Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

КАНСАТ - 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Бусад мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа орлоо

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа оров 2022.08.30 Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо.Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг ажлыг нь хүлээлгэн өглөө. Н.Учрал нь Монгол Улсын Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан, 2018 онд УИХ-д анх удаа Цахим бодлогын түр хороог байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. Мөн 2020 онд шинээр бүрдсэн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, даргаар нь Н.Учралыг томилж байсан юм. Энэ хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах, таван хуулийг батлуулсан байдаг. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Виртуал хөрөнгийн тухай хуулийг тус, тус батлуулсан. Цаашид тэрбээр эдгээр хуулиудыг дагалдах 37 журмуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.Н.Учрал нь эрхзүйч, түүхч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.БОЛОВСРОЛ:   Их Засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч;Лимкоквин технологийн их сургуулийн Их британийн Лондон хотын салбар сургуулийг Бизнесийн удирдлагын менежмент;Монгол Улсын Боловсролын их сургуулийг Түүхийн ухааны магистр;Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг Олон улсын менежментийн мэргэжлээр тус тус төгссөн.ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарт Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.АЖИЛРояаль Академи, Рояаль олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Удирдах зөвлөлийн дарга. 2010-2016 он;Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга. 2012-2014 он;Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. 2012-2016 он;Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх. 2015-2016 он;Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2016-одоог хүртэл;Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга. 2018-2020 он;Мэдээлэл харилцаа, холбооны үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч. 2019-одоог хүртэл;Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч. 2019 – одоог хүртэл;Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга 2020-одоог хүртэл;СОНГУУЛЬТ АЖИЛШинжлэх Ухааны Академийн Инженер технологийн салбарын Бага чуулганы гишүүн 2019-одоог хүртэл;Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч. 2010 – 2019 он;Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн. 2020- одоог хүртэл;Олон Улсын парламентын холбооны Удирдах товчооны гишүүн 2019- одоог хүртэл Share on facebook Share on twitter Бусад мэдээ

ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“ЦАХИМ ОРЧИНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас нь хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоог хангах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, цаашлаад цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2023.05.29/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Харилцаа холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээч нарын 30 орчим төлөөлөл оролцож, цахим орчинд хүний эрхийг хамгаалах талаар илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ: Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу хуулийн төслийг боловсруулахтай холбогдсон судалгааг гүйцэтгэхээр Цахим хөгжил, харилцаа холбооны Сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг үе шаттай хэрэгжүүлэх арга хэмжээний нэг нь өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал гэдгийг онцлон, цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж буйд хуралд оролцогчдод талархлаа илэрхийлж, тус хурлаас гарсан санал, дүгнэлтийг ажлын хэсэгт танилцуулж ажиллахаа илэрхийлсэн юм. Манай Улсын иргэдийн олон нийтийн сүлжээний хэрэглээ ОУ-тай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог буюу 2.7 сая хэрэглэгч фэйсбүүк ашигладаг гэх судалгаа бий. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр төрөл бүрийн гэмт хэрэг, цахим халдлага үйлдэгдэх үндсэн суваг болж, цахим залилангийн хувьд 2022 оны эхний арван сарын байдлаар 24 тэрбум төгрөгийн хохирол учирч, жилээс жилд хохирлын хэмжээ өсөн, гэмт хэргийн гаралт өсөж байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2022 онд цахим орчинд нийт 8,563 гэмт хэрэг үйлдэгдсэн гэж бүртгэгдсэнээс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар, самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэн, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байна. Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх, гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдэд тоон гарын үсгээ авахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.04.06/ “E-Business” платформын нээлтийн арга хэмжээнд оролцохдоо авлига, хүнд сурталгүй, цахим Монгол Улс болоход ард иргэдийн оруулах хамгийн том хувь нэмэр нь хүн тоон гарын үсэгтэй болох гэдгийг онцоллоо. Мөн оны эцэс гэхэд “e-Mongolia” системийн 1.5 сая хэрэглэгчийг тоон гарын үсэгт шилжүүлж чадвал том хэмжээний цахим хувьсгал болно. Тиймээс иргэддээ хандаж тоон гарын үсгээ авахыг уриалж байна гэсэн юм. Цахим гарын үсгийн тухай хуулиар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаагаар үнэ төлбөргүй олгож байна. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх, token болон ухаалаг утсанд суурилуулах боломжтой ба өнөөдрийн байдлаар 603 мянган иргэнд тоон гарын үсэг олгожээ.