холбооны сайдын 1962 оны 3дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар шуудангийн сав, шуудайны тооцоог сайжруулах, богц нэг бүрийг дугаартай болгох, богц солилцох бүртгэлийн маягтыг баталж, сар бүрийн эцэст тооцоог нийлэн буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар журамласан байна. Аймгийн шуудан тасгийн эрхлэгчдийн 15 хоногийн семинарыг 1962 оны 8 дугаар сарын 15-аас хийж, хот, хөдөөгийн шуудангийн ажилтнуудаас мэргэжлийн зэргийн шалгалтыг анх удаа авч ТХ-ны сайдын 1962 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 447 дугаар тушаалаар мэргэжлийн зэрэг олгосон байна. ТХ-ны сайдын 1963 оны 18 дугаар тушаалаар шуудан хүргэгчийн цүнхний загварыг анх удаа баталж, 100 ширхгийг хийлгэж, шуудан хүргэлтэд заавал цүнхтэй гаргах журам тогтоожээ. Улс орны болон томоохон суурин газрын хэмжээнд шуудангийн салбарын тоо нэмэгдэж олшрох тусам салбаруудыг дугаарлах, түүгээр нэрлэж занших нь чухал бөгөөд ТХ-ны сайдын 1963 оны 2 дугаар сарын 22-ны 145 дугаар тушаалаар УБ хотын холбооны салбаруудыг газар зүйн байршил, байрлах албан газар, байгууллагаар нь нэрлэж байсныг болиулан, салбаруудыг дугаарлан, түүгээр нэрлэж заншихаар болжээ. Б.Гомбосүрэн нь 1967-1993 он хүртэлх 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улсаас ЗХУ, Югослав улсын элчин сайдын яамны худалдааны төлөөлөгч, худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, Гадаад худалдааны яамны Төрөл бүрийн барааны импорт нэгдлийн ба тээврийн хэлтсийн дарга, Гаалийн ерөнхий газарт хуулийн зөвлөх зэрэг албыг гүйцэтгэж байлаа. Тэрээр тээвэр, холбоо, худалдааны байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөн Онц холбоочин тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнагдаж байжээ. Түүнчлэн МАХН, МХЗЭ-ийн Төв хорооны болон Улаанбаатар төмөр замын нам, эвлэл, үйлдвэрчний байгууллагын бүгд хурлын гишүүн, Ардын Их хурлын Депутатаар сонгогдон ажиллаж байсан нь түүний ажилч, хичээнгүй нэгэн байсныг илтгэж буй билээ. Эх сурвалж: Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номоос Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын Зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны 5 дахь сайд Б.Гомбосүрэн Read More »

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж 2021.03.25 Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. 100 жилийн ой хүрээнд салбарын түүхэн замналыг цуврал нийтлэлээр хүргэж буй. Бид энэ удаад Холбооны 4 дэх сайд М.Чимэддоржийн тухай өгүүлж байна. Мушаадан овгийн Магсарын Чимэддорж 1923 онд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Улз голын ойр орчимд төржээ. 1933-1934 онд сумын бага сургуульд суралцан төгсөөд, жинчин болж, холбооны мэргэжилд дур сонирхолтой болсон тухайгаа “ … тэр үед арван хэдтэй хүү би жинчин болж, Онон голоос Баянтүмэн, Тамсагбулаг, Матад сум хүртэл үхэр тэргээр холбооны шугамын багана мод тээвэрлэж байлаа. Хүнд ачаатай үхэр тэрэг хөтөлж яваа хүүд урьд үзээгүй зүйл, олон янзын машинтай монгол, орос цэрэг дарга нар давхих нь сэтгэлд нэгийг бодогдуулна. Ялангуяа өдөр, шөнөгүй яваад байхад тасралтгүй үргэлжлэх холбооны агаарын урт шугам миний сонирхлыг гойд татаж байлаа. Энэ шугамыг харахад гайхамшигтай цэх шулуун тавигдсан, мод бүр нь өөрийн дугаартай, орой нь жигд бөгөөд цэвэрхэн тэр хэсэгт нь дэгээ, лонх суулгаж, төмөр утас татаж, тэгээд дүнгэнэж дуугарах нь бүр ч сонирхолтой, түүгээр ямар нэгэн чухал мэдээ дамждаг байх гэсэн бодол төрдөг байлаа. Энэ шугам байгуулдаг ажилтай бол ямар сайхан бэ, гэсэн бодол санаанаас гардаггүй боллоо. Ингэж явахдаа Улаанбаатар хотын холбооны сургуульд орж, шугам байгуулдаг мэргэжилтэй болохоор 1940 оны зун шийдэж билээ” хэмээн дурсан бичжээ. М.Чимиддорж 1940 онд Улаанбаатар хотод ирж, төсөр утасны сургуульд орж, 1944 онд холбооны техникумыг утсан харилцааны техникчийн мэргэжлээр төгсжээ. Түүнийг Улаанбаатар хотын телефон хорооны станцын шугамын хэсэгт механикч- монтёроор томилж, утасны модонд гарах, агаарын шугам шалгаж засах болон аюулгүй ажиллах арга техникийг эзэмшүүлсний дараа Их тэнгэрт тавигдсан утаснуудыг буюу Монгол Улсын төр засгийн удирдлагуудын тусгай холбооны ашиглалт үйлчилгээг гардан хариуцуулжээ. Дээрх үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, 1944-1946 онд тусгай байрны телефон техникчээр ажиллаж, мөн Холбооны техникумд багшилж байв. Үүний зэрэгцээ тэрээр МУИС-ийн бэлтгэл ангид оройгоор суралцан, өөрийн мэдлэгээ дээшлүүлэхэд анхаарч байлаа. МУИС-ийн тоо физикийн ангид суралцах болсноо сайд З.