Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

September 2025

“Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлж байгаатай  холбогдуулан нээлтийн арга хэмжээнд оролцохоор ирсэн ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа. Уулзалтад 21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл (ПАРИС21) байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун ухаан хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий статистикчийн ахлах зөвлөхФрансуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн захирал Оливье Дуприз, Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами болон Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар  оролцлоо. ҮСХ нь ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл компанитай хамтран Хиймэл оюун ухааныг албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулахад ашиглах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2025 оны 9-р сарын 16-ны 15:00 цагт нээж, төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, 2026 оныг дуустал хэрэгжинэ. Монгол Улс хамтын ажиллагааны хүсэлтээ 2025 онд албан ёсоор ПАРИС21 байгууллагад илэрхийлсний үр дүнд нь төслийг хэрэгжүүлж, үр шимийг хүртэх 5 улсын 1-ээр сонгогдон оролцож байна. Төслийн зорилго: Үндэсний статистикийн систем нь Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үйл ажиллагаандаа ашиглах бэлэн байдлыг өгөгдөл, платформ ба дэд бүтэц, хүний нөөц ба чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлээр сайжруулахад оршино. Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа: ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчид нь “Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагааны нээлтэд оролцохоос гадна Үндэсний статистикийн хороо, төрийн байгууллагын албан хаагчдад Дэлхийн банкны зүгээс хөгжүүлсэн мета өгөгдлийн арга хэрэгслийн танилцуулах сургалтыг зохион байгуулах зорилготой Монгол Улсад ирээд байгаа юм байна. Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яамны зүгээс “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар тодотголоо . Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар  төслийн үйл ажиллагаа, ялангуяа мета өгөгдлийн нэгдсэн сан байгуулах үйл ажиллагаа болон мета өгөгдлийн стандартыг боловсруулж, нэвтрүүлэхэд Үндэсний статистикийн хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ Read More »

E-Mongolia 5.0: Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин тун удахгүй эхэлнэ

Монгол Улсын төрийн цахим шилжилтийн нүүр царай болсон E-Mongolia систем тавхан жилийн дотор 2 сая гаруй хэрэглэгчтэй болж, насанд хүрсэн иргэдийн 89 хувь нь ашигладаг үндэсний хэмжээний платформ болон төлөвшжээ. Өнөөдөр иргэд төрийн 87 байгууллагын 1,263 үйлчилгээг нэг цонхоор авч, өдөр бүр дундажаар 100 мянга гаруй хүн цахимаар төрийн үйлчилгээ авч буй нь Монгол Улсад цахим засаглал амжилттай хэрэгжиж байгаагийн тод илрэл юм. Энэ хугацаанд нийтдээ 85 сая гаруй цахим үйлчилгээ үзүүлж, иргэдэд 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт бий болгосон нь төр-иргэний харилцаанд гарсан томоохон өөрчлөлт болжээ. Эдгээр амжилтад тулгуурлан, иргэдийн хүлээлт, хэрэгцээнд нийцсэн шинэ үеийн шийдлүүдийг багтаасан E-Mongolia 5.0 хувилбар тун удахгүй, 2025 оны 9 дүгээр сарын 20-нд олон нийтэд албан ёсоор танилцуулагдана. Шинэчилсэн хувилбар нь зөвхөн техник технологийн сайжруулалт бус, иргэн төвтэй төрийн үйлчилгээг дараагийн түвшинд гаргах томоохон шинэчлэл юм. Үүнд: E-Mongolia 5.0 нь Монгол Улсын цахим шилжилтийн дараагийн томоохон алхам болж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгох шинэ эринд хөтөлнө.

E-Mongolia 5.0: Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин тун удахгүй эхэлнэ Read More »

“Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт явагдаж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран  Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдлын олон улсын арга хэмжээг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ хүрээнд бүс нутгийн болон олон улсын байгууллага, түнш орнууд хамтран кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй санал санаачилга, ололт амжилтын талаар хэлэлцэж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн харилцан туршлагаа хуваалцсан нь ихээхэн ач холбогдолтой байв. Мөн арга хэмжээний үеэр кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн дунд олон улсын түвшний кибер сургуулилтыг зохион байгуулж, оролцогчид бодит нөхцөлд тулгуурласан сорилтод оролцон ур чадвараа сорьж, практик мэдлэгээ бататгалаа.            Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, чадавхыг бэхжүүлэх хүрээнд Жакарта дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Энэтхэг- Номхон далайн кибер хөтөлбөрийн Нэгдсэн Аюулгүй байдлын сангийн дарга Нейл Бест болон Улаанбаатар дахь ИБУИНХУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн мэргэжилтэн  Ө.Анузаяа  нарыг ЦХИХХЯам Кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Пүрэвням хүлээн авч уулзлаа. Уулзатын үеэр ноён  Нейл Бест  Зам, тээврийн салбарын байгууллагууд болон кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудын 27 албан хаагчийг хамруулсан “Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт хийж байгаад талархал илэрхийлээ. Олон улсын чанартай энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар зөвхөн оролцогчдын чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутгийн хэмжээнд мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал алхам болсон гэж үзэж байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлыг өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааны тайланд дурдсан зөвлөмжүүдийг дараагийн бодлого, төлөвлөлтөд үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байна. Цаашид Их, дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж харилцаа холбоо, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын шинэ төрлийн дэвшилтэт технологи дээр судалгаа хийх, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

“Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах tabletop exercise хийх” сургалт явагдаж байна Read More »

TECHWEEK 2025 & ICT Forum 2025

Технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ арга хэмжээний гол зорилго нь салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэж, туршлага солилцон, бүх талын оролцоог хангах үндэсний платформыг бий болгох юм. Дэлхийн туршлага TECHWEEK 2025 арга хэмжээ нь дэлхийн олон хотуудад амжилттай хэрэгжиж, мянга мянган оролцогчийг нэгтгэж ирсэн уламжлалтай: Монгол Улс эдгээрийн жишгээр өөрийн TECHWEEK-ийг эхлүүлж байгаа нь бүх салбарын хөгжилд стратегийн ач холбогдолтой чухал алхам юм. TECHWEEK-ийн онцлог  Гол зорилтууд 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүд ICT Forum 2025 – Digital First Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг нь технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац болон хамтын ажиллагааг төвд нь авч үзэх, хамгийн том цогц арга хэмжээ болох ICT Forum 2025 юм. ICT Forum 2025 нь “Digital First” уриан дор Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцол, хамтын зөвшилцөлд хүрэх зорилготой. Хугацаа, бүтэц Зорилтууд  Хүлээгдэж буй үр дүн TECHWEEK 2025 болон ICT Forum 2025 нь Монгол Улсын технологийн экосистемийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, инновац, хамтын ажиллагааг өргөжүүлэн, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэ үеийн эхлэлийг тавих болно.

TECHWEEK 2025 & ICT Forum 2025 Read More »

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХОЛБООЧИН МАГСАРЫН ЖАНЧИВ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү дайнд өөрийн эр зориг, эх орно гэсэн халуун сэтгэлээр байлдсан Монгол Улсын Баатар, холбоочин Магсарын Жанчивын баатарлаг гавьяаг эргэн дурсъя. Харилцаа холбооны салбарын монгол улсынхаа хөгжилд хичнээн их нэмэр болсон, монголчуудынхаа соёл, мэдлэг, сайхан амгалан амьдарахад оруулсан үүрэг дэмээрээ өнөөдөр бид бүхэн бахархдаг ч улс орныхоо энх амгалан, эрх чөлөөтөй амьдрах үйлсэд халуун амиа ч хайрлаагүй Холбоочин Монгол Улсын Баатар М. Жанчив гуайг бахархан дурсаж явах нь Холбоочин бид цаашид улс орон, ард түмнийхээ гэгээн ирээдүйд өөрийн боловсрол, хичээл зүтгэлээрээ ажиллахад үлгэр дууриалал болох билээ. Ингээд Холбоочин баатарыгаа товч танилцуулая.  Монгол улсын баатар, холбоочин М.Жанчив 1923 онд Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг “Зах” гэдэг газар малчин ард Магсарын ууган хүү болон төржээ. Тэрээр эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин мал, тарианы ажил эрхэлж байгаад  20 настай байхад нь цэргийн алба хаах тухай зарлан дуудах бичиг ирж нутгийнхаа үе тэнгийн 20 гаруй залуучуудын хамт 1943 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, аймаг орохоор мордов. Тэр үед дайн байлдаантай байсан тул бид өөрсдийн унаа мориор явцгаасан юм. Аав, ээж, ах дүү, найз нөхдүүд маань биднийг Сумын төвөөс 30 км зайтай байдаг “Дундын овоо” гэдэг газар  ирцгээж хүүхдүүдээ үдэх ёс гүйцэтгэсэн гэдэг. Говь-Алтай аймгийн төв дээр ирээд хоёр хонож эмчийн үзлэгт орсон эх орны дайны жилүүдийн хүндэрлийн улмаас унаж ирсэн мориороо Архангайн зүг хөдөлсөн гэдэг. М. Жанчив цэрэгт ирээд мото-механикжуулсан хуягт бригадад цэргийн алба хааж байхдаа холбооны мэргэжил эзэмшин, тусгай салааны тасгийн дарга болж ахлах түрүүч цолоор шагнуулжээ. М.Жанчив морьт механикжуулсан бүлгийн тэргүүн ангид явж Японы милитарист хүчний давагдашгүй цайз гэж бардамнан сайрхаж байсан Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эзлэн авах үеийн хэд хоногийн ширүүн тулалдаанд анги салбараа холбоогоор тасралтгүй хангах байлдааны үүрэг, даалгаврыг гарамгай биелүүлсэн эрэлхэг дайчин юм. М.Жанчив байлдааны сүүлчийн өдөр дайсны нисэх онгоцны бөмбөгдөлт, их бууны суманд хоёр удаа тасарсан холбооны утсыг залгахаар галын шугам руу мөлхөж явахдаа хэд дахин шархадсан ч гэмтлийн цэгт үүргээ гүйцэтгэж эхлэх үед дахин суманд оногджээ. Эцсийн мөчид утасны хоёр үзүүрийг амандаа зууж биеэрээ холбоо дамжуулж өөрийн ангийн давшилтыг хангасан мөнхөд дурсагдах баатарлаг гавъяа байгуулан амь үрэгдсэн байна. МХЗЭ-ийн гишүүн М.Жанчив чөлөөлөх дайнд орохын өмнөхөн МАХН-ын орлогч гишүүнээр элссэн байна. Эх орны эрэлхэг хүү Магсарын Жанчивын гавъяаг төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1965 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор, 1975 онд Монгол улсын баатар цолоор нэхэн шагнажээ. Монгол улсын баатар Магсарын Жанчивын дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Говь-Алтай аймгийн Алтай хотын болон төрсөн нутаг Шарга сумын төвд босгож, гавъяаг нь мөнхжүүлсэн байна.

