Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал үүрэгт ажилдаа оров

2022.08.30

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143 дугаар захирамжаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учрал томилогдлоо.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд ажиллаж, Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцуулан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд үүрэг ажлыг нь хүлээлгэн өглөө. 

Н.Учрал нь Монгол Улсын Их хуралд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд инновац, цахим бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулан, 2018 онд УИХ-д анх удаа Цахим бодлогын түр хороог байгуулахад хувь нэмрээ оруулж байсан юм. Мөн 2020 онд шинээр бүрдсэн Улсын Их Хурал Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулж, даргаар нь Н.Учралыг томилж байсан юм. Энэ хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороотой хамтран салбарын хөгжлийг урагшлуулах, таван хуулийг батлуулсан байдаг. Тодруулбал, Цахим гарын үсгийн тухай хууль, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон Виртуал хөрөнгийн тухай хуулийг тус, тус батлуулсан. Цаашид тэрбээр эдгээр хуулиудыг дагалдах 37 журмуудыг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, авлигын индексийг бууруулах чиглэлд хурдтай ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Мөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь бусад салбараас илүүтэй нарийн мэргэжил шаарддаг. Төр заавал бүх ажлыг хийхгүй. Зарим ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор хийлгэж, аутсорсинг хийхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

Н.Учрал нь эрхзүйч, түүхч, бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй.

БОЛОВСРОЛ:

  •   Их Засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч;
  • Лимкоквин технологийн их сургуулийн Их британийн Лондон хотын салбар сургуулийг Бизнесийн удирдлагын менежмент;
  • Монгол Улсын Боловсролын их сургуулийг Түүхийн ухааны магистр;
  • Их Британийн Хатан хааны нэрэмжит Букингхамын их сургуулийг Олон улсын менежментийн мэргэжлээр тус тус төгссөн.

ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарт Түүхийн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

АЖИЛ

  • Рояаль Академи, Рояаль олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Удирдах зөвлөлийн дарга. 2010-2016 он;
  • Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга. 2012-2014 он;
  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч. 2012-2016 он;
  • Монгол Улсын Шадар сайдын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх. 2015-2016 он;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2016-одоог хүртэл;
  • Монгол Улсын Их Хурлын Цахим бодлогын түр хорооны дарга. 2018-2020 он;
  • Мэдээлэл харилцаа, холбооны үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч. 2019-одоог хүртэл;
  • Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч. 2019 – одоог хүртэл;
  • Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга 2020-одоог хүртэл;

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • Шинжлэх Ухааны Академийн Инженер технологийн салбарын Бага чуулганы гишүүн 2019-одоог хүртэл;
  • Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч. 2010 – 2019 он;
  • Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн. 2020- одоог хүртэл;
  • Олон Улсын парламентын холбооны Удирдах товчооны гишүүн 2019- одоог хүртэл

Бусад мэдээ

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар:

-“Цахим аймаг” бодлогын зөвлөмж хэрэгжсэнээр өнгөрсөн хугацаанд орон нутаг тус бүр өөр хоорондоо уялддаггүй, дахин давтагдсан прорамм хангамж бүтээх, худалдан авах байдлаарзарцуулж байсан өндөр зардлууд хэмнэгдэж цэгцрэх давуу талтай.

БНХАУ-ын Бейхангийн Их Сургуулийн доктор, магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд  Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутаны тоо 1 Байршил тогтоох хиймэл дагуулын систем   Global Navigation Satellite System (GNSS)     Магистр, Докторын хөтөлбөр 2 Зайнаас тандан судалгаа болон газар зүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technology 4 Сансрын төслийн менежмент Space Project Management Магистрын хөтөлбөр 5 Сансрын эрх зүй ба бодлого Space Law and Policy Хугацаа:  Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу. Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn   Цахим хөгжил, харилцаа холбооны яам

Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадвар олгох сургалт зохион байгууллаа

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи”-ийн сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа. Сургалт “Албан бичиг солилцооны дундын систем”, “Тоон гарын үсэг түүний хэрэглээ”, “Төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд”, “Мэдээллийн аюулгүй байдлын суурь ойлголтууд”, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд болж, албан хаагчдын сонирхсон асуултуудад хариулт өгөн, мэдээлэл солилцлоо. Сургалтад Хэнтий аймгийн төрийн 8 байгууллагын 30 орчим албан хаагч хамрагдаж мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. #цахим_аймаг #Хэнтий