Аюурзанад танилцуулсан боловч эхлээд чухал ажил хариуцсан сайдын мэдлийн хүн атлаа зөвшөөрөлгүй ажлаа орхин сургуульд явах гэлээ гэж зэмлүүлж, сайд “Холбооны мэргэжлээр инженерийн дээд сургуульд гадаадад явуулбал чи суралцаж чадах уу” гэж асуусан гэдэг. Ийнхүү ЗХУ-ын холбооны сургуульд суралцуулахаар бэлтгэл хийж, 1946 онд Москва хотын Холбооны цахилгаан техникийн дээд сургуульд суралцахаар элсэн орж, 1951 онд тус сургуулийг радио холбооны инженерийн мэргэжлээр амжилттай төгссөн бөгөөд Монгол Улсын холбооны салбарын анхны инженер болсон байна. Тэрээр 1952 оноос Холбооны яаманд инженер, ерөнхий инженер, Холбооны яам болон Тээвэр холбооны яамны орлогч сайдаар ажиллаж байгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1960 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зарлигаар Тээвэр, холбооны сайдаар томилогджээ. Түүний Монгол Улсын харилцаа холбооны хөгжилд оруулсан үнэт гавьяа бол БНМАУ-ын харилцаа холбоог 1960-1975 онд хөгжүүлэх ерөнхий схем байсан бөгөөд энэ ерөнхий схемээс анхлан баригдсан томоохон төслүүд нь Холбооны төв барилга, Хонхор дахь радио нэвтрүүлэх төв, Наран дахь харилцаа холбооны зохицуулах хорооны радио долгионы хяналтын төв болон нийслэл аймаг, хоорондын шугамын өргөтгөн шинэчилж өнгөт шугам өлгөж телефоноор харилцуулах ажлыг эхлүүлсэн юм. М.Чимиддорж сайд шинийг санаачлагч байсан нь тэр 1939 онд Чойбалсан Тамсагбулгийн хооронд байгуулсан төмөр замыг хурааж шугамын баганын төмөр хөл хийж бэхлэх ажил байсан бөгөөд эзгүй хээр төмөр замын ган рельсийг тайрна гэдэг хүний ой тойнд оромгүй ажлыг идэр есийн хүйтэнд, үүрийн таван жингийн жавраар рельсээ тайрах газраа дэр тавьж байгаад хасуураар ором гаргаад үзүүр дээр нь лантуугаар цохиход хугардаг технологи нэвтрүүлсэн нь гайхалтай үр дүн өгч уул төмөр замыг 1957-1960 онд гуравхан өвөл хурааж Улаанбаатар, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Архангай, Улаанбаатар Хужирт, Өвөрхангай чиглэлийн шугамын баганыг хөллөсөн нь тэдгээр шугамын бэхжилтийг шийджээ. М.Чимиддорж сайд 1962 онд Их Эзэн Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор 4 ширхэг шуудангийн марк гаргасан нь дэлхийд маш үнэтэй цуглуулгын зүйл болсон бөгөөд гүйлгээнд гаргаад гурав хонож байтал ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны шахалтаар Чингис хааны ойг тэмдэглэх ажлыг зогсоосон учир борлуулалтыг хааж байсан ч ардчилсан хувьсгалын дараагаар хорио нь тавигдсан юм. Эх орныхоо түүхтэй холбоотой ийм марк гаргах зоригтой хүн социалист үзэл суртлын хатуу дэглэмийн үед ганцхан М.Чимиддорж гуай байсан бөгөөд түүнийг нь дэмжсэн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Дарамын Төмөр-Очир албан тушаалаас авахууны үндсэрхэг үзэл дэлгэрүүлэгч хэмээн буруутгагдаж байв. М.Чимиддорж 1962 оны намар Тээвэр холбооны сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн ЗХУ дахь БНМАУ-ын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон бөгөөд энэ албаа хорь гаруй жил хашихдаа улсын харилцаа холбоог хөгжүүлэх анхдагч ба хоёрдогч ерөнхий схемийн зорилгыг биелүүлэх хэрэгт хүчин зүтгэж бүрэн биелүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан ахмад холбоочин байсан. Тэрээр 1960-1973 онд АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, “ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”- гоор 2 удаа, “ Алтан гадас” одон, “Монгол Улсын гавьяат эдийн засагч” цол, ЗХУ-ын “Улс түмний найрамдлын одон”- оор тус тус шагнажээ. Мэдээлэл бэлтгэсэн: Монгол Улсын зөвлөх инженер Н.Цэвээндарь Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Холбооны дөрөв дэх сайд Магсарын Чимиддорж Read More »

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

ҮЙЛ ЯВДАЛ Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав 2021.02.22 Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав Read More »

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв

ҮЙЛ ЯВДАЛ Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв 2021.02.21 Монгол Улс тоон технологи рүү шилжих туршилтыг 2010 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2010 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар дахь 50кВт-ын богино долгионы /HFB-8047/ 7260кГц-ийн давтамж дээр ажилладаг станц дээр DRM нэвтрүүлэгчийг суурилуулж туршсан юм. Туршилтанд DRM DMOD3 өрнүүлэгчийг ашиглан 50кВтын /HFB-8047/ аналоги станцын оролтонд холбон DRM дохиогоор модуляцлав. Энэ станц нь DRM-д тохиромжгүй учраас гаралтын чадлыг хянахын тулд DRM дохионд зөөгч дохиог ашигласан бөгөөд аналоги станцын хувьд үр дүн нь тооцоолсноос сайн гарч, DRM гаралтын чадал 15 кВт-д хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, аналоги 50кВт-ын станц DRM 15кВт чадалтай тэнцсэн юм. Ийнхүү 15 кВт-ын чадалтай болсон DRM богино долгионы тархалтын хамрах хүрээ нь антенны хэлбэрээс хамаараад дохиог бараг 600км алсад хүлээн авч сонсож байсан ба 600-аас дээш км алсад, тухайлбал: Говь- Алтайд маш их гажилттай сигналын хүлээн авалт хийгдсэн бөгөөд ялангуяа шөнийн цагаар нэг суваг дээр Хятадын