Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав

2021.02.22

Холбооны 3 дахь сайд Л.Дамдинжав нь 1923 онд мэндэлжээ. Тэрээр бага залуугаасаа радио узелийн техникч Бадамын Чүлтэм гэдэг хүнтэй танилцаж, заавраар нь радио шугамын байдал, радиогийн сонсголыг шалгах, ойр зуурын гэмтэл засах зэрэг ажлыг сайн дураараа цалингүйгээр, дагалдангаар ажиллан радио монтёрын ажил хийж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Сайн дураараа ажиллах явцдаа Аймгийн эвлэлийн хорооны даргын заавраар бичээчийн ажлыг тал цалингаар хийдэг байв. Энэ үед Аймгийн эвлэлийн хорооны дарга түүнийг радио узелийн ажилд сонирхолтой гэдгийг анзаарч, аймгийн холбоонд ажиллуулахаар илгээж, холбооны газрын дарга Б.Нямаагийн тушаалаар радио узельд дагалдан техникчийн албан тушаалд томилогдон, цалин хөлстэй орон тооны “Холбоочин” болжээ. Ийнхүү өдрийн цагт радио шугамын засвар үйлчилгээ хийх, айлуудад “дугуй хар” тавих засах, оройн цагаар радио узелийн жижүүрийн ажлыг хийдэг байсан байна. Дарга Б.Нямаа нь 1940 онд Улаанбаатарт Холбооны сургуульд суралцах санал тавьсаныг нь дуртайяа зөвшөөрч байв. Холбооны сургууль тэр үеийн усны гудамжны адагт байх бөгөөд үеийн нөхдийн хамт шамдан суралцахаар сэтгэл шулуудаж, сургууль нь дөнгөж техникум болж байсан тул техникийн бааз суурь хангалтгүй ч сахилга бат зохион байгуулалт сайтай, өндөр мэдлэгтэй багш нартай байжээ. Сурагчид цэрэгжүүлсэн формын хувцастай, жагсаалын сургууль хийдэг байв. Цэрэгжүүлсэн харилцаа холбооны ерөнхий хорооны даргын 1943 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар холбооны ангийн төгсөх ангийн сурагчид радио станц, радио зангилаанд дадлага хийж, дараа нь дутуу хичээлээ нөхөн хийж, 12 дугаар сард сургуулиа төгсчээ. Радио нэвтрүүлэх 1 дүгээр станцад дадлагын ажлаа хийж дуусаагүй байхад нь Холбооны ерөнхий газрын захирлын тушаалаар радио нэвтрүүлэх 2 дугаар станцад даргаар томилогдсон байна. Энэхүү станц нь улс орны батлан хамгаалах бодлогын үүднээс 1941-1943 онд шинээр байгуулагдаж радио өргөн нэвтрүүлэг, радио холбоонд ашиглагдаж чухал үүрэг гүйцэтгэжээ. Харилцаа холбоо нь цэрэгжүүлсэн байгууллага байсан болохоор яам нь хариуцлага алдсан хүнийг цээрлүүлэх шоронтой байсан бөгөөд тэрээр дурсамжиндаа “Би дэлхийн 2 дугаар дайны төгсгөл ойртож буй үед цэрэгжүүлсэн харилцаа холбооны яамны радио хэлтсийн даргаар ажиллаж дотоод, гадаадын радио харилцаа, өргөн нэвтрүүлгийн техник, зохион байгуулалтын ажлыг хариуцаж байсан. Нэгэн удаа Увс аймгаас Засгийн газарт ирэх шифрийг цагт нь авч чадаагүйгээс болж Дэчингийн Дэндэв сайд дуудаад чухал яаралтай шифр мэдээг саатуулсан учир таван хоног сахилгад хоригдсон билээ” гэжээ. Түүнчлэн дурсамжиндаа “Холбооны яамны мэдэлд байсан