“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд төрийн цахим шилжилтийг бүх түвшинд үр өгөөжтэй хэрэгжүүлэх, Цахим шилжилтийн багц хууль, дүрэм, журамд буй давхардал, хийдлийг арилгах зорилгоор хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь: (1) архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл, хууль эрх зүйн орчны давхардал, хийдэл, зөрчлүүдийг нэгдсэн байдлаар тодорхойлох, (2) тухайн асуудлуудыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах талаар санал, зөвлөмж гаргах, (3) практикт хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэн шийдэл, санал боловсруулахад чиглэгдэв. Хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод цахимжуулах талаар төрийн бодлого, чиглэл болон цахим шилжилтийг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлага, хууль, дүрэм журмын шинжилгээний талаарх мэдээллийг танилцуулж, боломж, шийдлийн талаарх саналыг ярилцлаа. “Ухаалаг засаг-2” төсөл нь Монгол Улсын дижитал засаглалыг цахимжуулалтын дараагийн үе шатад хүргэн өргөжүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн цахим үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, иргэдийн дижитал ур чадвар, дижитал технологи бүхий ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна.
“Цахим баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдал ба сорилт, шийдэл” хэлэлцүүлэг боллоо Read More »