их чадлын нэвтрүүлэгч маш хүчтэй нөлөөлж байсан. Иймд DRM модуляцийг (16QAM) буюу чадалтай горимд шилжүүлэхэд үр дүн нь үнэхээр гайхмаар, аналоги суваг шиг их гажилттай, Монголын үндэсний радиогийн өргөн нэвтрүүлгийн модуляци аналоги горимд осциллографт дүрс нь бараг л танигдахгүй, DRM горимд дууны/сигналын/ хүлээн авалт цэвэрхэн боловч заримдаа тасалдаж байв. Харин Хөвсгөлийн Мөрөнд DRM сигналын хүлээн авалт маш их сайжирсан, Хятадын нэвтрүүлэгчээс хол байсан болохоор интерференц тийм их биш байсан нь хажуугийн сувгийн интерференцгүй бол хүлээн авалт сайн байх ба тус богино долгионы /HFB-8047/ станцыг DRM-д шилжүүлж, өргөн нэвтрүүлгийг богино долгион дээр дамжуулахад маш сайн хүлээж авна гэсэн дүгнэлт гаргажээ. Хоёр дахь туршилтыг 2010 оны 11 дүгээр сард Чойрт хийсэн бөгөөд туршилтыг Чойрын радио релейны станцыг түшиглэн хийсэн. Цамхаг дээр нь DRM-ын антенныг суурилуулж, DRM DMOD3 өрнүүлэгчээр DRM сигналыг гаргаж, ердийн өргөн зурвасын өсгөгчөөр өсгөсөн бөгөөд гаралтын чадал 10Вт байв. Энэ туршилтаар төлөвлөсөн нэвтрүүлэгчийн чадлаар бүх нутаг дэвсгэрийг хамрах DRM хамрах хүрээний таамаглал зөв болох нь батлагдсан юм. Төсөлд тоон стандартыг хэрэгжүүлэгч тэргүүлэх орнуудын нэг Герман улсад үйлдвэрлэгдсэн урт болон дунд долгионы TRAM 300L, TRAM 100L, TRAM 100 маркийн DRM стандартын радио нэвтрүүлэх станцыг сонгож авсан юм. Одоо ашиглагдаж байгаа их хүчний радио станцуудын дэд бүтцийг ашиглан Улаанбаатар хотод 600 кВт, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад 200кВт-ын, Баян-Өлгий аймагт 50 кВт-ын урт долгионы, Хөвсгөл аймагт 200 кВт-ын дунд долгионы нэвтрүүлэх станцуудыг шинээр байгуулах юм. Энэ станцууд нь 85%-ийн ашигт үйлийн коэффициенттэй, аналоги/тоон (DRM) горимд ажиллах чадвартай, бүрэн тоон системд шилжих үед ямар ч суурилуулалт, тохиргоо шаардлагагүй, шууд шилжихээр загварчлагдсан, ашиглалтын зардал бага, ашиглахад хялбар, алсын хяналтын системтэй зэрэг олон давуу талтай. Тоон радиогийн “DRM” стандартыг Монголд хэрэгжүүлэв 2009-2012 онуудад Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хамт олон их хүчний радио станцуудыг тоон технологид шилжүүлэх Францын Томсон, ХБНГУ-ын Трансрадио компаниуд, ялангуяа Трансрадио компанитай хамтарч 2010, 2011 оны зуны туршид одоо байгаа аналогии сүлжээний тархалтын хүрээг, дэвшилтэт техник технологи бүхий хэмжүүрийн багажаар хийж, олон улсад  мөрддөг зөвлөмж тооцоололоор хийсэн нь бараг анхны бөгөөд сүүлийн судалгаа шинжилгээний ажил болсон юм. Мөн 2010-2011 онд DRM стандартаар радио нэвтрүүлгийг Улаанбаатар, Мөрөн, Чойрт техник технологийн хэд хэдэн туршилтын нэвтрүүлэг хийж, хэмжилт судалгааны ажлуудыг бодитоор нь гаргаж, эдийн засийн үр ашигтай оновчтой хувилбарыг сонгох нөхцөл боломжуудыг олон талаас нь хийж хэрэгжүүлсэний эцэст Трансрадио компанитай цаашид хамтран ажилласан. ХБНГУ-ын Трансрадио компанитай хамтарч ажилласан хугацааныхаа туршлагад үндэслэн 2011 – 2016 онуудад радио сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийн нарийвчилсан төсөв төлөвлөгөөг боломжит санхүүжилтийн хувилбараар боловсруулж, хэрэгжүүлэхээр доорх хөрөнгө оруулалтын хуваарийг гаргаж батлуулж ажилласан байна. Үүнд: 1-р  үе: /2011-2012 он/ Баян-Өлгийн эрчим хүчний оролтын байгууламж болон газар доорх кабель шугмыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 25,7 сая. төг/ Баян-Өлгийн Радио станцын барилгын дотор засвар хийж,  шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 15,0 сая. төг/ Баян- Өлгийн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-50” маркын станцаар шинэчлэх/Улсын төсвөөс санхүүжүүлэх – 550 сая.төг/ Баян –Өлгийд “DRM  exciter”  худалдан авах,/ Бүх нийтийн үүргийн сангаас санхүүжүүлэх 200 сая.төг/ Хонхорын станцын ТЗ-1-р танхимын эрчим хүчний оролтын болон хуваарьлах хүчний байгууламжуудыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 36,5 сая. төг/    2-р  үе: /2013 – 2014 он/ Баян-Өлгийн станцын антенн-фидерийн байгууламжийг Трансрадиогийн төслийн дагуу шинэчилж, зурвасыг өргөтгөх/Улсын төсөв 300,0 сая. төг/ Говь-Алтай, Дорнодын станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технологиор шинэчлэх/Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/ Говь-Алтай, Дорнодын станцын барилгын дотор засвар хийж, шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх 35,0 сая .төг / Говь-Алтайн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх/ Улсын төсөв 0,996 сая.евро/ 3-р  үе: /2015 – 2016 он/ Дорнодын РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв 1,049 сая.евро/ Улаанбаатарын РНТС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-600”  маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв  2,705 сая.еврог/ Хөвсгөл, Өмнөговийн станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технолигиор шинэчлэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/ Хөвсгөл, Өмнөговийн станцуудын барилгын дотор засвар хийж шинэ станц байрлуулахад бэлтгэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  35,0 сая .төг/ Улаанбаатарын станцыг суурилуулж ашиглалтанд оруулсаны дараа радио долгионы тархалтын хүрээний хэмжилт судалгааг дахин хийсний үндсэн дээр цаашид Хөвсгөл болон Өмнөговийн станцыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.            Телевизийн сүлжээг тоон технологид шилжив Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад улс орнуудын туршлага,  радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага зэргийг  харгалзан  “Монгол Улсын тоон  радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг  боловсруулсан  билээ. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлуулав. Олон Улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргасан. Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын хэмжээнд аналогии радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх,  тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг  бүрдүүлэх талаар тусгасан. Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн орнуудад өгсөн чиглэлийн дагуу 2015 онд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радиог тоон технологид бүрэн шилжүүлэх, 2014 оны 07 дугаар сарын 31-ны 00.00 цагт аналогии радио, телевизийн дамжууллыг бүрэн зогсооно гэж зааж байсан билээ. Орон нутагт үндэсний телевизийн нэвтрүүлийг дамжуулж байгаа аналоги сүлжээг тоонд шилжүүлэх

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв Read More »

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив 2021.02.19 “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр 2006-2008 онд нийт 373 сум суурин газруудад тавигдсан телевизийн дамжуулах станцууд нь “Интелсат-66” хиймэл дагуулаас нэвтрүүлгээ хүлээн авч дахин дамжуулж байлаа. Хуучин бүх сумын холбооны гадаа бат бөхөөр суурилагдсан 2,3 метр диаметртэй том антенуудыг 2006-2010 онуудад буюу Кюү зурваст бүрэн шилжүүлтэл ашигласан. 2006 оноос хойш ашиглаж байсан хиймэл дагуулын аналоги телевизийн нэг сувгаар тоон телевизийн 4, радиогийн 4 суваг буюу 2мБ/сек- ын тоон урсгал дамжуулж өөрчилсөн “Интелсат” системийг 2010 оны 2 дугаар 27 өдөр хүртэл ашиглах гэрээ дуусахтай холбогдон манай улс цаашид СИ зурвас ашиглах эсвэл Кюү зурваст шилжих гэсэн том зорилтууд тулгарч мөн радио телевизийн дамжуулах салбарт: “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслөөр тавигдсан төхөөрөмжүүдийн хамрах хүрээг өргөсгөж, сувгийн тоог нэмэгдүүлэх, Радио телевизийн дамжуулах техник технологийг тоон технологид шилжүүлэх гэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулсан байна. 2008 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 119-р тогтоол гарч, манай улс Интелсатын “СИ” зурвасыг цаашид ашиглахгүйгээр сансрын холбооны “Кюү” зурваст шилжиж, олон сувгийн телевизийн өргөн нэвтрүүлгийг орон даяар дамжуулахаар 4 дэхь удаагаа хиймэл дагуулын систем түрээслэх гэрээндээ өөрчлөлт оруулсан байна. Энэ ажлыг хэрэгжүүлэх тендерт ДДИШ ХХК шалгарч, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна. 2010 онд зурвас шилжүүлэх ажлыг бүх сум сууринд хийж гүйцэтгэхдээ дахин дамжуулах станцуудын чадлыг нэмэгдүүлж улмаар орон нутагт дамжуулж байгаа 4 сувгийг 6 болгож сувгийн тоог хоёроор нэмэгдүүлэн, үндэсний 4 телевизийн суваг өдөр өдрөөр ээлжлэн орон нутагт дамжуулж байгаа стандарт бус шийдлийг зогсоохоор Радио телевизийн сүлжээ УТҮГ төсөл боловсруулж, Мэдээлэл, Шуудан, Харилцаа холбоо, Технологийн газрын харьяа Бүх нийтийн үүргийн сангийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж, улс даяар аналоги 6 сувгийг нэгж хугацаанд дахин дамжуулах болсон байна. Олон сувгийн телевизийн дэд бүтцийг байгуулав Радио телевизийн сүлжээ УТҮГ байгуулагдсанаас хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооны тогтоол гарч, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-аас бүх сум сууринд дөрвөн телевизийн  нэвтрүүлэг дамжуулах зориулалттай төрийн өмч болох дамжуулах станцыг холбогдох ажилтан, албан хаагчдын хамт шилжүүлэн, Монголын Цахилгаан холбоо ХК болон Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ний орон нутаг дахь салбарууд ашиглалт үйлчилгээг хариуцуулан ажиллуулах аутсорсингийн гэрээ хийж, жил гаруй ажилласан нь яваандаа ашгийн төлөө ажиллаж байгаа компаниудад төлөх төлбөрүүд аажмаар нэмэгдэж төсөв хэтрэх шинжтэй болсон. Их хүчний станцтай зургаан аймгаас бусад аймгийн төвүүд дэх засвар үйлчилгээ, дамжуулах станц байрлаж байгаа өрөө, цамхагууд зэрэг техник нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК-ны өмч байсан ийм нөхцөлд, цаашид улс орны хэмжээнд телевизийн дахин дамжуулах үйлчилгээг тасралтгүй найдвартай тогтмол хүргэхийн тулд Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас доорх бодлогын шинж чанартай зорилтуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: – Орон нутаг дахь их хүчний радио станцуудын дэд бүтэц, ИТА-ны нөөц, боловсон хүчний чадавхи,  эдийн засгийн хэмнэлттэй байх зарчимд үндэслэн, бүх сум суурин газруудын ашиглалт үйлчилгээг бүсчлэн тогтоох, “Радио өргөн нэвтрүүлгийн станц”- уудын нэршлийг “….