бүх радио нэвтрүүлэх, хүлээн авах станц, зангилаануудыг ажиллагаанд саадгүй байлгах, сонсголыг шалгаж орон нутгаас мэдээ авч, мэдэгдэх үүргийг 1945 оны 8 дугаар сарын 10-нд сайдаас өгсөнийг бэлэн болгоод байтал Маршал Чойбалсан гуай хэдэн хүний хамт орж ирээд ирж, явуут дундаа ёсолж мэндлээд радио зангилаа руу ороод микрофоны дэргэд суулаа. БНМАУ-ын Ерөнхий сайд маань МОНГОЛ УЛСЫГ чөлөөлөх дайнд орох болсныг эндээс зарласан юм” гэж бичжээ. Гучхан настайдаа БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1953 онд Холбооны сайдаар томилогдсон байна. 1955 оны 1 дүгээр сарын 20 –нд Намын Төв Хорооны Улс Төрийн Товчооны хурлаар 1954 онд багуудыг радиожуулсан дүнгээр 500 багийг радиожуулж бүх багийн тавны нэгийг радиожуулсныг танилцуулж, 1955 онд 800 радио хүлээн авагчаар баг, бүх ардын үйлдвэрлэлийн нэгдэл, өвс хадах станц, тээврийн буудлуудыг бүрэн радиожуулах үүргийг авч, 1956 онд радиожуулах төлөвлөгөөг хэлэлцүүлэв. Улс орноо радиожуулах, радио өргөн нэвтрүүлэг, радио холбооны техник төхөөрөмжийг шинэчлэн хөгжүүлэх тухай асуудал анхдугаар таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үеэс Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах асуудал эрчимтэй яригдаж, 1956 оны 2 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны дөрөвдүгээр бүгд хуралд: “Хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд бүх сум, баг, нэгдэл,станц, сангийн аж ахуйнууд болон манай орны өнцөг буланд газар сайгүй радио хүлээн авагч ажиллах болно. Радио нэвтрүүлэх станцын хүчин чадал бага бөгөөд 250-300 км-ээс цааших газарт хэвийн сонсголоор хангаж чадахгүй байна. Энэ асуудлыг нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөнд тусгуулсан боловч хөрөнгө мөнгөгүйн улмаас хойшлогдсон, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөнд хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хасагдсан тул Улаанбаатар хотод их хүчний станц байгуулах ажлыг 1956 онд яаралтай эхлүүлэх нь нэн чухал байна” гэж Холбооны сайд Л.Дамдинжав хэлжээ. Тус бүгд хурлаас хойш удалгүй 1956 оны 10 дугаар сард МАХН-ын Улс төрийн Товчооны хурлаар “Орон нутгийг радиожуулах ба хүн амыг радиогоор үйлчлэх ажлын байдал болон шуудангийн ажиллагаа тэдгээрийг сайжруулах арга хэмжээний тухай” сайдын илтгэлийг авч хэлэлцээд бүх сум, багуудын 63%, хөдөө аж ахуйн 208 нэгдэл, өвс хадах 42 станцад эх орон хүлээн авагч тавигдсан боловч энэ нь хүрэлцээ хангалтгүй, радио өргөн нэвтрүүлгийн төв станцын техник, тоног төхөөрөмж хуучирч хоцрогдсон ба нэвтрүүлэх чадал бага байгаа зэргийг харгалзан дараах асуудлыг уг хурлаас онцлон, Холбооны сайдад даалгасан байна. Үүнд: Радиожуулалт, радио холбоог 1957-1970 онд хөгжүүлэх ерөнхий схемийг