Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Энэ онд нийт 238 баг 4G сүлжээнд холбогдлоо

2022.12.22

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, үүрэн холбооны оператор компаниуд орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр сүлжээгээ өргөтгөсөөр байна.

2022 онд ЦХХХЯ улсын төсөв болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр алслагдсан 37 багт 4G сүлжээ нэвтрүүлсэн. Мөн үүрэн холбооны оператор компаниуд хөдөөгийн 201 багт 4G сүлжээ нэвтрүүлжээ. Энэ нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 300 мянга орчим иргэн өндөр хурдны интернэтэд холбогдох, мэдээ, мэдээлэл шуурхай авах, аялагч амрагчид харилцаа холбооны бусад үйлчилгээг саадгүй, шуурхай авах боломжийг бүрдүүлж байна.

ЦХХХЯ-ны Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Энхманлай: Монгол улс өргөн, уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь тархан суурьшсан учраас нийт хүн амаа харилцаа холбоогоор хангах нь том сорилт. Хөдөөгийн алслагдсан багийн иргэд, малчдаа цаг алдалгүй мэдээ, мэдээллээр хангах, өндөр хурдны интернэтийн үйлчилгээ хүргэхэд хөрөнгө оруулалт ихээр шаарддаг. Өнөөдрийн байдлаар нийт сумдын 97 хувь нь өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбогдсон. Одоо бид алслагдсан багуудаа анхаарч байна. Хөдөөгийн алслагдсан багуудад 4G сүлжээ нэвтрүүлснээр нийгмийн ялгаатай хөгжил буюу цахим хуваагдлыг багасгах, мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс зэрэг ач холбогдолтой. Бид 2023 онд хөдөөгийн 25 багийг үүрэн холбооны сүлжээнд холбохоор төлөвлөж байна.

 

Other news

Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжиж буй хөтөлбөр арга хэмжээнүүдийн талаар болон цаашид уул уурхайгаас хамааралтай эдийг засгийг төрөлжүүлж, цахим эдийн засгийг хөгжүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой хамтын ажиллагааны чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д салбарын хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа ЦХИХХ-ны сайд Э.Батшугар илэрхийллээ.

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ сүхбаатар аймагт үргэлжилж байна

Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн удирдлагууд болох аймгийн засаг дарга М.Идэрбат, засаг даргын орлогч О.Мөнхзаяа, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сүхбаатар аймаг дахь хэлтсийн дарга С.Ганбат нар “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнарангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат цахим шилжилтийн хүрээнд Сүхбаатар аймаг хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд санал солилцлоо. #цахим_аймаг #Сүхбаатар

Цахим ур чадвар олгох сургалт өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд “Цахим ур чадвар олгох” сургалт зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь аймгийн төрийн захиргааны мэдээллийн технологи хариуцсан 100 орчим албан хаагч хамрагдаж байна. “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай, “И-Монгол” академийн салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил, “И-Монгол” академийн цахим ур чадварын газрын сургагч багш Г.Халиун нар хичээл орж байна.