аймаг дахь Радио телевизийн газар” болгон өөрчлөн зохион байгуулах, – Бүх аймгийн төвүүд болон Хархорин, Завханы Тосонцэнгэл гэх мэт томоохон сумын суурин газруудад харилцаа холбооны зориулалтаас тусдаа 18-24 метр өндөртэй цамхаг, байр бүхий  сайтууд шинээр байгуулж, телевиз радиогийн дэд бүтцийг орон нутагт бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, – Улаанбаатар хот орчмын Өлзийт, Цайз, Бэлх, Шувуун фабрик гэх мэт найман дагуул бүсүүдэд олон сувгийн телевизийн үйлчилгээг хүргэх сайт бүхий дэд бүтцүүдийг шинээр байгуулж  ашиглалтанд оруулах зорилтуудыг хэрэгжүүлэх төсөв төлөвлөгөөг зохиож хөрөнгө оруулалтыг улсын төсөв, хот,  аймаг,  орон  нутгийн төсөв, бүх нийтийн үүргийн сан, тус байгуулагын хуримтлагдсан ашгаар 2009-2013 онуудад хийж хэрэгжүүлсэн байна. Тухайлбал: – “Хот  хөгжүүлэх сан”-гийн хөрөнгө оруулалтаар 2010-2011 онд Гацуурт, Налайх, Цайз, Хужирбулан, Баянхошуу дахь сайтуудыг байгуулж, төрийн өмчид шилжүүлэн авч, зургаан сувгийн телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч дахин дамжуулахаар угсралт монтажын ажлыг хийж ашиглалтад өгсөн ба хөрөнгө оруулалт дутсанаас дутуу баригдсан Бэлх, Өлзийт, Биокомбинатын сайтуудад эрчим хүч татах, хамгаалалтын хашаа барих, газар болон өмчийг төрийн өмчид авах гэрчилгээжүүлэх зэрэг хөрөнгө оруулалтыг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын хуримтлагдсан ашгаас зарцуулсан бол   2009-2011 онд байгуулсан хот орчмын дэд бүтэц – Аймгуудын төвүүдэд байгуулах сайтуудыг Дорнодоос эхэлсэн бөгөөд анх удаа 25 метр өндөртэй бие даасан дэд бүтэцтэй байгууламжийг  барьж ашиглалтанд өгч хүлээн авч, дотор нь  телевизийн болон ФМ станцуудаа байрлуулан ашиглалтад оруулсан байна. Ийнхүү тус газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан, Хөвсгөл, Ховд, Архангай, Булган, Дарханд  барьсан бол Төв, Өвөрхангай, Сайншанд, Сүхбаатар хотуудад 32 метр өндөртэй цамхагийг Бүх нийтийн үүргий сангийн хөрөнгөөр, 4 Х 4  хэмжээтэй  байр, 7 Х 8  харьцаатай хашаа, эрчим  хүчний байгууламжийг байгууллагын жилийн эцсийн ашгаас тус, тус хөрөнгө оруулж хэрэгжүүлсэн байна. 2010 онд ашиглалтанд орсон Чойбалсан хотын сайт 2012 онд ашиглалтанд орсон Зуунмод хотын сайт   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Харилцаа холбооны салбарын 100 жил: Хиймэл дагуулын СИ зурвасаас Кюү зурваст шилжив Read More »

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай 2021.02.16 Анхны өртөө улаа яаж үүссэн цаашид хэрхэн өргөжин хөгжсөн, өртөө улааг зохион байгуулж байсан хэлбэр, харилцаа холбооны хөгжилд нөлөөлж байсан эерэг болон сөрөг хүчин зүйлийн талаар товч мэдээлэл хүргэж байна. Монгол Улсын харилцаа холбооны салбарын дотроос шуудан холбоо нь хамгийн эртний ууган салбарын нэг юм. Өртөө шуудангийн эртний буурал түүхтэй улс орнуудын нэг нь Монгол Улс юм. Эдүгээгийн Монгол Улсын нутагт манай эрины өмнөх III зууны сүүлчээс оршин тогтнож байсан Хүннү нар олон муж хязгаартайгаа түргэн шуурхай харилцах хааныхаа зарлигаа хүргэх, мэдээлэл солилцохын тулд элч зарж, бичиг илгээж байсан мэдээ байдаг. (Монгол Улсын гавъяат холбоочин И.Норовжавын өгүүллээс…) ХҮННҮ УЛСЫН ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН Эртний нүүдэлчин монголчуудын харилцаа холбооны гол хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг, утаа зэрэг зүйлс байлаа. Манай эрины өмнөх III зууны сүүлч II зууны эхнээс Хүннү улсад “Оуто ван” буюу өртөө ван хэмээх албан тушаал байжээ. Уг гүрний вангууд эзэн хаандаа яаралтай бичгүүдийг уургын улаа хэрэглэн буухиа элчээр явуулж эхэлснээр шуудан холбооны эх үүсвэр тавигдсан түүхтэй. Мөн III зууны сүүлч II зууны үед Хүннү нар гадаадад элч зарж, бичиг илгээж байсан мэдээ бий. Манай эриний IV зуун “Өртөөчин “ хэмээх албан тушаал бий болж, улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өртөө байгуулж эхэлсэн. УУРГЫН УЛАА Уургын улаа гэдэг уургалан барих гэсэн утгатай үг бөгөөд харилцан нэвтрэлцэх явдлын нэг хэсэг, түр зуурын өртлөг өртөөний нэг хэлбэр юм. Энэ нь харилцаа холбооны анхны хэрэглэж байсан өртөө. Уургын улаач нь шууданч хаана яваа газраасаа ямар ч айлын сүргээс морь хөсгөө сольж, хүнсний хоол ундаа бэлтгэн хэрэглэхийг хэлдэг. Үүнд нь ард иргэд таатай бус хандаж байсан учир уургын улаач нараас аль болох холуур байхыг хичээдэг байв. Тиймээс уургын улаа нь маш их дутагдалтай байсан жишээ нь өртөө хоорондох зай харилцан адилгүй учраас айл хүнгүй газар унаа хөсгөө сольж чадахгүй, мөн хоол хүнсгүй болох зэрэг эрсдэлтэй тулгардаг байсан. Мөн уургын улаач нарт яаж явах замыг нь зааж өгсөн орчин үеэр бол газрын зураг байхгүй байсан тул яаралтай шуудан бичиг замдаа саатаж хугацаанаасаа хожимдох нь элбэг байв. ЧИНГИС ХААНЫ ҮЕИЙН ШУУДАН XIII зууны эхэнд Монголын тулгар төрийг үндэслэгч их хаан Чингис нэгдсэн Монгол Улсыг байгуулсан тэр цагаас Монгол овог аймгуудын хооронд харилцан нэвтрэлцэх явдал нилээд өргөн болж шуудан өртөө нь улсын нэгдмэл алба болон хөгжсөн байна. Ийнхүү өртөө шуудангийн албыг эхнээс нь төрийн өндөрлөг албадын хооронд болон төрөөс нийгэмд хүргэх мэдээллийг харилцан дамжуулах үндсэн хэрэгсэл, онцгой алба болгон зохион байгуулж иржээ. ӨГӨДЭЙ ХААНЫ ҮЕИЙН ӨРТӨӨ ШУУДАН XII-XIII зууны Монгол оронд Чингис хааны гэрээслэл ёсоор 1228-1241 онд хаан ширээнд сууж байсан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч мэдээлэл нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны хувьд уургын улааг устгаж, улсын өртөө байгуулсан явдал юм. Тэр үед өртөөгөөр цэргийн анги, эд бараа, нум сум, эмээл, хазаар зэргээр юм татаж авах эсвэл хаа хол газраас сувд, тана авчрах явдалд өртөөг өдөр шөнөгүй дайчилж байсан нь иргэдийг ихэд гачигдуулж байжээ. Монгол гүрний хэмжээгээр өртөө байгуулах Өгөдэйн анхны шийдвэр дотор “Элч нарыг явуулахад явдал удаан, улс иргэнд зовлон буй учир “Огооторшуулан“ журам болгон зүг зүгийн мянгат мянгатаас замчин улаачин гаргуулж, суурьт зам өртөө үүсгэн, элч нарыг хамаагүй улсаар үл хэсүүлэн давхцуулах, зөвхөн өртөөгөөр явуулах хэрэгтэй гэж заасан байжээ. Өгөдэй хаан анхны үед 37 суурь өртөө байгуулж, мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь, хүнсний хонь, саалийн гүү, хөллөх үхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байв. 1232-1233 онд өртөөний ажлыг эмх журамтай болгохын тулд өртөөгөөр пайз тэмдэг, зар бичиггүй явсаныг цаазлах, өртөөгөөр явагчдын хэрэглэх хүнс шүүсний хэмжээг тогтоож, хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг цээрлүүлэн шийтгэж байхаас гадна өртөө замыг зөвхөн бүх монгол орны дотор төдийгүй 1235 оны үед монгол гүрний эзэмшсэн уудам нутагт өртөө замыг байгуулжээ. Энэ утгаар нь Өгөдэй хааныг монголд шуудан холбоог үндэслэгч, түүний байгуулсан шуудан өртөөг одоогийн шуудангийн төдийгүй харилцаа холбооны сүлжээний анхдагч гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм. Өгөдэй хааны зарлигаар байгуулсан морин өртөө шуудан нь өөрийн их эзэнт гүрнийг нэгтгэн барьж байх гэсэн тэр цагийн монгол хаадын бодлогод чухал үүрэг гүйцэтгэж байсан шигээ дараа дараачийн хаадууд монгол туургатны цаашдын хөгжилд амьдралын янз бүрийн үе шатанд тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хангах төрийн захиргааны нэгэн хэрэглүүр болж байв. Монгол шуудангийн зохион байгуулалт ёс журам нь дундад зууны үеийн феодалын дорой буурай цагийн үед хамаарах боловч мөн үеийн Европтой зэрэгцүүлэхэд илүү сайн, тухайн эзэнт улсын байдалд зохицсон байжээ. Иймээс монголын шуудан нь бусад улс орны анхаарлыг татаж, шуудангийн нэр томъёо олон орны үгийг баяжуулсан гэж гадаадын зарим эрдэмтэд бичиж, үзсэн жуулчид магтсан байдаг. Аливаа улсын шуудан нь уналга, тээврийн хэрэгсэлтэй нягт холбоотой болохоор тэдгээрийн хөгжил, төрөл, хүртээмж, зохион байгуулалтаас хамаарч байдаг. Эртний монголын шуудангийн унаа тээврийн гол үндсэн төрөл нь ердийн хөсөг, морь байв. Монгол Улсын хязгаарын дотор болон хязгаар нэвтрүүлэх албан бичиг, захидал зэргийг шуудангаар нааш цааш нэвтрүүлэн явуулахдаа өртөө тутмаас ачих морь, морьтой улаач нэгийг хэрэглэдэг. Албан бичгийн шуудан явуулахад түүн дээр маркны оронд тэр бичгийг явуулсан ба үнийг хураасан албан газрын тэмдэг дардаг байсан байна. Тухайн үеийн тэр тэмдгийг одоогийн марктай адилтгаж болох юм. Монголын өртөө шуудан нь маш их хариуцлагатай алба байсан бөгөөд монголын их гүрний аль ч өнцөгт ямар ч самуун дэгдсэн харийн дайсан халдсан тухай эсвэл өөр ямар нэг чухал хэргийн талаар их хаанд айлтгахын тулд буухиа элч өдөрт 200 бээр, заримдаа 250 бээр тэр үеийн 1 бээр 500 метртэй тэнцүү газар хурдлан мэдээ хүргэдэг байжээ. Маш чухал яаралтай алба гарвал элчид шонхортой пайз олгоно. Элч хоёр өртөөний хоорондох 25 бээр газрыг гэдсээ боон, толгойгоо ороосон байдлаар асар богинохон хугацаанд туулдаг байв. Хэрэв элч хоёулаа байвал хурдан морийг хоёулаа унадаг байсан бөгөөд нэг өртөөнд ирэхэд  нь тусгайлан сойж бэлтгэсэн сэлгээний хурдан морьдыг бэлэн байлгадаг байжээ. Тэд огт сааталгүй дараагийн өртөөнд очиход мөн л морьд бэлэн байдаг байна. Өртөө бүр дээр элч зарлага нарт зориулсан 300-400 морь, том гэр, унтах ор дэвсгэр, тансаг торгон хөнжил, хоол унд хэрэгтэй юм бүхэн элбэг дэлбэг хэзээд бэлэн байдаг байна. Морьдыг мянгат хот цайзуудаас бэлтгэх бөгөөд харин эл хуль газрын өртөөдөд хааны сангаас гаргадаг байжээ. Тэр цагт яаралтай бичиг захианы дөрвөн буланд “Морин дэл дээгүүр довтлон явуул” гэж бичиж, өнцөгт нь нисэж яваа шувуу зураад “Нис, нис” гэсэн бичиж буухиагаар илгээдэг байсан нь хурдлан