зохиож, МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлд 1957 оны 5 дугаар сарын 1-ний дотор ирүүлсүгэй гээд ерөнхий схемд радио нэвтрүүлэх төвийн хэрэгсэл нь: А. Төвийн радио нэвтрүүлгийн үндсэн программыг тус орны бүх нутаг дэвсгэр дээр сайн сонсгож, хоёрдугаар программыг төвийн хэсэгт, казах хэлний нэвтрүүлгийг тус орны баруун хэсэгт сонсгохоор тооцоолж, мөн гадаадад зориулсан нэвтрүүлгийг оруулах, Б. Улаанбаатар хотод зурагт радиогийн төвийг байгуулах, В. Төв суурин газрууд ба сумын төвийг радио зангилаагаар,цөөн хүн амтай нутгуудыг радио хүлээн авагчаар радиожуулах, Г.Радио холбоог улс ардын аж ахуй ба ард түмний хэрэгцээг хангахаар төлөвлөх гэж заажээ. Үүнээс гадна МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Улаанбаатар хот болон хотоос аймгуудад, аймгаас сумдад шуудан хэвлэл хүргэлтийг сайжруулах талаар 1954 оны 2 дугаар сарын 4- ний өдөр 8/29 дүгээр тогтоол гаргаж, “ Нийслэл хотод шуудан бичгийг гэрээр хүргэх, Улаанбаатар ба аймгуудын хооронд шуудан солилцох ажлыг хоёрдугаар таван жилийн дотор долоо хоног тутам 3 удаа болгох, Налайх, Биокомбинат, Нисэх онгоцны буудал, Сэлбийн амралт, Сүрьеэ өвчнийг анагаах больниц зэрэг газруудаар шуудан хэвлэлийг тасралтгүй хүргэж өгөх явдлыг хангах, мөн хөдөлмөрчдөд үйлчлэх шуудангийн хайрцгийг 15- ыг энэ оны улиралд багтаан Улаанбаатар хотод байрлуулах, уг хайрцаганд хийсэн зүйлсийг өдөрт 2 удаа гаргаж авч байх”-ыг даалгажээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Холбооны яамнаас холбогдох арга хэмжээг авч ажилласаны дүнд 12 аймагт автотээврийн баазыг шинээр байгуулах, Архангай, Говь- Алтай, Булган, Увс, Ховд, Чойбалсан аймгийн авто өртөөдийг аймгийн тээврийн хуучин баазуудад шилжүүлж, хуучин авто өртөөдөд байсан 91 автомашин дээр ГАЗ- 51 маркийн 102 автомашин шинээр авч өгчээ. Үүний үр дүнд Архангай 13, Баян-Өлгий 10, Баянхонгор 12, Булган 9, Говь- Алтай 13, Дорноговь 9, Дундговь 9, Өвөрхангай 13, Өмнөговь 9, Завхан 13, Сүхбаатар 9, Сэлэнгэ 7, Төв 12, Увс 12, Чойбалсан 10, Ховд 10, Хөвсгөл 13, Хэнтий аймаг 10 авт машинтай болсон байна. Улсын хэмжээнд 1954 оны эцэст шуудан холбооны 61 салбартай, үүнээс 5 нь Улаанбаатар хотод, 19 нь аймгийн төвүүдэд, 33 нь сумдад, 4 нь бусад суурин газарт, шуудангийн 88 хайрцагтай болсон байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 52 дугаар тогтоолоор “Шуудангаар явуулах зүйлийг журамтай болгох тухай” тогтоол гарсан нь шуудангийн хөгжил асар их нөлөө үзүүлсэн байна. Улаанбаатар Замын- Үүд чиглэлийн төмөр замын дагуу орших Мааньт, Чойр, Сайншанд, Улаан- Уул, Замын- Үүд зэрэг газруудад холбооны салбарыг ээлж дараатайгаар 1955 оны 3 дугаар сарын 15- наас нээн ажиллуулжээ. БНМАУ-ын Тэргүүний холбоочдын анхдугаар зөвлөгөөнийг 1955 оны 3 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийж, ажил үйлсээрээ шалгарсан 57 холбоочин оролцсон байна. Тус зөвлөгөөнд “Харилцаа холбооны ашиглалтын байдал, түүнийг сайжруулах арга хэмжээний тухай” МАХН-ын Төв Хорооны тогтоолын биелэлт, харилцаа холбооны одоогийн зорилтын тухай Холбооны сайд Л.