Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

December 2025

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо

2025 оны байдлаар улсын хэмжээнд 1,339,005 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан автомашинаа нэр дээрээ бүртгүүлээгүйгээс үүдэн торгууль, татварын өр, зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой тодруулга өгөх зэрэг хүндрэл гарах нь түгээмэл. Энэ нь хууль хяналтын байгууллагын ажиллагааг удаашруулж, иргэдэд цаг хугацааны болон санхүүгийн эрсдэл дагуулдаг. Иргэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахдаа заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмнөх эзэмшигч нь бүртгэлээс хасуулж, шинэ эзэмшигч талд шилжүүлэн бүртгүүлэх үүрэгтэй. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг илүү шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох үүднээс ЦХИХХ-ны яам, Зам, тээврийн яам, “И-Монгол академи” УТҮГ, Нийслэлийн автотээврийн бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төв хамтран уг үйлчилгээг E-Mongolia системд бүрэн цахимжуулан нэвтрүүллээ. Өмнө нь тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн болон эзэмшигчийн нэр өөрчлөх үйлчилгээг авахын тулд иргэд худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулж, Автотээврийн үндэсний төвийн салбар дээр биечлэн хандах шаардлагатай байсан. Улаанбаатар хотод энэ үйлчилгээг 32 салбараар дамжуулан жилд дунджаар 318,103 иргэн авч, өдөрт 1,770 иргэнд 63 албан хаагч үйлчилгээ үзүүлдэг байв. Харин уг үйлчилгээг цахимжуулснаар иргэд ямар нэгэн албан хаагчийн оролцоогүйгээр E-Mongolia системээр дамжуулан 5–10 минутын дотор хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг авах бүрэн боломжтой боллоо. Ингэснээр үйлчилгээг авах шат дамжлага багасч, хүндрэл бэрхшээл эрс буурч, төрийн үйлчилгээ илүү шуурхай, хүртээмжтэй болсон юм. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг E-Mongolia системээр хийх заавар: Улсын дугаарын шинэчлэл нь хүлээн авагчийн харьяаллаас хамааран автоматаар хийгдэх боломжтой бөгөөд энэ үед өмнөх эзэмшигч дугаараа хадгалуулахыг хүсвэл системээр дамжуулан хадгалуулж, тухайлан лавлагаа авах боломжтой. Харин дугаараа хадгалуулаагүй тохиолдолд тухайн улсын дугаар хүчингүй болж, дахин олголтод шилжинэ. Мөн шилжүүлэгч болон хүлээн авагчийн харьяалал ижил бол тээврийн хэрэгслийг улсын дугаартай нь хамт шилжүүлэх боломжтой. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг цахимжуулснаар төрийн үйлчилгээ илүү ил тод, хүртээмжтэй, шуурхай болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, өмчлөлтэй холбоотой маргаан, эрсдэлийг бууруулах чухал алхам юм. Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэ эрин www.e-mongolia.mn

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг e-mongolia системээр дамжуулан цахимаар хийдэг боллоо Read More »

Төрийн жинхэнэ алба хаагчид тангаргаа өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дараах нийт таван албан хаагч өнөөдөр “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө. Эдгээр албан хаагч нарт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Сайд Э.Батшугар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр нар хүндэтгэн баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн, албан үүргээ хуулийн дагуу нэр төртэйгөөр гүйцэтгэн, манлайлал санаачилгатай ажиллахыг захилаа.

Төрийн жинхэнэ алба хаагчид тангаргаа өргөлөө Read More »