Монгол Улсын Харилцаа холбооны үүсэл хөгжил, өртөө, улааны тухай Read More »

Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв

ҮЙЛ ЯВДАЛ Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв 2022.07.19 “Зурагт радиогийн нэвтрүүлгийг цаашид сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 64-р тогтоол 1969 оны 3 дугаар сарын 6-нд гарч, “Улс орныг зурагт радиожуулах” асуудлыг дэвшүүлэн тавих үүргийг Холбооны яаманд даалгасан юм. Ийнхүү телевизийн нэвтрүүлгийг үзэх хүрээг нэмэгдүүлэх талаар тухайн үеийн Радио, телевизийн техникийн төв Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институт хамтран ажилласны үр дүнд анхны дахин дамжуулах станцыг Төв аймагт дараа нь Налайхад хэрэгжүүлснээр цаашид орон нутгийг телевизжүүлэх асуудал ээлж дараатайгаар хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тухайлбал, Үндэсний телевизийн нэвтрүүлгийг маргааш нь зөөж үзүүлэх аргуудыг 1972 оноос Дарханд, 1973 оноос Дорнод, Эрдэнэтэд, 1975 оноос Дорноговь, Хөвсгөл аймгуудад ашиглаж, улмаар радио релений станцууд байгуулагдаж дуустал энэ аргаар аймгийн төвүүдийг телевизжүүлэх асуудлыг шийдвэрлэж байв. Үндэсний телевизийн нэвтрүүлгийн зэрэгцээ тухайн үеийн Зөвлөлтийн төв телевизийн нэвтрүүлгийг нийслэл, орон нутагт үзүүлэх боломж нь “Орбита” станц байгуулах явдал байсныг ЗХУ өөрийн хөрөнгөөр барьж байгуулж өгөх асуудал шийдвэрлэгдэж, 1969 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр суурийг нь тавиад 1970 оны 1 дүгээр сард ашиглалтад оруулжээ. Тус станцын нэвтрүүлгийг үндэсний телевизийн нэвтрүүлэг гардаггүй Лхагва гаригийн 17.00-22.30, Бямба гаригийн 13.00-17.00 цагуудад УКВ станцаар цагийн хязгаартайгаар дахин дамжуулж байсныг 1973 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод 100 Вт-ын чадалтай телевизийн дахин дамжуулах станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотод хоёр сувгаар нэгэн зэрэг телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх техникийн боломж бүрджээ. Монгол Улсын цахилгаан холбооны нэгдсэн сүлжээ байгуулах, радио телевизийн дамжуулах сүлжээг өргөтгөх 1970-1990 онд хөгжүүлэх төлөвлөгөөг ЗХУ-ын Холбооны яамны эрдэм шинжилгээ, зураг төслийн институтэд Монгол Улсын мэргэжилтнүүд оролцон боловсруулжээ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх, БНМАУ байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан ЗХУ-аас 60 сая рублийн буцалтгүй тусламжийн хүрээнд 4000 км урт радио релений шугам байгуулж өгснөөр үндэсний телевизийн нэвтрүүлгийг тухайн цаг үед нь орон даяар дахин дамжуулах сүлжээний суурь тавигдсан юм. Тухайлбал, Радио релений шугам Улаанбаатар-Дашинчилэн-Булган-Эрдэнэтийн чиглэл 1980 оны 4 дүгээр сарын 22 өдөр, Дашинчилэн-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Өлгийн чиглэл 1981 оны 11 дүгээр сарын 28 өдөр, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэл 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус, тус ашиглалтанд орсон бол 1985-1990 онуудад Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ, Улаанбаатар-Чойр-Бор-Өндөр-Сайншанд, Чойр-Мандалговь-Даланзадгадын чиглэлүүд ээлж дараатайгаар ашиглалтад орж, тус шугамын дагуу байрлах 100Вт-ын чадалтай “РЦТА” маркийн телевизийн дахин дамжуулах 86 ш станц ажиллаж, үндэсний телевизийн нэвтрүүлгийг Радио релений шугамын дагуух сум сууринд түгээн хүргэж байжээ. 1976  онд ЗХУ-д сансрын хиймэл дагуулын “Экран” систем ашиглалтад орж, жижиг суурин газруудыг телевизжүүлэхэд өргөн ашиглаж эхэлжээ. “Экран” систем нь 0,7 гГц–ын зурваст ажилладаг, хиймэл дагуул нь Дорнод уртрагийн 99 градуст байрлалтай үйлчлэх хүрээ нь 9 сая кв.м талбайг бүрэн хамарсан, түүний дотор манай орны нутаг дэвсгэр бүрэн хамрагдаж байсан нь тус системийг ашиглан Радио релений шугамаас бусад хот суурин газруудыг телевизжүүлэх боломж бүрдсэн байна. Ийнхүү анхны 20 ш  “Экран” системийн станцыг ЗХУ-ын буцалтгүй  тусламжийн хүрээнд шийдвэрлүүлж бүх аймгуудад 1980 оны босгон дээр ашиглалтад оруулсан бол 1981-1990 онуудад нийтдээ 400 гаруй сум сууринд суурилуулж, бүх сум сууринг телевизжүүлэх ажил 10 жилийн хугацаанд хийгдэж, телевизийн нэвтрүүлэг хүлээн авч үзэх хоёр сувгийн сүлжээтэй, нийт хүн амын 60 гаруй хувь нь зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг, 42 хувь нь үндэсний телевизийн нэвтрүүлгийг шууд хүлээн авч үзэх техник технологийн боломжтойгоор 1990 он буюу зах зээлийн эдийн засаг руу шилжжээ. 