УИХ-ын гишүүдийн байр суурь: Зүүн бүсийн хөгжлийн чиг хандлага
“Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган -2025” гуравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулагдсан. Тус чуулганд УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Эрдэнэболд, Ш.Бямбасүрэн нар оролцож, зүүн бүсийн иргэдэд хандаж үг хэлсэн юм. Тэдний хэлсэн үгнээс онцлох ишлэлийг хүргэж байна УИХ-ын гишүүн Б.Жаргалан Харилцаа холбооны хөгжлөөс улсын өрсөлдөх чадвар, хөгжил шууд хамаардаг. Монгол Улс ойрын 4 жилд эдийн засгаа тэлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэх зэрэг эдийн засгийн олон зорилтуудыг тавьсан. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэх суурь нь харилцаа холбоо, мэдээллийн технологи юм. Монголчууд бид өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан нөхцөлд тулгамдаж буй сорилтуудыг хиймэл оюуны тусламжтайгаар даван туулах боломжтой. Энэхүү зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, тэрдундаа орон нутгийн хувийн хэвшлийг дэмжих, залуучуудын үйл ажиллагааг бойжуулах “share office” Хэнтий аймагт байгуулагдсан байна. Энэхүү оффис нь дараа, дараагийн технологийн компаниудыг олон улсад гарах нэн ялангуяа тэрхүү компани нь орон нутгаас “төрөх” ажлын эхлэл болоход бид бүхэн дэмжиж ажиллах болно. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Цахим яам хэдэн жилийн өмнө агентлагийн түвшинд байж байгаад саяхнаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болсон. Хэдийгээр яам болсон ч иргэд, олон нийтийн түвшинд “e-mongolia” гээд аппликейшний хүрээнд үйл ажиллагааг нь ойлгодог. Гэхдээ цахим яамны үйл ажиллагаа, алсын харааны зорилт бол үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Орчин үеийн уран бол дата, орчин үеийн цөмийн зэвсэг бол хиймэл оюун гэсэн тодорхойлолт ноёлох гэж байна. Энэ том өрсөлдөөний зах зээл эдийн засгийн утгаараа агуу ч гэсэн цаад талдаа үндэсний аюулгүй байдлын асар том тодорхойлох хүчин зүйлс болж байна. 2050 онд дэлхийн эдийн засгийг удирдах гол хүчийн 70 гаруй хувийн хиймэл оюун эзэлнэ гэж үзэж байгаа. Иймд хиймэл оюуны бодлогын баримт бичиг, стратегийг батлах ёстой гэж үзэж байна. Үүнд технологиос гадна гурван чухал үзэл санааг багтаагаасай гэж үзэж байгаа. Үүнд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Зүүн бүс нутаг маань түүх соёл байгалийн баялагаараа үнэлэгдэхээс гадна хүнийхээ хөгжлөөрөө тэргүүлдэг. Монгол Улсын хөгжлийн төлөө, ирээдүйгээ бүтээж буй залуучуудыг бэлдэх нутаг юм. Дижитал хувьсгалын үед Зүүн бүс Монгол Улсаа манлайлж, түрүүлж алхсан бүс нутаг байгаасай гэж хүсэж байна. Миний бие УИХ-ын гишүүнийхээ хувьд энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэ санаачилга, залуучуудын гарааны бизнесийг дэмжиж ажиллах болно.
УИХ-ын гишүүдийн байр суурь: Зүүн бүсийн хөгжлийн чиг хандлага Read More »