Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Телевиз, радиогийн аналоги системийг тоон технологид шилжүүлэв

2021.02.21

Монгол Улс тоон технологи рүү шилжих туршилтыг 2010 оноос эхлүүлсэн. Тодруулбал, 2010 оны 06 дугаар сарын 01-нд Улаанбаатар дахь 50кВт-ын богино долгионы /HFB-8047/ 7260кГц-ийн давтамж дээр ажилладаг станц дээр DRM нэвтрүүлэгчийг суурилуулж туршсан юм. Туршилтанд DRM DMOD3 өрнүүлэгчийг ашиглан 50кВтын /HFB-8047/ аналоги станцын оролтонд холбон DRM дохиогоор модуляцлав. Энэ станц нь DRM-д тохиромжгүй учраас гаралтын чадлыг хянахын тулд DRM дохионд зөөгч дохиог ашигласан бөгөөд аналоги станцын хувьд үр дүн нь тооцоолсноос сайн гарч, DRM гаралтын чадал 15 кВт-д хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, аналоги 50кВт-ын станц DRM 15кВт чадалтай тэнцсэн юм. Ийнхүү 15 кВт-ын чадалтай болсон DRM богино долгионы тархалтын хамрах хүрээ нь антенны хэлбэрээс хамаараад дохиог бараг 600км алсад хүлээн авч сонсож байсан ба 600-аас дээш км алсад, тухайлбал: Говь- Алтайд маш их гажилттай сигналын хүлээн авалт хийгдсэн бөгөөд ялангуяа шөнийн цагаар нэг суваг дээр Хятадын их чадлын нэвтрүүлэгч маш хүчтэй нөлөөлж байсан. Иймд DRM модуляцийг (16QAM) буюу чадалтай горимд шилжүүлэхэд үр дүн нь үнэхээр гайхмаар, аналоги суваг шиг их гажилттай, Монголын үндэсний радиогийн өргөн нэвтрүүлгийн модуляци аналоги горимд осциллографт дүрс нь бараг л танигдахгүй, DRM горимд дууны/сигналын/ хүлээн авалт цэвэрхэн боловч заримдаа тасалдаж байв. Харин Хөвсгөлийн Мөрөнд DRM сигналын хүлээн авалт маш их сайжирсан, Хятадын нэвтрүүлэгчээс хол байсан болохоор интерференц тийм их биш байсан нь хажуугийн сувгийн интерференцгүй бол хүлээн авалт сайн байх ба тус богино долгионы /HFB-8047/ станцыг DRM-д шилжүүлж, өргөн нэвтрүүлгийг богино долгион дээр дамжуулахад маш сайн хүлээж авна гэсэн дүгнэлт гаргажээ. Хоёр дахь туршилтыг 2010 оны 11 дүгээр сард Чойрт хийсэн бөгөөд туршилтыг Чойрын радио релейны станцыг түшиглэн хийсэн. Цамхаг дээр нь DRM-ын антенныг суурилуулж, DRM DMOD3 өрнүүлэгчээр DRM сигналыг гаргаж, ердийн өргөн зурвасын өсгөгчөөр өсгөсөн бөгөөд гаралтын чадал 10Вт байв. Энэ туршилтаар төлөвлөсөн нэвтрүүлэгчийн чадлаар бүх нутаг дэвсгэрийг хамрах DRM хамрах хүрээний таамаглал зөв болох нь батлагдсан юм.

Төсөлд тоон стандартыг хэрэгжүүлэгч тэргүүлэх орнуудын нэг Герман улсад үйлдвэрлэгдсэн урт болон дунд долгионы TRAM 300L, TRAM 100L, TRAM 100 маркийн DRM стандартын радио нэвтрүүлэх станцыг сонгож авсан юм. Одоо ашиглагдаж байгаа их хүчний радио станцуудын дэд бүтцийг ашиглан Улаанбаатар хотод 600 кВт, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай аймгуудад 200кВт-ын, Баян-Өлгий аймагт 50 кВт-ын урт долгионы, Хөвсгөл аймагт 200 кВт-ын дунд долгионы нэвтрүүлэх станцуудыг шинээр байгуулах юм. Энэ станцууд нь 85%-ийн ашигт үйлийн коэффициенттэй, аналоги/тоон (DRM) горимд ажиллах чадвартай, бүрэн тоон системд шилжих үед ямар ч суурилуулалт, тохиргоо шаардлагагүй, шууд шилжихээр загварчлагдсан, ашиглалтын зардал бага, ашиглахад хялбар, алсын хяналтын системтэй зэрэг олон давуу талтай.