Дамдинжав илтгэл тавьжээ. Илтгэлд 1954 онд хийж гүйцэтгэсэн ажлыг 1953 онтой харьцуулахад захидал бичиг 7%, сонин хэвлэл 25%, шуудангийн хүндийн жин 21% тус тус нэмэгдэж, солилцсон сонин хэвлэл, бичиг захидлын 74 % хөдөө орон нутгийг хамарч байна гэж дурьджээ. ЗХУ-ын Засгийн газраас радио нэвтрүүлгийн их хүчний төвийг Улаанбаатар хотод байгуулж туслахаар зөвшөөрснийг үндэслэн Сайд нарын Зөвлөлд радио нэвтрүүлэх төвийн зураг, төлөвлөгөөг гаргаж, судлан шинжлэх мэргэжилтнүүдийг 1956 онд багаан ирүүлэх, холбогдох бүхий л зураг, төсөв, төлөвлөгөөг ЗХУ-ын зураг төлөвлөгөөний газруудын тусламжтай хийж гүйцэтгэх, радио нэвтрүүлэх их хүчний төвийг 1958 оны эцэст ашиглалтад оруулахаар бодож, тоноглолын ажилд оруулах хүсэлтийг ЗХУ-ын Засгийн газарт тавихыг даалгасан нь түүхэн ач холбогдолтой ажил болсон байна. Мөн энэхүү ажилд зориулан боловсон хүчинд анхааран 1957 онд ЗХУ-д 17 хүнийг их хүчний радио станцад, 5 хүнийг радиожуулалтын ажилд, мөн 10 хүнийг дагалдан сургахаар явуулах, ажилчдын оройн сургуулийг Улаанбаатар хотод байгуулах, холбооны үйлчилгээний ажилчдыг орос, хятад, франц хэл бичигт сургах дугуйланг зарим газар хичээллүүлэх, радио сонирхогчдын лавлахыг монгол хэлэнд, Эх орон -52 хүлээн авагчийн зааврыг 3000 ширхэгийг тус тус хэвлүүлэн гаргах, холбооны үйлчилгээг сурталчлах, холбоочдын цалинг шинэчлэн боловсруулах зэрэг асуудлыг Холбооны яамнаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд тавьж шийдвэрлүүлж байжээ. Манай улсын харилцаа холбоо, радио нэвтрүүлгийг хөгжүүлэхэд 1957-1960 онд бариулсан Улсын радио нэвтрүүлэх төв, хүлээн авах станц, холбооны төв барилгын цогцолбор нь цар хүрээгээрээ томд тооцогддог билээ. 1957 онд Тээврийн болон Холбооны яамыг нэгтгэн зохион байгуулагдахад Тээврийн сайдаар томилогдон ажиллажээ. Л.Дамдинжав нь харилцаа холбооны салбарыг амжилттай удирдаж байснаас гадна автотээврийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан тул тэрээр “Монгол Улсын гавьяат тээвэрчин” цолыг хүртсэн нэгэн эрхэм байсан билээ. Эх сурвалж: Л.Дамдинжав “Итгэл хариуцлага” номноос, 2015 он Н.Төмөрхүү “Монгол Улсын шуудангийн түүхэн товчоон” номноос, 2011 он

Бусад мэдээ

ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хэнтий аймгийн харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монгол шуудан компаний албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.

Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний талаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдлөө.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас 2022-2023 онд хийсэн “Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ”-ний тайланг хөгжлийн түншүүдэд танилцуулах, зөвлөлдөх уулзлалтыг Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран зохион байгууллаа. Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг 7 үндсэн бодлогын хүрээнд 91 арга хэмжээг төлөвлөн тэдгээрийн тэргүүлэх ач холбогдлыг өндөр, дунд гэсэн үнэлгээгээр гаргажээ. Үндсэн 7 бодлогод: -Цахим арилжааны стратеги боловсруулах; -Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, үйлчилгээ; -Худалдааны логистик ба худалдааг хөнгөвчлөх; -Хууль тогтоомжийн үйлчлэх хүрээ; -Төлбөрийн шийдэл; -Цахим ур чадварыг хөгжүүлэх; -Санхүүжилтийн хүртээмж гэсэн чиглэлүүд багтжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал 2017 оноос хойш 32 улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээг хийсэн бөгөөд Монгол Улс тус үнэлгээг хийлгэсэн 33 дахь орон болж байна. Дугуй ширээний уулзалтад Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллага, бусад олон улсын байгууллага болон гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөл оролцлоо.

Танилц: 2025 онд сүлжээ оруулах 139 цэг

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд Монгол Улсын 18 аймгийн 139 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр боллоо.  № Аймгийн нэр Сумын нэр Сүлжээ оруулах цэг 1 Архангай Чулуут 4-р баг, Хайрхан 2 Архангай Өндөр-Улаан 4-р баг, Бэлхи 3 Архангай Өндөр-Улаан 3-р баг, Донгой 4 Архангай Хангай 4-р баг, Баян-Улаан 5 Архангай Хангай 2-р баг, Гичгэнэ 6 Архангай  Хайрхан Могой баг 7 Архангай  Цэцэрлэг Хонгорж, Чулуут  8 Баян-Өлгий Улаан-Хус 5-р баг, Баян зүрх 9 Баян-Өлгий Буянт 2-р баг, Хөлцөөт 10 Баян-Өлгий Дэлүүн 3-р баг, Хар Уул баг, Цагаан чулуут уул 11 Баян-Өлгий Толбо 1-баг, Хош 12 Баян-Өлгий Буянт 1-р баг, Хөх эрэг 13 Баян-Өлгий Дэлүүн 8-р баг, Бүргэд 14 Баян-Өлгий Дэлүүн 11-р баг, Чихэртэй 15 Баянхонгор Баян-Өндөр 2-р баг, Элгэн 16 Баянхонгор Жинст, Баацагаан Нарийн харын нуруу 17 Баянхонгор Жинст, Баацагаан Жинст хайрхан 18 Баянхонгор Баацагаан 4-р баг, Могой 19 Баянхонгор Шинэжинст 3-р баг, Эрдэнэшанд 20 Баянхонгор Шинэжинст 3-р баг, Жадын хар 21 Баянхонгор Баянцагаан 2-р баг, Дэлгэрэх  22 Булган Гурван булаг Хөгнө 23 Булган Тэшиг Харгал 24 