Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

КАНСАТ - 2022 тэмцээний бүртгэл эхэллээ

Энэ жилийн “Кансат-2022” үндэсний V тэмцээн нь дараах хоёр ангиллаар явагдана:

  1. КАНСАТ: Оролцогч багууд лаазанд багтах хэмжээтэй төхөөрөмж зохион бүтээсэн байх ба жижиг цойлуурт хийн дээш хөөргөж шүхрээр буцан доош бууж ирэх хугацаандаа тодорхой даалгавар гүйцэтгэх.
  2. БУЦАГЧ: Оролцогч багууд өөрөө “нисэгч” эсвэл “явагч” зохион бүтээсэн байх ба хөөргөгч, цойлуураар дээш хөөрсөн төхөөрөмж газарт байрлах тодорхой солбицол дээр хамгийн богино хугацаанд дөхөж очих ёстой.

Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, энэ салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүүхэд залуус, инженер, судлаачид болон нийгэм, олон нийтэд шинжлэх ухааныг зөв таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Цахим хөгжил харилцаа холбооны яам, хамтран зохион байгуулагчаар Шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын Сансрын Технологийн Холбоо ТББ зэрэг байгууллагуудтай ажиллаж байна.

“КАНСАТ- 2022” тэмцээнд хамгийн ихдээ хоёр ангилал тус бүрд 15 баг буюу нийт 30 баг оролцох ба түүнээс дээш багууд бүртгүүлсэн тохиолдолд дараах шалгуур үзүүлэлтүүдээр эхний 15 багуудыг тус тус сонгоно.

  • Шалгуур үзүүлэлт 1. Удирдамж, зааврын дагуу хугацаандаа бүртгүүлж материалаа ирүүлсэн  байх
  • Шалгуур үзүүлэлт 2. Багийн танилцуулга, ярилцлага

Тэмцээний үе шатууд, оноо цуглуулах зарчим

КАНСАТ тэмцээнд оролцогчид нь ямар ангиллаар өрсөлдөж байгаагаас үл хамааран дараах хоёр үе шаттайгаар шүүгчдээс оноо цуглуулна. Үүнд:

А. Хөгжүүлэлтийн үе (нийт 40 оноо)

Оролцогч багууд нь хөгжүүлэлтийн явцад чиглүүлэх сургалтад хамрагдсан байх ба дараах хэлэлцүүлгүүдэд оролцож, хөгжүүлэлтийн явцыг үнэлүүлж шүүгчдээс тодорхой оноо цуглуулсан байна.

Хөгжүүлэлтийн үе шатуудыг дүгнэх хэлэлцүүлгүүд:

  • Даалгавар Тодорхойлох, Урьдчилсан загварын Хэлэлцүүлэг –  15 оноо
  • Шийдвэрлэх Загварын Хэлэлцүүлэг – 15 оноо
  • Нисэх Бэлэн Байдлын Хэлэлцүүлэг – 10 оноо

Other news

Архивын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгууллаа

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран өнөөдөр (2023.09.21) “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивт баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.

Зөвлөх үйлчилгээний ажилд урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сансрын тухай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сансрын тухай хууль, тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгаа” хийх “Зөвлөхийн баг”-ийг урьж байна. Тус судалгааг гүйцэтгэхээр сонирхож буй “Зөвлөхийн баг” нь https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1729589390044 цахим хаягаар холбогдох мэдээллийг авна уу.

Мэдээлэл технологийн салбарын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлнэ

“Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн үндсэн Ажлын хэсгийн анхны хурал боллоо.Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чухал ач холбогдолтой.Төслийн хүрээнд дараах үндсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Үүнд: -Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хэлэлцүүлгийг идэвхжүүлэх -Мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомжийг сайжруулах -Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх -Мэдээлэл технологийн салбарын бизнесийг олон улсын зах зээлд нэвтрэх үйл явцад дэмжлэг үзүүлэх -Мэдээлэл технологийн салбарын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх -Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюуны тогтолцоог сайжруулах, хэрэглээг хөгжүүлэх Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлуудаас дурдвал:• Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураг, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх• Монголын мэдээллийн технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын экосистемийн зураглал боловсруулах• Монголын IT компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд чиглэсэн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээг зохион байгуулах• Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх• Нээлттэй өгөгдөл, Big Data, AI-д суурилсан инновацын шийдлүүдийг дэмжих, туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм.