Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

May 2025

Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа

Технологийн хурдацтай хөгжил дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчилж, дижитал эдийн засгийг бий болголоо. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун, дэвшилтэт технологиуд улс орнуудын эдийн засагт голлох байр суурь эзлэв. Энэ хэрээр хувь хүн, байгууллага, улс орнуудад өгөгдлийн хэрэглээ нэмэгдэж, мэдээллийн аюулгүй хадгалалт, боловсруулалт, хамгаалалтад дата төвүүдийн үүрэг өсөн нэмэгдэж байна.  Дэлхийн дата төвийн зах зээл 2009 онд 22-23 тэрбум ам.доллараас 2024 онд 250 тэрбум ам.долларт хүрч, арав дахин өслөө. 2030 он гэхэд энэ хэмжээ 400 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн таамаг бий. Энэ өсөлт эрчим хүчний салбарт сорилт бий болгож, дата төвүүдийг хямд, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгуудыг сонгоход хүргэж байна.  Тэгвэл Монгол Улс энэ чиг хандлагыг ашиглан дэлхийн дата төвийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал, манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, сэрүүн уур амьсгал, газарзүйн таатай байршил, байгалийн гамшгийн эрсдэл багатай байдал зэрэг давуу талууд бий.  Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам дижитал эдийн засгийг хөгжүүлэх стратеги бодлогынхоо хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дата төвийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьж байна. Энэ хүрээнд ЦХИХХЯ-ны сайд Ц.Баатархүү, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахарагийн хамт ням гарагт /2025.05.04/  Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа. Тус төвийг Мобиком корпораци Японы KDDI корпорацийн дэмжлэгтэйгээр барьж, 2018 онд ашиглалтад оруулжээ. Энэ нь Мобиком корпорацийн 3 дахь дата төв болж байна. Тус байгууллага нь анх  байгууллагын болон хэрэглэгчдийнхээ өгөгдлийг найдвартай хадгалах, хамгаалах чиглэлд дата төвөө байгуулж байсан бол өнөөдөр дата төвийн зах зээлий эрэлт хэрэгцээнд тулгуурлан 3 дахь дата төвөө байгуулсан байна.  Тус дата төв нь дэлхийд тэргүүлэгч TELEHOUSE брэндийн стандартад нийцсэн, Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төв ба нарны эрчим хүчээр оффисын цахилгааны хэрэглээг хангадаг юм байна. 

Ц.Баатархүү сайд Монголын анхны TIER III зэрэглэлийн дата төвд ажиллалаа Read More »

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд чууллаа

Кибер халдлагад өртсөн тохиолдолд хэвийн үйл ажиллагаа нь доголдож, улмаар үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулах хэмжээнд асуудал нь яригдах байгууллагуудыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” хэмээн Кибер аюулгүй байдлын тухай хуульд заасан байдаг.  Одоогоор төрийн 134 байгууллага, хувийн хэвшлийн 82 байгууллага болон батлан хамгаалах салбарын байгууллагуудыг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага хэмээн тодорхойлсон жагсаалтыг Засгийн газраас 2022 онд баталсан байдаг. Эдгээр байгууллагууд нь мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийлгэх, мэдээллийн систем, дэд бүтцийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, гэмтэл саатлын үед сэргээн ажиллуулах төлөвлөгөөтэй байх зэрэг үүргийг Кибер аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн байдаг ч байгууллагуудын чадавх харилцан адилгүй байна гэдэг үнэлгээг Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэхдээ гаргажээ.  Үүний зэрэгцээ, иргэдийн санхүү, эрүүл мэндийн мэдээллийг хадгалдаг байгууллагууд сүүлийн жилүүдэд халдлагад өртөх нь ихэсжээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гадаадаас ирэх халдлага гэхээсээ илүүтэй дотоодоос халдах нь ихэссэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх Нийтийн төвийн хяналтын системд өнгөрсөн 7 хоногт 7000 гаруй кибер халдлага, зөрчил бүртгэгдсэний дийлэх нь хортой программ хангамж байсан байна. Энэхүү хортой программаар халдварласан IP хаягийн цаана хэн байгааг нь ирүүлэхийн тулд Интернэтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажилладаг гэлээ. Хэрэв гаднаас халдсан бол тухайн домэйн, IP хаягийг нь байгууллагууд галт ханын түвшинд блоклох зэрэг арга хэмжээ авдаг бол дотоодын халдлагыг яах вэ гэдэг нь асуудал болоод байна. Дотоодоос халдлага үйлдсэн IP хаягийг шууд блоклох нь цаана нь буй хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөх тул Нийтийн төвөөс хар жагсаалтын бүртгэл хөтөлж, тухайн хар жагсаалтад орсон IP хаягийг хэрэглэгч байгууллага өөрсдөө сайн дурын үндсэн дээр блоклодог байх саналыг мэргэжилтнүүд дэвшүүлж байна.  Үүний зэрэгцээ, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг тухайн салбарт баримталж буй бодлого, нөхцөл байдалтай нь уялдуулж гаргах нь чухал гэдгийг зохицуулагч байгууллагууд дэвшүүлжээ. Тухайлбал, кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь өнгөрсөн хоёр сарын хугацаанд, стратегийн хүнс үйлдвэрлэгч, хадгалагч, түгээгч байгууллага, банк санхүү, эрүүл мэнд, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй 70 гаруй байгууллагын төлөөлөлтэй нийт 8 удаагийн уулзалт хийж, саналыг нь сонсож, ийнхүү өнөөдөр тус арга хэмжээнээс гарсан санал, шийдэл, үр дүнг хэлэлцсэн юм.  Тус арга хэмжээний үр дүнд нийт 18 байгууллагын 23 домэйн нэр, 45 ip хаяг бүртгэгдэж, урхи тавих системийг суурилуулахаар 5 байгууллагатай хамтран ажиллаж, улмаар Монгол Улсын дотооддоо үйлдэгдэж буй халдлагыг илрүүлэх, таслан зогсоох үйл ажиллагаанд ахиц гаргажээ.  Мөн Монгол Улсад зонхилон илэрч буй хортой программуудыг автоматаар устгах Ажлын хэсэг байгуулагдаж техникийн туршилтаа амжилттай хийжээ.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Кибер аюулгүй байдлын тухай хуульд үнэлгээ хийх, Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын жагсаалтыг шинэчлэхээр ажиллаж байна.  Монгол Улс “Кибер аюулгүй байдлын тухай хууль”-ийг батлаад 3 жил орчим болж байна. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс кибер халдлага зөрчилтэй тэмцэх Үндэсний төв, Нийтийн төв, Зэвсэгт хүчний төв гэсэн гурван төвийг байгуулан ажиллаж байгаа нь хууль эрх зүй болон бүтэц зохион байгуулалтын хувьд төлөвшсөн гэсэн үнэлгээг олон улсаас авсан. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс 17 байр урагшилж, кибер аюулгүй байдлын олон улсын индексээр 193 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) болон Оксфордын их сургуулийн дэргэдэх Кибер аюулгүй байдлын чадавхын төв хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн.

Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд чууллаа Read More »