Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

2022.11.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Other news

“Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна

Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг 2” төслийн хүрээнд “Үндэсний цахим хөгжлийн индексийн судалгаа”-ны ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад санал ирүүлэхийг урьж байна. Хугацаа: 2026 оны 02-р сарын 25-ны өдөр, 17:00 цаг 00 минут ************ The World Bank-financed Smart Government II Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals  from the eligible consulting firms (“Consultants”) for the “Mongolia’s Digital Government Transformation Level Assessment” to evaluate the current state of digital transformation in public service delivery and the digital readiness of stakeholders in Mongolia, aligned with international best practices. Deadline: February 25, 2026, 17:00 PM

ЦХХХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАТЦЭЦЭГ ДЕЛЛ ТЕХНОЛОГИЙН КОМПАНИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Уулзалтын эхэнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг Делл технологийн компанийг “ICT EXPO-2023” арга хэмжээнд оролцож буйд талархал илэрхийлээд, ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдан ажиллаж буй талаар онцоллоо. Делл компанийн зүгээс мэдээлэл технологийн инженерүүд байнга сурч, хөгжиж байх шаардлагатай. Хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч компанийн хувьд бусад үйлдвэрлэгч компаниудтай нээлттэй хамтран ажилладаг. Сайн туршлагаа хуваалцан, тоон бичиг үсгийн чадвар, үүлэн технологийн чиглэлээр хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ. Делл технологийн компани нь дэд бүтцийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгчдэд компьютер, тоног төхөөрөмж, data, cloud, end-to-end шийдлийг санал болгож дэлхийн 182 оронд үйл ажиллагаагаа явуулдаг компани юм.

ЦАХИМ ФОРУМ (DIGITAL FOSS) ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХИЛ ДАМНАСАН МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Сингапур Улсын “Infocomm Media Development Authority” (IMDA)-аас зохион байгуулж буй цахим форум (Digital FOSS) хөтөлбөрийн хүрээн дэх “Хил дамнасан мэдээллийн урсгал” сэдэвт дээд хэжээний уулзалтад оролцлоо. Уулзалтаар цахим эдийн засгийн үндэс суурь болох өгөгдлийн олон улс дамнасан урсгалыг идэвхжүүлэх, аюулгүй байдлыг хангах, засаглалын стандартыг бий болгоход үүсэх бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар оролцогчид мэдээлэл, туршлага солилцлоо. Улс орнуудын цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим ирээдүйг бүтээхэд хамтран ажиллах зорилго бүхий цахим форум (Digital FOSS) уулзалтад Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк зэрэг цахим форумын гишүүн 10 гаруй орны нийт 30 орчим төлөөлөгчид оролцов.