1980 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн СнЗ–ын “Холбооны буцалтгүй тусламжийн объектуудыг ашиглалтад хүлээн авах зарим арга хэмжээний тухай” 138-р тогтоолоор Холбооны Яамны “Радио телевизийн техникийн төв”-ийг өргөтгөн “Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газар”-ыг байгуулж, даргаар нь Ц.Мятав томилогдон, улс орны хэмжээнд байгуулагдсан радио релей, радио телевизийн дамжуулах сүлжээний техник ашиглалтыг хариуцан ажиллах болов. Телевизийн өргөн нэвтрүүлэг хиймэл дагуулын системд шилжив Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт байрласан бүх сум суурин газруудад үндэсний телевизийн сүлжээг зохион байгуулах ганц арга нь сансрын холбооны хиймэл дагуул ашиглах  нь  эдийн засгийн үр дүнтэй нь нотлогдсон энэ цаг үед буюу 1990- ээд  онд “Азиасат-1”  хиймэл дагуулыг ашиглаж,  Ардын хувьсгалын 70  жилийн ойн өмнө үндэсний телевизийн сувгаар улс орныг бүрэн телевизжүүлэхээр шийдвэрлэв. БНМАУ-ын Засгийн газрын 1990 оны 111 дүгээр тогтоолын дагуу тэр үеийн “Холбооны ерөнхий газар”  1991 онд Азийн хиймэл дагуулын байгууллагатай “Азиасат-1” системийн хиймэл дагуулаас “СИ” зурвасын сувгийг 7 хоногт 34 цагийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах зорилгоор түрээслэн авч ашиглах гэрээг  таван жилийн хугацаатай байгуулжээ. Телевизийн үндэсний нэвтрүүлгийг сансрын хиймэл дагуул ашиглан орон нутагт дамжуулах тухай гэрээг ДБЯ–ны Холбооны Ерөнхий газар – Азиасат компанийн хооронд 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж, 1991 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Азиасатын хиймэл дагуулд Монголын үндэсний нэвтрүүлгийг хүргэх газрын станцыг Монгол Улсын хөрөнгөөр байгуулж ашиглалтад оруулсан байна. Улмаар 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор бүх  аймаг, сум суурин газрууд Азиасат хиймэл дагуулаар дамжуулан үндэсний телевизийн нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломж бүрдэв. Тухайн үед Холбооны сайдаар ажиллаж байсан Б.Баатар дурсахдаа “…Орон нутгийг телевизжүүлэх тендерийг олон улсын хэмжээнд зарлан  Япон улсын “NEC” корпорац шалгаран  “Азиасат-1” хиймэл дагуулын нэвтрүүлэх ба хүлээн авах газрын станцыг барьж байгуулсан юм. Сумуудад тавих 306  хүлээн авах станцыг дагалдах төхөөрөмжийн хамтаар БНХАУ-д захиалан хийлгэсэн боловч санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бэрхшээл тулгарсныг Ерөнхийлөгч П.Очирбатад танилцуулахад БНСУ-ын “Дэвү” корпорацаас 1.2 сая  ам.долларын тусламж авч шийдвэрлэж, 1991 оны 7 дугаар сарын 4-ны өдөр мэргэжилтэн Арвинцогтын хамт ачааны хоёр онгоц хөлөглөн авчирч байсан билээ…”  гэжээ. Ийнхүү улс   хувьсгалын 70 жилийн ойн босгон дээр Радио релей, радио телевизийн техник ашиглалтын газрын /РРРТТАГ/ хамт олон богино хугацаанд бүх сум суурин газруудад суурилуулан хийж  гүйцэтгэн, Үндэсний их баяр наадмаар орон даяараа үндэсний телевизийн нэвтрүүлгийг сансраас хүлээн авч үздэг болжээ. Ийнхүү анх удаа хиймэл дагуулын “Азиасат-1” /1991-1998он/ системийг ашиглан үндэсний телевизийн нэвтрүүлгийг орон нутагт хүргэх, түрээсийн төлбөрийг сарын 76,583.34 ам.доллар байхаар гэрээлж, 7 хоногийн 6 өдөр 18.00-23.00 цагт ажиллаж байхаар тусгажээ. “Азиасат-1” системийг 1991-1998 он хүртэл 7 жил ашигласны дараа өөр хиймэл дагуулын сувагт  шилжүүлж, дахин шинэ суваг түрээслэх талаар тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч ажилласан байна. Хиймэл дагуулын суваг түрээслэх хамгийн оновчтой хувилбарыг сонгох ажлын хүрээнд Интерспутникийн “Экспресс-6” , “Азиасат-2”,  “Интелсат-66” системүүдийг судалж  үзэн, хоногийн 24 цагийн турш ашиглах, төлбөр нь хямд зэргийг үндэслэн хоёр дахь удаагаа хиймэл дагуул түрээслэхээр “Интелсат”–ыг/1998-2006 он/ сонгож, 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашиглахаар болсон бөгөөд “Хиймэл  дагуулын сувгийг шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32  тоот тогтоол гарч хэрэгжүүлсэн байна. Орон нутагт үндэсний телевизийн өргөн нэвтрүүлгийг олон сувгаар дахин дамжуулах Монгол Улсын Засгийн газрын 2006 онд гарсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд техник технологийг сонгох, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийг олох, зохих журмын дагуу тендер зарлаж хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих ажлыг тухайн үед шинээр байгуулагдсан Засгийн газрын тохируулагч агентлаг -Мэдээлэл, Харилцаа холбоо, Технологийн газраас /дарга Ч.Сайханбилэг/, томилогдсон ажлын хэсэг /Бодлого хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Мөнхбат, мэргэжилтэн Зоригтбаатар,

Харилцаа холбооны 100 жил: Улс орныг телевизжүүлэх бодлого хэрэгжиж эхлэв Read More »