Тоон радиогийн “DRM” стандартыг Монголд хэрэгжүүлэв

2009-2012 онуудад Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын хамт олон их хүчний радио станцуудыг тоон технологид шилжүүлэх Францын Томсон, ХБНГУ-ын Трансрадио компаниуд, ялангуяа Трансрадио компанитай хамтарч 2010, 2011 оны зуны туршид одоо байгаа аналогии сүлжээний тархалтын хүрээг, дэвшилтэт техник технологи бүхий хэмжүүрийн багажаар хийж, олон улсад  мөрддөг зөвлөмж тооцоололоор хийсэн нь бараг анхны бөгөөд сүүлийн судалгаа шинжилгээний ажил болсон юм. Мөн 2010-2011 онд DRM стандартаар радио нэвтрүүлгийг Улаанбаатар, Мөрөн, Чойрт техник технологийн хэд хэдэн туршилтын нэвтрүүлэг хийж, хэмжилт судалгааны ажлуудыг бодитоор нь гаргаж, эдийн засийн үр ашигтай оновчтой хувилбарыг сонгох нөхцөл боломжуудыг олон талаас нь хийж хэрэгжүүлсэний эцэст Трансрадио компанитай цаашид хамтран ажилласан.

ХБНГУ-ын Трансрадио компанитай хамтарч ажилласан хугацааныхаа туршлагад үндэслэн 2011 – 2016 онуудад радио сүлжээг тоон технологид шилжүүлэх төслийн нарийвчилсан төсөв төлөвлөгөөг боломжит санхүүжилтийн хувилбараар боловсруулж, хэрэгжүүлэхээр доорх хөрөнгө оруулалтын хуваарийг гаргаж батлуулж ажилласан байна. Үүнд:

  • 1-р  үе: /2011-2012 он/
  1. Баян-Өлгийн эрчим хүчний оролтын байгууламж болон газар доорх кабель шугмыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 25,7 сая. төг/
  2. Баян-Өлгийн Радио станцын барилгын дотор засвар хийж,  шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 15,0 сая. төг/
  3. Баян- Өлгийн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-50” маркын станцаар шинэчлэх/Улсын төсвөөс санхүүжүүлэх – 550 сая.төг/
  4. Баян –Өлгийд “DRM  exciter”  худалдан авах,/ Бүх нийтийн үүргийн сангаас санхүүжүүлэх 200 сая.төг/
  5. Хонхорын станцын ТЗ-1-р танхимын эрчим хүчний оролтын болон хуваарьлах хүчний байгууламжуудыг шинэчлэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх – 36,5 сая. төг/
  •    2-р  үе: /2013 – 2014 он/
  1. Баян-Өлгийн станцын антенн-фидерийн байгууламжийг Трансрадиогийн төслийн дагуу шинэчилж, зурвасыг өргөтгөх/Улсын төсөв 300,0 сая. төг/
  2. Говь-Алтай, Дорнодын станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технологиор шинэчлэх/Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/
  3. Говь-Алтай, Дорнодын станцын барилгын дотор засвар хийж, шинэ станц байрлуулахад бэлтгэх/байгууллагын төсвөөс санхүүжүүлэх 35,0 сая .төг /
  4. Говь-Алтайн РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх/ Улсын төсөв 0,996 сая.евро/
  • 3-р  үе: /2015 – 2016 он/
  1. Дорнодын РӨНС-ыг DRM стандартын Трансрадиогийн “ТRAM-200” маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв 1,049 сая.евро/
  2. Улаанбаатарын РНТС-ыг DRM стандартын Трансрадиогийн  “ТRAM-600”  маркын станцаар шинэчлэх /Улсын төсөв  2,705 сая.еврог/
  3. Хөвсгөл, Өмнөговийн станцын эрчим хүчний байгууламжинд эрсдэлийн үнэлгээ хийлгэж, шинэ технолигиор шинэчлэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  61,0 сая .төг/
  4. Хөвсгөл, Өмнөговийн станцуудын барилгын дотор засвар хийж шинэ станц байрлуулахад бэлтгэх/ Байгууллагын төсвөөс санхүүжүүлэх  35,0 сая .төг/
  5. Улаанбаатарын станцыг суурилуулж ашиглалтанд оруулсаны дараа радио долгионы тархалтын хүрээний хэмжилт судалгааг дахин хийсний үндсэн дээр цаашид Хөвсгөл болон Өмнөговийн станцыг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

           Телевизийн сүлжээг тоон технологид шилжив

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.26-д “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар олон улсын байгууллагын шийдвэр, зөвлөмжүүд, гадаад улс орнуудын туршлага,  радио телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ, сүлжээний техник технологийн хөгжлийн хандлага зэргийг  харгалзан  “Монгол Улсын тоон  радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үндэсний хөтөлбөр”-ийг  боловсруулсан  билээ. Уг хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлуулав. Олон Улсын цахилгаан холбооны байгууллага /ITU/-ын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаас 2015 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудыг радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэх шийдвэр (GЕ-06) гаргасан. Иймд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын хэмжээнд аналогии радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээг тоон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд үе шаттай шилжүүлэх,  тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг бэлтгэх, дамжуулах, хүлээн авах боломжийг  бүрдүүлэх талаар тусгасан.