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХОЛБООЧИН МАГСАРЫН ЖАНЧИВ Read More »

“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба  сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй  “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Цахим шилжилтийн багц хууль, дүрэм, журамд буй давхардал, хийдлийг арилгах зорилгоор хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь: (1) архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчны давхардал, хийдэл, зөрчлүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох, (2) тухайн асуудлуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах, (3) практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдэл, санал боловсруулахад чиглэгдэв. Хэлэлцүүлэгт  төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод цахимжуулах талаар төрийн бодлого, чиглэл болон цахим шилжилтийг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлага, хууль, дүрэм журмын шинжилгээний талаарх мэдээллийг танилцуулж, боломж, шийдлийн талаарх саналыг ярилцлаа. “Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.

“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба  сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо Read More »

Ази, Номхон далайн бүсийн 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025”-ыг Улаанбаатар хотноо 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны хооронд зохион байгуулж байна. Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаас өнөөдрийн сургуулилтад 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд 15 баг болж  серверийн доголдлыг сэргээх, кибер халдлагыг илрүүлэх болон урьдчилан сэргийлэх бодит сорилт дээр өрсөлдөж, туршлага солилцлоо. Уг сургуулилтад манай улсаас нийт 16 кибер аюулгүй байдлын мэргэжилтэн оролцож, багийн бүрэлдэхүүнд идэвхтэй хамрагдан өөрсдийн ур чадвар, туршлагаа олон улсын түвшинд харуулж  байна.   Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээ шилдэг багуудаа маргааш тодруулна. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Ази, Номхон далайн бүсийн 23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна Read More »

Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа. ЦХИХХЯ нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран Ази, Номхон далайн кибер сургуулилтыг 2025 оны 9 дүгээр сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд 26 орны 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Хатагтай Ацуко Окуда “Ази, Номхон далайн кибер сургуулилт 2025”-д оролцож байна. Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх хүрээнд боломжит санал, санаачилгуудын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Э.Батшугар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Ацуко Окудаг хүлээн авч уулзлаа Read More »

“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээний хүрээнд бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг бууруулахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Арга хэмжээг нээж “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар илгээлт ирүүлсэн байна. Илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Х.Цогтбилгүүндарь уншиж, танилцууллаа. Мөн ОУЦХБ-ын Харилцаа холбооны хөгжлийн товчооны захирал Dr. Cosmas Luckyson Zavazava, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм. ОУЦХБ-ны Харилцаа холбооны хөгжлийн товчооны захирал, Dr. Cosmas Luckyson Zavazava: Энэхүү сургуулилтыг найрсгаар хамтран зохион байгуулсан Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам, мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааг дэмжсэн Монгол Улсын Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье” хэмээн өгүүллээ. Энэ удаагийн сургуулилтад Ази, Номхон далайн бүсийн 26 орны 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улс “Кибер аюулгүй байдлын индекс 2024”-т 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдэж, “Бэхжиж буй” түвшинд тооцогдсон. Энэ нь 2020 онтой харьцуулахад 17 байраар урагшилсан ч кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх болон олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлтүүд Азийн дунджаас доогуур байгааг харуулж байна. Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшин”-ий судалгааг хийлгэсэн. Судалгаагаар манай улс кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд харьцангуй өндөр түвшинд үнэлэгдсэн бол стандарт, технологийн нэвтрүүлэлт, хүний нөөцийн чадавх, халдлага илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, мэдээлэл солилцоо, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр илүү их анхаарах шаардлагатайг онцолсон байна. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох, халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах, Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

“Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” Улаанбаатар хотноо эхэллээ Read More »