“Оюутны Хакатон” тэмцээний бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Оюутны хакатон” тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд бүсүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, санал, шийдэл боловсруулахад оюутан залуусын бүтээлч сэтгэлгээ, оролцоог хангаж, хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг шалгаруулах зорилготой. Хамрах хүрээ: Мэргэжлийн боловсролын их сургууль, политехник коллеж, их, дээд сургуулийн I-VI түвшний оюутан Бүртгэл: Нэгдүгээр шат Багууд: 2025.04.12 өдөр чиглүүлэх сургалтад хамрагдаж, төслөө сайжруулна. Төслөө сайжруулсан бөгууд 3 минутын танилцуулга бичлэгийн хамт 2025.04.17-ны 12.00 цагт regional.gov.mn/event бүртгэлийн системээр ирүүлнэ. Оролцогчдын бүтээлийг 2025.04.21-2025.04.24-ны хооронд Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн цахим хаягт байршуулж, олон нийтээс санал авч, AI ашиглан тооцоолуулна. Шүүгчид болон олон нийтийн саналын үнэлгээгээр шалгарсан багууд II шатанд оролцоно. Хоёрдугаар шат: Энэ шатанд шалгарсан багууд төслөө оролцогчид болон шүүгчдийн бүрэлдэхүүнд 2025 оны 04-р сарын 26-ны өдөр танилцуулна. Төслийн танилцуулгад үндэслэн шүүгчдийн бүрэлдэхүүн аваргыг дараах оноонд үндэслэн шалгаруулна. Үүнд: Тэмцээний удирдамжийг ЭНД дарж татаж авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг regional.gov.mn цахим хуудаснаас авна уу.
“Оюутны Хакатон” тэмцээний бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ Read More »