Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

August 2025

Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар илэрхийллээ.

Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана Read More »

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал сансар судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүд болон ирээдүйн төслүүдийн талаар өргөн хүрээнд санал солилцов. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш гишүүн орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сансрын технологи, тандан судалгааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтоо танилцууллаа. БНХАУ-ын зүгээс АНДСХАБ-ын үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлдэг бөгөөд, гишүүн орнуудад сансар судлал, сар судлал, тандан судалгаа, навигацийн  технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах зэрэг бүх талын боломжуудыг олгож байна. Мөн хүний нөөцийг чадавхжуулах хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудын өндөр технологи, СТЕМ боловсролын чиглэлд түлхүү анхаарахаар төлөвлөж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн 16 жилийн хугацаанд нийт 50 оюутан холбогдох магистр, докторын хөтөлбөрт Монгол Улсаас хамрагдсан талаар онцоллоо. Сайд Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгааг дурдаад, хамтарсан сургалт, семинар болон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүдэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Улмаар ирэх онд зохион байгуулах сансрын технологийн арга хэмжээний хүрээнд  хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөв санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, талуудын хамтын ажиллагааг улам бататгах талаар тохиролцлоо. Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн болон бүс нутгийн орнуудын дунд сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд үндсэн үйл ажиллагаагаа албан ёсоор 2008 оноос эхлүүлж, 2009 оноос Нэгдсэн үндэстний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хороонд ажиглагч гишүүнээр элсэн ажиллаж байна. Манай улсын хувьд АНДСХАБ-ын шугамаар зохион байгуулагддаг зайнаас тандан судлал, сансрын технологи, сансрын хууль зэрэг асуудлаар бүс нутгийн хурал, зөвлөгөөнд тогтмол оролцохоос гадна салбарын мэргэжилтнүүдийг  сургалтад хамруулах, туршлага солилцох, гадаадын экспертийн зөвлөгөө авах, сургалт, судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх зэрэг хэлбэрээр нягт хамтран ажилладаг. Тухайлбал, сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор АНДСХАБ-аас БНХАУ-ын Бэйханг их сургууль мөн Баруун Хойд Политехникийн Сургууль, Харбины технологийн дээд сургуульд “Сансрын технологийн хэрэглээ”, “Зайнаас тандан судлал”, “Микро хиймэл дагуул”, “Сансрын хууль, эрх зүй” зэрэг чиглэлээр доктор болон магистрын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөр болон богино хугацааны сургалтуудыг жил бүр зохион байгуулдаг. Манай улсаас Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, түүний харьяа Одон орон, геофизикийн хүрээлэн, Физик, технологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулиудтай хамтран ажиллаж байна. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа Read More »

Монгол улсад “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээ зохион байгуулна

“Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээ нь  кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилт гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд 2025 оны 9 дүгээр сарын 02-оос 05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Бүс нутгийн 16 орны кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа хариуцсан байгууллагуудын 40 гаруй төлөөлөл хүрэлцэн ирэх юм. Дээрх олон улсын арга хэмжээний хүрээнд   кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, түүний бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах шийдлийн талаар хэлэлцэн санал солилцох, мөн шинэ тутам нэмэгдэж буй кибер халдлага, зөрчлийг илрүүлэх хариу арга хэмжээ авах талаар туршлагаас харилцан суралцах болно. “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” олон улсын арга хэмжээ нь  кибер аюулгүй байдлын хурал, сургалт, кибер сургуулилтад оролцогчдын бүртгэлийн тоо хязгаартай. Монгол Улсын кибер аюулгүй байдлын тухай хууль (2021 он) батлагдсанаар кибер орчин дахь мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Улмаар кибер аюулгүй байдлыг хангах, уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Кибер аюулгүй байдлын зөвлөл (2023) байгуулагдаж, Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүлж, дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон ТЕГ-ын дарга П.Одонбаатар нар ажиллаж байна. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Америкийн бүс, Африкийн бүс, Арабын бүс, Ази, номхон далайн бүс, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн бүс нутаг гэсэн 5 бүсийн хэмжээнд 120 орчим улсыг хамруулсан 34 удаагийн кибер сургуулилтыг зохион байгуулсан байна. “Ази, номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2024” арга хэмжээг Бруней Даруссалам улсад зохион байгуулж, 19 орны 130 гаруй төлөөлөгчид оролцжээ. Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индекс тодорхойлох судалгаагаар Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 3 дугаар түвшин буюу “Бэхжиж буй” түвшинд үнэлэгдэж, НҮБ-ын гишүүн 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2020 оны үзүүлэлттэй харьцуулахад индексийн оноо 2.1 дахин өсөж, 17 байр урагшилсан сайн үзүүлэлттэй байна. Гэвч Монгол Улсын кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чадавх, олон улсын хамтын ажиллагааны үзүүлэлт хамгийн сул буюу гуч гаруй хувьтай, Азийн дунджаас доогуур үзүүлэлтэй байна. Мөн Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийн хэрэгжилтийг хангах хүрээнд тус яамнаас Оксфордын Их Сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх судалгаа”-ны тайланд кибер аюулгүй байдлын бодлого, стратегийн хувьд хөгжиж буй түвшинд буюу хамгийн сайн үзүүлэлттэй үнэлэгдсэн бол стандарт ба технологийг нэвтрүүлэх, хэрэглэх мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, кибер халдлагыг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах чиг үүргийн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн хүний нөөцийг чадавхжуулах, мэдээлэл солилцоо, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр илүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг дурдсан байдаг. Монгол Улсад энэхүү олон улсын кибер аюулгүй байдлын арга хэмжээг зохион байгуулснаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасан кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүд болон бусад салбарын мэргэжлийн байгууллагуудын кибер халдлагад хариу үзүүлэх хүний нөөцийг чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бэлэн байдлыг хангах, хамгаалалтыг сайжруулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн орнуудтай харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой болно. Түүнчлэн “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт 2025” арга хэмжээг зохион байгуулснаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын  7.5.4, 7.5.6 дахь зорилт, Засгийн газрын 2024 – 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.3.6.“Кибер аюулгүй байдлын мэргэшсэн хүний нөөцийг чадавхжуулж, бүх нийтийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлнэ”, “Кибер аюулгүй байдлын үндэсний стратеги”-ийн 3.3.1.3.“кибер аюулгүй байдлын чиглэлээр үндэсний болон олон улсын тэмцээн, сургалт, семинар зохион байгуулах” гэсэн зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, “Үндэсний хэмжээний кибер халдлагаас хамгаалах төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ. “Ази номхон далайн бүс нутгийн кибер сургуулилт 2025”-ыг Монгол Улсад зохион байгуулснаар дараах эерэг үр дүнд хүрнэ. Үүнд: Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийг хэрэгжүүлж буй сайн туршлагаас хуваалцах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой юм. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

