Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмж, үндэсний хөдөлгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Цахим ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” сургалтыг амжилттай зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамрууллаа.

Кибер аюулгүй байдал, цахим ур чадвар олгох энэхүү бүсчилсэн сургалтад дүүргийн иргэд, сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хугацаат цэргийн албан хаагчид өргөнөөр оролцов. Оролцогчдын тоон мэдээллийг бүсчлэн харуулбал:

  • Толгойт бүсийн 16 хорооны 130 гаруй иргэн,
  • Өнөр бүсийн 16 хорооны 150 гаруй иргэн,
  • Баянхошуу бүсийн 11 хорооны 140 гаруй иргэн,
  • Зэвсэгт хүчний 017, 013 дугаар анги болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 300 гаруй хугацаат цэргийн албан хаагч тус тус хамрагдлаа.

Мөн дүүргийн 43 хорооны 400 гаруй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан сургалтыг зохион байгуулсан. Энэ үеэр төрийн цахим үйлчилгээг бие даан авах, “E-Mongolia” болон бусад цахим платформыг ашиглах, цахим орчин дахь эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө хамгаалах ур чадварыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарч ажиллав.

Сургалтын үеэр иргэдэд цахим орчныг зохистой ашиглах, цахим залилан, мэдээлэл алдагдах эрсдэл, фишинг (phishing) халдлага болон хиймэл оюунд суурилсан шинэ төрлийн кибер халдлагуудын талаар бодит мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах, цахим орчинд хариуцлагатай, аюулгүй ашиглах зөвлөмжүүдийг өглөө.

Сургалтын үеэр дараах сэдвүүдийн хүрээнд мэдээлэл, илтгэл танилцуулсан юм. Үүнд:

  • “Хиймэл оюуны гайхамшиг ба эрсдэл”
  • “Иргэдийн цахим оролцоо”
  • “Кибер аюулгүй байдлын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 5 зүйл”
  • “Цахим орчны сэтгэл зүй ба нийгмийн эрсдэл”
  • “Хиймэл оюунд суурилсан халдлагууд, түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд”
  • “Фишинг халдлага, түүнээс урьдчилан сэргийлэх”

“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөний хүрээнд цаашид иргэдийн цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг үе шаттай нэмэгдүүлэх энэхүү сургалт, нөлөөллийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Other news

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