Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

May 2026

СТАТИСТИК МЭДЭЭ, ТАЙЛАНГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Үндэсний статистикийн хорооноос таван жил тутам зохион байгуулдаг Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого үргэлжилж байна. Энэ удаагийн тооллогын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудаас статистикийн мэдээ, тайланг цахимаар хүлээн авах системийг нэвтрүүлэх юм. Ингэснээр цаг хугацаа хэмнэж, аж ахуйн нэгжүүдэд тулгардаг ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай. Тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах бөгөөд энэ сарын 15-нд дуусах юм. Иймээс www.2026.mn цахим хуудсанд зочилж тооллогын мэдээллээ баталгаажуулаарай.

СТАТИСТИК МЭДЭЭ, ТАЙЛАНГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ Read More »

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Дэлхий дахинд сүүлийн жилүүдэд дрон технологи хурдтай хөгжиж, харилцаа холбоо, эрүүл мэнд, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, логистик, аюулгүй байдал зэрэг бүх салбарт шинэ боломжуудыг бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна. Иймээс технологийн хөгжилтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Улсын аварга шалгаруулах хоёр дахь тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 21 аймгийн 8-40 насны 659 тамирчин 5 ангилалд хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. “DRONECON 2026” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар бусад салбарын яам, байгууллагууд оролцож байна. Энэ жилийн тэмцээнд Дрон кодчилол, Хиймэл оюун ухааны ангилал нэмэгдсэн нь залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновац, цахим ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой. Үүний зэрэгцээ ирээдүйн инженер, технологийн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд бодит хувь нэмэр оруулж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, “DRONECON 2026” нь зөвхөн хурд, ур чадварын өрсөлдөөн бус инженерчлэл, роботик, инновацын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний технологийн томоохон арга хэмжээ болж байна. Дашрамд дуулгахад, манай улс тавдугаар сарын 30, 31-нд Нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын Зүүн Азийн бүсийн тэмцээнийг анх удаа зохион байгуулах бөгөөд энэ үеэр DRONE, AIR SHOW зэрэг арга хэмжээ болох юм.

“DRONECON 2026” ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ Read More »

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Санхүүгийн болон татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтрэх боломжтой боллоо. Энэхүү ажил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/29 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Санхүү, татварын мэдээллийн системүүд Танилт нэвтрэлтийн ДАН системээр нэвтэрдэг болсноор төрөөс иргэд, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх үед хэрэглэгчийг таних, нэвтрэлтийн боломжийг сайжруулна.

САНХҮҮ, ТАТВАРЫН СИСТЕМҮҮД ДАН-ГААР НЭВТРЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО Read More »

НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЖ 600 ГАРУЙ МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сард “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулж, бүх нийтээр мод тарих үйлсэд нэгддэг уламжлалтай. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, харьяа, салбар байгууллагууд энэхүү арга хэмжээнд нэгдэж, өнөөдөр /2026.05.08/ Баянзүрх дүүргийн нутагт байрлах Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй мод тарилаа. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ХХЗХ, ТЦҮЗГ, РТҮС, И Монгол академи, Үндэсний дата төв, КАБЗАА, Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨААТҮГ, Монгол шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Монголын цахилгаан холбоо ХХК зэрэг байгууллагуудын албан хаагчдын төлөөлөл хайлаас, монос, монгол сакура буюу бүйлс, гацуур зэрэг мод тарьж цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд хүлээлгэн өгсөн юм. Эко цэцэрлэгт хүрээлэнд энэ жил 26 мянган суулгацыг цэцэрлэгжүүлэлт, 28 мянган модыг ойжуулалтын хүрээнд тарихаар төлөвлөжээ. Нэг мод тарих нь нэг насны буян билээ. Хүн бүр мод тарих үйлсэд нэгдэж, Ногоон ирээдүйг хамтдаа бүтээхийг уриалж байна.

НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЖ 600 ГАРУЙ МОД ТАРИЛАА Read More »