Булган Сайхан Мануулт 25 Булган Могод  Баян-Уул 26 Булган Баян-Агт Баянзүрх баг Шувуун бааст 27 Булган Баян-Агт Баянхайрхан баг Хэрээтийн Гозгор 28 Говь-Алтай Төгрөг 1-р баг, Хүрэнгол 29 Говь-Алтай Халиун 4-р баг, Чацран 30 Говь-Алтай Тонхил 4-р баг, Алтансоёмбо 31 Говь-Алтай Баян-Уул 5-р баг, Баянговь 32 Говь-Алтай Эрдэнэ Цэцэг нуур, Хутаг уул 33 Говь-Алтай Шарга 3-р баг, Сондуулт 34 Говь-Алтай Есөнбулаг 5-р баг, Рашаант 35 Говь-Алтай Цогт Баян-Өндөр 36 Говьсүмбэр Сүмбэр 5-р баг, Чойр уул 37 Дорноговь Дэлгэрэх 1-р баг, Цагаанхад, Чандмань Уул 38 Дорноговь Дэлгэрэх 2-р баг, Аман шанд 39 Дорнод Чулуунхороот 3-р баг, Цагаанчулуут 40 Дорнод Баян-Уул 3-р баг, Урт 41 Дорнод Баян-Уул 6-р баг, Өвөр эрээн 42 Дорнод Халхгол 3-р баг, Ташгай 43 Дорнод Сэргэлэн 2-р баг, Архоолой 44 Дорнод Чойбалсан Энгэр шанд 45 Дундговь Эрдэнэдалай 2-р баг, Өнгөт, Үзүүр овоо 46 Дундговь Эрдэнэдалай 5-р баг, Цагаан овоо, Бүйлст хяр 47 Дундговь Сайхан-Овоо 4-р баг, Төгрөг 48 Дундговь Луус 1-р баг, Суварга 49 Дундговь Өлзийт 3-р баг, Тагт 50 Дундговь Луус 3-р баг, Буянт 51 Дундговь Луус 2-р баг, Наран 52 Дундговь Өндөршил 1-р баг, Цог багийн Их баян 53 Дундговь Дэлгэрхангай 2-р баг, Тарагт газарт 54 Дундговь Гурвансайхан 2- баг Дэрсэнэ-Ус газарт 55 Завхан Их уул 3-р баг, Хуягт 56 Завхан Тэс Дооно баг, зүүн Дооно уул /2025 болгох эсэх/ 57 Завхан Баянхайрхан Минжбаг, Цэцэн уулын орой 58 Завхан Тосонцэнгэл Оргих баг, Уран мандал уул /2025 болгох эсэх/ 59 Завхан Цагаанхайрхан 1-р баг, Цэцэрлэг /2024 онд заавал оруулах/ 60 Завхан Дөрвөлжин 5-р баг, Онц 61 Завхан Баян-Тэс 1-р баг, Бужир 62 Завхан Сантмаргац Баяннуур 63 Завхан Түдэвтэй 1-р баг, Баянцагаан  64 Завхан Асгат Аргалант уул баг 65 Завхан Тосонцэнгэл Баян-Улаан, Шовх сул 66 Завхан Баянхайрхан Цэцэнхайрхан 67 Завхан Идэр Дархан уул багийн доод энгэр ашийн зурайгийн орой.  68 Завхан Тосонцэнгэл  БаянУлаан баг Идэр Дорхон сул уул  69 Өвөрхангай Баянгол Цавын ихэр баг, Зүүн хоймор 70 Өвөрхангай Өлзийт Гуулин, Баян хайрхан 71 Өвөрхангай Нарийтээл Цагаан-Овоо баг, Арц нарийн хайрханы дунд орших Индэртэй орой 72 Сүхбаатар Эрдэнэцагаан 6-р баг, Жаргалант 73 Сүхбаатар Түмэнцогт 2-р баг, Баянцагаан 74 Сүхбаатар Онгон сум 1-р баг, Их Булаг баг 75 Сүхбаатар Халзан сум 2-р баг, Сахиул баг 76 Сүхбаатар Онгон сум 3-р баг, Нүдэн баг 77 Сүхбаатар Баяндэлгэр сум 5-р баг, Хонгор баг 78 Сүхбаатар Эрдэнэцагаан 7-р баг, Хадын булаг 79 Сүхбаатар Түвшинширээ 4-р