Монгол Улс Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гишүүн орнуудад өгсөн чиглэлийн дагуу 2015 онд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг телевиз, радиог тоон технологид бүрэн шилжүүлэх, 2014 оны 07 дугаар сарын 31-ны 00.00 цагт аналогии радио, телевизийн дамжууллыг бүрэн зогсооно гэж зааж байсан билээ.

Орон нутагт үндэсний телевизийн нэвтрүүлийг дамжуулж байгаа аналоги сүлжээг тоонд шилжүүлэх бодлогын хүрээнд телевизийн бага чадлын нэвтрүүлэгч, үйлдвэрлэгч дэлхийн номер нэг орон болох Герман улсын “Ronde@Schwarz” компаний бүтээгдэхүүнийг Монгол Улсад нутагшуулах зорилгоор 2012-2013 онуудад 282 сум сууринд хэрэгжүүлсэн бөгөөд улмаар 2014 оны 7 дугаар сарын 31 өдөр телевизийн аналоги сүлжээг тоонд бүрэн шилжүүлж дууссан байна.

 

 

Бусад мэдээ

Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар

ҮЙЛ ЯВДАЛ Эмнэлгийн магадалгааг цахимаар авах заавар 2021.11.11 Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон. Энэ ч үүднээс төв шууданд байрлах “e-Mongolia” төвд иргэд маш ихээр хандаж, эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа хэрхэн авах заавар, зөвлөгөөг авч байна. Иймээс эмнэлгийн магадалгааг цахимаар хэрхэн авах зааврыг хүргэж байна. Хэрвээ та эмнэлгийн магадалгааг гар утаснаасаа авах бол: Та “e-Mongolia” гар утасны апп руугаа пин код ашиглан нэвтэрнэ. Хэрвээ та e-Mongolia-д бүртгэлгүй бол эхний ээлжид системд бүртгүүлэн, нэг удаагийн код эсвэл интернет банкны эрхээр нэвтэрч, пин кодоо үүсгэнэ. Ингэснээр та цаашид “e-Mongolia” руу хялбар нэвтрэх боломжтой. “e-Mongolia” апп руу нэвтрэн орсны дараагаар та ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгоно. ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн цэсийг сонгосны дараа АНГИЛАЛ гэсэн дэд цэс рүү орж, ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэсийг сонгоно. ЭРҮҮЛ МЭНД гэсэн цэс дээр дармагц ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА гэсэн үйлчилгээг сонгоно. Анхааруулахад, 16 нас хүрээгүй хүүхдүүд “e-Mongolia” системд бүртгүүлэх боломжгүй тул харьяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандаж, эмнэлгийн магадлагаа, вакцины гэрчилгээгээ авна Харин суурин компьютероос эмнэлгийн магадалгааг авах бол: e-mongolia.mn сайт руу нэвтрэн орох Үйлчилгээ гэсэн цэсийг сонгоно Эрүүл мэндийн гэсэн дэд цэсийг сонгож, Эмнэлгийн магадалгаагаа цахимаар авах боломжтой. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ Баян-өлгий аймагт хэрэгжиж байна

“И-Монгол” академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи УТҮГ-ын хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2023.10.02) Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият, орлогч дарга Х.Арман, аймгийн Тамгын газрын дарга Б.Мухамед, Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан нартай уулзаж, ЦХХХ-ны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол” академийн хамтарсан баг Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хэрэгжүүлж 2 өдөр ажиллана. “Цахим аймаг бодлогын зөвлөмж”-ийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах талаар мэдээлэл хүргэх Аймгийн удирдлагууд болон төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хийх Аймгийн цахим шилжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн apгa хэмжээтэй танилцах, хэрэгжилтийн судалгаа хийх, цаашид хэрэгжүүлэх apгa хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн ЗДТГ-т хүргүүлэх “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, apгa зүй”-н талаар сургалт зохион байгуулах Бүx нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах Аймгийн ЗДТГ-т цахим шилжилт хийх бэлэн байдлын судалгааг хийх Орон нутгийн иргэдээс цахим шилжилттэй холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авах Цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр зохион байгуулах apгa хэмжээнд шаардагдах төсвийн тооцооллыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

MIT-ийн хиймэл оюуны хичээлийг Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар Массачусетсийн Технологийн их сургуулийн хиймэл оюуны хичээлийг ирэх хичээлийн жилээс Монгол Улсын бүх ЕБС-дад нэвтрүүлэхээр боллоо. Эхний ээлжинд ирэх зургадугаар сард 30 сургагч багшийг MIT-ын судлаачдын боловсруулсан хөтөлбөрөөр бэлдэх юм. Үүний зэрэгцээ, ирэх аравдугаар сард “Хиймэл оюуны өдөрлөг”-ийг зохион байгуулахаар болов. Хиймэл оюун нь улс үндэстний хөгжлийн хурдасгуур болж байгаа өнөө цагт дэлхийн улс орнууд ерөнхий боловсролын сургуулиуддаа хиймэл оюуны хичээлийг энэ хичээлийн жилээс нэвтрүүлж эхлээд байна.