Монгол улсад “Ази номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025” арга хэмжээ зохион байгуулна Read More »

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газар болон салбарын шагналаар шагналаа

Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон байгууллагадаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад салбарын болон төрийн дээд одон медаль гардууллаа. НЭГ. “АЛТАН ГАДАС ОДОН” 1        Галсан         Пүрэв Монголын цахилгаан холбоо Хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн холбооны газрын Ахмад настан ХОЁР. “ОНЦ ХОЛБООЧИН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Сум-Очир     Батбилэг      Мэдээлэл Холбооны Сүлжээ ХХК-ийн кабельчин ГУРАВ. “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Мандах        Ганбат          Ай ти Инсайт ХХК-ийн бизнес шинжээч 2        Пүрэвдорж   Оргил            И Монгол Академи УТҮГ-ын Процесс аналист 3        Балжинням Заяамандах  И Монгол Академи УТҮГ-ын Ахлах мэргэжилтэн 4        Баярсайхан  Сайнтөр       И Монгол Академи УТҮГ-ын Системийн аюулгүй байдлын мэргэжилтэн ДӨРӨВ. “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Дагвадорж   Батзориг      Мобиком Корпораци ХХК-ийн Холболтын инженер 2        Ориг   Цэрэннасан             Монголын цахилгаан холбоо Хувьцаат компанийн Өвөрхангай аймгийн холбооны газрын Ахмад настан ТАВ.“ШУУДАНГИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР 1        Дашхүү        Ням-Эрдэнэ Монгол шуудан ХК-ийн Аж ахуйн үйлчилгээний газрын дарга ЗУРГАА. ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР 1        Төмөрбаатар          Очбадрал  И Монгол Академи УТҮГ-н сүлжээ дэд бүтэц хариуцсан инженер 2        Батбаяр       Баясгалан             И Монгол Академи УТҮГ-н UI/UX мэргэжилтэн 3        Отгонбаатар Билгүүн                 И Монгол Академи УТҮГ-н сургагч багш 4        Мөнхжаргал Золзаяа                И Монгол Академи УТҮГ-н оператор 5        Гантулга       Өнөрцэцэг             И Монгол Академи УТҮГ-ын  Гадаад харилцаа хамтын ажиллагааны дарга 6        Бямбанямаа Ариунтуяа             И Монгол Академи УТҮГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийг Засгийн газар болон салбарын шагналаар шагналаа Read More »

дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаал, Монгол Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 9 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын 2025 оны “Хамтран ажиллах тухай” 01/1859 тоот, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны “Хамтран ажиллах тухай” 02/1861 тоот тус тус бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн, дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцэх хурлыг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгууллаа. Тус хуралд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ, Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ, И Монгол академи УТҮГ болон  НҮБ-ын Хүүхдийн Сан нийт 14 байгууллагын 33 албан хаагч оролцлоо. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас “эксел” хувилбараар авч ашигладаг бөгөөд өгөгдөл мэдээллийг бодит цаг хугацаанд солилцож чадахгүй байгаа нь мэдээллийн зөрүү үүсгэж буй гол шалтгаан болж байна. Эмч нар үндсэн үзлэг үйлчилгээг үзүүлэхээс гадна дархлаажуулалтад хамруулах хүүхдүүдийг олох гэж их цаг алддаг. ХӨСҮТ дээр жишээ нь “улаанбурхан” өвчин оношлогдсон бол олон системд зэрэг бүртгэх нь ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. Дархлаажуулалтын тайлан, мэдээлэл бүрэн цахим хэлбэрт шилжээгүй, эрүүл мэндийн байгууллагууд хооронд “google sheet” ашиглан авч нэгтгэн авдаг нь тайлан, мэдээний урсгал хугацааны хувьд хоцрогдолтой, ажлын ачааллыг үүсгэж байна зэрэг тулгамдсан асуудлыг хүрээнд ярилцлаа. Тус хэлэлцүүлгийн үр дүнд дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийг бодит цаг хугацаанд солилцох боломжийг бүрдүүлж, хаягийн мэдээллийг холбогдох мэдээллийн сангуудаас дархлаажуулалтын системд холбож, төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-аар дамжуулан Эрүүл мэнд, боловсрол, хил хамгаалах, улсын бүртгэл зэрэг салбар хооронд солилцохоор ажлыг эхлүүллээ. Мөн дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарт мэдэгдэл хүргэхээр боллоо.

дархлаажуулалт (улаанбурхан)-ын тоон мэдээллийн чанар, мэдээлэл дамжуулах урсгалыг сайжруулах системийн холболтын шийдлийг хэлэлцлээ Read More »

2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Инновацын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа. Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсад Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төсөл  өрсөлдсөний дундаас 14 шилдэг төсөл шалгарч, батламжаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугараас гардан авлаа. Шилдэг 14 төслөөр: • Ember Cyber Services • СТЕПП ЭЙ АЙ • Гэрэрэ • Papa Logistics • Kоллаген уургийн пептид гарган авах • Бар-ус ундаа • Ногоон Дөл • Zuga app • Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар • Аригус Инновацын төсөл • AirQ • E-Geree • Digital manga  • Эрт илрүүлье нар шалгарлаа.

2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа Read More »

МОНГОЛ УЛСАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 104 жилийн баярын хурал боллоо. Энэ үеэр 104 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж буй Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн инженер, техникч, мэргэжилтэн, салбарын зүтгэлтнүүдэд МУ-ын ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсад орчин цагийн мэдээлэл харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, эрхмүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.

МОНГОЛ УЛСАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО Read More »

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж, хөгжсөний 104 жилийн ойн мэндийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууддаа хүргэе! Монгол Улсын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж байна. Тухайлбал: ➢ Энэ онд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын “Төрийн үйлчилгээний форум”-ын үеэр Монгол Улс Цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 46-р байр буюу “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд шилжиж буйг батламжиллаа. ➢ Мөн өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон Засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж үзэж “Global Government Excellence Award”-ыг, 2023 онд Эстони Улсад болж өнгөрсөн “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р чуулганаас “Нээлттэй засаглал” хүндэт өргөмжлөлийг тус тус авсан билээ. Энэхүү ололт, амжилт нь үе үеийн шуудан холбоо, өргөн нэвтрүүлэг, радио холбоо, цахилгаан холбоо, мэдээллийн технологи, сансрын технологийн чиглэлээр ажиллаж байсан ажилтан, алба хаагчид, инженер техникийн ажилтнууд болон өнөөдөр харилцаа холбоон, мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй 21.2 мянган ажиллагсад, тэдгээрийн гэр бүлийн 74 мянган гишүүдийн хамтын хүчин зүтгэл болохыг цохон тэмдэглэж, гүн талархал илэрхийлье. Өнөөдөр 5G сүлжээ, интернэт, дижитал технологи, хиймэл оюун зэрэг дэвшилтэт технологи нь аливаа асуудлыг шийдэх түлхүүр гэж дэлхийн улс орнууд үзэж байна. Монгол Улсын хувьд ч мөн адил харилцаа холбоо, мэдээллийн технологи нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хүний хөгжил, эрх чөлөөг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн хурдасгуур, нийгмийн харилцаа, үйлчилгээний СОЁЛЫН ШИНЭЧЛЭЛ байх болно. Монгол Улс хөгжлийн түлхүүрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар хэмээн үзэж, “Digital First” гэсэн бодлогоо тодорхойлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт их өгөгдөл, хиймэл оюуныг ашиглах, төрийн бүтээмж, төрийн үйлчилгээний үр ашиг, чанарыг дээшлүүлэхээс гадна үндэсний сансрын технологид баримтлах бодлогыг боловсруулж байна. Шуудангаас соёолсон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил нь уул уурхайгаас хэт хамааралтай манай орны макро эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг бий болгож, оюун санааны, мэдлэг шингэсэн дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгахад чухал түлхэц болно. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 104 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ Read More »

Э.Батшугар: Старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар кибер аюулгүй байдал, ухаалаг хот, их өгөгдөл, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов. Мөн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд байгальд ээлтэй, хиймэл оюунд суурилсан дата төв байгуулах боломжийн талаар ярилцав. Манай улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн системийг шинэчлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.

Э.Батшугар: Старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ Read More »

Э.Батшугар: Олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа. Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.

Э.Батшугар: Олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох ‘Google’, ‘Paypal’ зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байна Read More »