баг, Дэлгэрхаан 80 Сүхбаатар Уулбаян сум 5-р баг, Дэлгэр баг 81 Сүхбаатар Наран 2-р баг, Харнуур 82 Сүхбаатар Баяндэлгэр 6-р баг, Ширээт 83 Сүхбаатар Онгон Эрдэнэцагаан 84 Сэлэнгэ Сант 3-р баг, Хөдөө  85 Сэлэнгэ Орхонтуул Өлзий нуга 86 Сэлэнгэ  Орхонтуул  1-р баг, Шар ус,  87 Сэлэнгэ  Жавхлант  1-р баг, Бумбат 88 Төв Мөнгөнморьт 2-р баг Байдлаг баг 89 Төв Угтаалцайдам 1-р баг Талын уул 90 Төв Эрдэнэ 2-р баг, Чулуут 91 Төв Цээл 4-р баг, Сүүл буга 92 Төв Баян-Өнжүүл 1-р баг, Бараат 93 Төв Алтанбулаг 2-р баг, Аргал  94 Төв Баяндэлгэр 1-р баг, Байдлаг 95 Төв Баянцогт  1-р баг, Гуна 96 Төв Дэлгэрхаан  3-р баг, Давст багт 97 Төв Бүрэн 3-р баг, Монгол, Мэргэн толгой 98 Төв Бүрэн сум Бүрэн сум 99 Увс Тэс 11-р баг, Нуур эхэн  100 Увс  Завхан  2-р баг, Хармагт Үнэгтийн орой 101 Увс  Зүүнхангай 2-р баг, Баянгол Хүрдлэгийн хэрвээ суварга 102 Увс  Улаангом 8-р баг гурван тэрмис 103 Увс  Сагил 2-р баг хайрхан уул бүрхээлтийн орой 104 Увс  Тариалан 2-р баг Жидийн орой 105 Увс  Бөхмөрөн   2-р баг  Чулуу мөөхөлдөгийн орой  106 Увс  Өмнөговь   1-р баг Хөх орой Ринчин аваргын овоо  107 Увс  Баруунтүрүүн   4-р баг Нарийний эх  108 Ховд Алтай 1-р баг, Бодонч 109 Ховд Мөнххайрхан 2-р баг, Борт 110 Ховд Мөнххайрхан 3-р баг, Хаг 111 Ховд Дуут 3-р баг, Цагаан бургас 112 Ховд Мөст 3-р баг, Баян хайрхан 113 Ховд Булган 2-р баг, Баянсудал 114 Ховд Дарви 2-р баг, Дэлгэр 115 Ховд Үенч 4-р баг, Улиаст баг зуслан 116 Ховд Ховд 2-р баг, Цагаанбургас, Дорд даваа  117 Ховд Ховд 3-р баг, Баруун салаа 118 Хөвсгөл Хатгал тосгон Хатгал тосгон 119 Хөвсгөл  Бүрэнтогтох Сангийн далай 120 Хөвсгөл  Арбулаг Бэлбулаг 121 Хөвсгөл  Ренчинлхүмбэ 5-р баг, Ёлт газарт 122 Хөвсгөл  Тосонцэнгэл Сэлэнгэ баг 123 Хөвсгөл  Чандмань-Өндөр Улаан-Асга баг Ганга эрээн 124 Хөвсгөл  Эрдэнэбулган 2-р баг Баянголын ам 125 Хөвсгөл  ТҮнэл Бийж баг, Баян-Улааны орой 126 Хөвсгөл  Баянзүрх сум Агар баг 127 Хөвсгөл  Галт Рашаант баг 128 Хөвсгөл  Жаргалант сум Хөнжил баг 129 Хэнтий аймаг Баянмөнх Баянбулаг хар ус өндөр 130 Хэнтий аймаг Баянмөнх Баянбулаг Үнэгт уул 131 Хэнтий аймаг Биндэр Биндэр 132 Хэнтий аймаг Батноров 5-р баг Идэрмэг 133 Хэнтий аймаг Баян-Адарга 1-р баг Сайхан баг 134 Хэнтий аймаг Биндэр 1- р баг Баян-өндөр 135 Хэнтий аймаг Баянмөнх 3-р баг Дулаан 136 Хэнтий аймаг Галшар 4-р баг Сангийндалай 137 Хэнтий аймаг Норовлин 1-р баг Баян-өлзийт 138 Хэнтий аймаг Дархан 3-р баг Шажим 139 Хэнтий аймаг Дадал 1-р баг Онон