“ЦАХИМ ШҮҮХ 2.0” СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, ШЕЗ-ийн Шүүхийн цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран байлцав.Шүүх эрх мэдлийн байгууллагууд 1989 оноос мэдээллийн технологи нэвтрүүлснээс хойш 20 гаруй систем ашиглаж ирсэн ч өнөөгийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Тиймээс ШЕЗ шүүхийг цахимжуулах бодлогыг баталж, УИХ санхүүжилтийг нь баталснаар 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийг хөгжүүлж эхэлжээ. Уулзалтын үеэр “Цахим шүүх 2.0” системийн явцтай танилцаж, тодорхой асуудлуудаар санал солилцов. Тухайлбал Шүүх эрх мэдлийн байгууллагуудыг цахимжуулах, шүүгч, прокурор, өмгөөлөгч нарыг коджуулах, мэдээллийг нь нээлттэй болгох, бусад байгууллагуудад мэдээлэл хуваалцах боломжуудын талаар байр сууриа илэрхийллээ. Ингэснээр жишээ нь, иргэд өмгөөлөгч авахдаа тухайн өмгөөлөгчийн мэдээлэлтэй танилцаад сонголтоо хийдэг байх боломж бүрдэх юм. Мөн иргэд нэхэмжлэл гаргах, нотлох баримтаа илгээх, тэмдэгтийн хураамж төлөх, хавтаст хэрэгтэй танилцах, шүүх хурлын тов харах зэрэг үйлчилгээг заавал шүүхэд өөрийн биеэр очихгүй онлайнаар авах системийн хөгжүүлэлтийг яаралтай бүрэн нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг дурдав. Шүүх хурал хойшлох шалтгааны 50 гаруй хувь нь өмгөөлөгч “хурал давхцсан” гэдэг тайлбар байдаг. Иймээс цахим системээр тухайн өмгөөлөгч хаана, ямар шүүх хуралд оролцож байгаа, давхцсан эсэхийг шүүгч хардаг болох нь чухал гэдгийг мөн онцоллоо.Уулзалтын төгсгөлд, шүүх эрх мэдлийн байгууллагууд нэгдсэн дата төвтэй, мэдээлэл солилцооны дэд ХУР системтэй болж мэдээллээ солилцдог, бусад салбараас мэдээлэл авахдаа үндсэн мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан байх талаар санал солилцов.

“ЦАХИМ ШҮҮХ 2.0” СИСТЕМИЙН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА Read More »

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “Монгол Улс хиймэл оюунд суурилсан ногоон дата төвийг байгуулах хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн шинэчлэл хийхэд онцгой анхаарч байна. Энэ талаар COP17 арга хэмжээнээс өмнө тодорхой шийдэлд хүрч, олон улсад танилцуулна” хэмээн тодотгов. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбар тэр дундаа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах чиглэлээр  нягт хамтран ажиллаж ирснийг Суурин төлөөлөгч Матилда Димовска онцолсон. Уулзалтын үеэр мөн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Хиймэл оюуны үндэсний стратегийг сайжруулах ажил, цахим орчин дахь хүүхэд залуусын дээрэлхэлтийн судалгаа, цахим ур чадвар, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийн чиглэлээр хэрэгжүүлсэн DEMOSC төслийн үр дүн, цахим орчин дахь дээрэлхэлтийн эсрэг эхлүүлсэн “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аян болон Цахим орчин дахь хүүхдийн хэрэглээг зохицуулах хуулийн төсөл зэрэг сэдвээр ажил хэрэгч яриа өрнүүлж, санал солилцлоо.

НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ МАТИЛДА ДИМОВСКАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Read More »

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. ЦХИХХ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мягмарнаран, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Батбаяр, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал нар уулзалтад байлцав. Уулзалтын эхэнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “Япон Улсын Засгийн газар, тэр дундаа Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж буйд талархаж байгаа”-гаа илэрхийлэв. Мөн “2025 оны 7 дугаар сард Япон Улсын Эзэн хаан болон хатан Монгол Улсад төрийн айлчлал хийснээр хоёр орны харилцаа шинэ түвшинд гарч, соёлын болон ард түмний харилцаа өндөр түвшинд хүрсэн гэж бодож байна. Соёлын сайдаар ажиллаж байх хугацаандаа олон хамтын ажиллагааг Япон Улстай өрнүүлж ирсэн бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт мөн өргөжүүлнэ хэмээн найдаж байна. Цаашид ҮСТ-той хамтран хэрэгжүүлж байгаа шилдэг туршлага, ажлуудыг ЦХИХХЯ-наас бүх талаар дэмжиж ажиллахад бэлэн. KDDI компани Старлинктэй хамтран direct-to-device үйлчилгээг Япон Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаарх мэдээллийг авсан. Удахгүй энэ үйлчилгээ Монгол Улсад нэвтрэнэ хэмээн найдаж байна” гэлээ.  Түүнчлэн Цахим шилжилтэд харилцаа холбооны дэд бүтэц чухал байр суурийг эзэлдэг бөгөөд Япон Улсын KDDI компанийн хөрөнгө оруулалттай Мобиком компани том хувь нэмэр оруулж буйг дурдаад малчны хотноос И-Монгол системээр дамжуулан төрийн үйлчилгээг авахад харилцаа холбооны операторууд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. Япон Улсын Парламентын гишүүн бөгөөд Дотоод хэрэг, харилцаа холбооны дэд сайд Накано Хидеюки “Монгол Улс их өгөгдөл болон хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглаж буй туршлагыг Японы тал өндрөөр үнэлж байна” гээд хоёр улсын 40 гаруй жилийн түүхтэй статистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын төгсгөлд талууд хоёр  хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан ашигтай, үр дүнд чиглэсэн түншлэлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа дахин илэрхийллээ.

ЯПОН УЛСЫН ДХХХ-НЫ ДЭД САЙД НАКАНО ХИДЕЮКИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Read More »