Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сантай цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана

2022.11.21

ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай өнөөдөр /2022.11.21/ уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал Цахим орчинд бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой “Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлж дууссаныг дурдлаа. Мөн “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сэдэвт сургалт, дадлага, “Технологийн салбар дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх арга хэмжээ, үйл ажиллагаанд хамтарч ажилласанд талархал илэрхийллээ.

Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран хамгаалагчид болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэх ажлуудыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахад чиглэж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангах талаар хамтран ажиллах, цахим орчин дахь оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх, бүх нийтийн дижитал боловсролыг нэмэгдүүлэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн нэвтрүүлгийн орчинд контент бүтээх зэрэг хэд хэдэн чиглэлүүдээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан цаг зав гарган хүлээн авч уулзсан ЦХХХ-ны сайд Н.Учралд талархаж буйгаа илэрхийлээд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дээд удирдлага 2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгаалал гэсэн таван салбарт түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр нягт хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Бусад мэдээ

ЦХХХ-ны сайд Н.Учрал Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн төлөөллүүд болон бизнес эрхлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. ​Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх нь манай салбарын урагшлах гарц бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, чадварлаг инженерүүдийг бэлтгэх, тэднийг бодитоор үнэлэх зэрэг нь бодлогоор зайлшгүй зохицуулах асуудал мөн гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэг байлаа. Монгол улсад иргэд хуулийн этгээд, компани байгуулахад хэд хэдэн удаа улсын бүртгэлийн, санхүүгийн байгууллага дээр очих зэрэг хүндрэл үүсдэг байв. Уламжлалт шаардлагыг шинэчилж, E-business платформыг нээсэн талаар дурдаж, ЕМХХАҮТ-ын гишүүдэд болон бизнес эрхлэгчдэд таатай орчин үүссэн тул түүнийг бодитоор ашиглаж эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чиглэл та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн ЦХХХ-ны сайд Н.Учрал онцоллоо.

“Зах зээлтэй урьдчилан харилцах (EME)” цахим уулзалтад урьж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг II төсөл” нь  “ОРОН НУТГИЙН ӨРГӨН ЗУРВАСЫН ХОЛБОЛТЫН ТУРШИЛТЫН ТӨСӨЛ”-ийн тендерийн бэлтгэл ажлын хүрээнд “ЗАХ ЗЭЭЛТЭЙ УРЬДЧИЛАН ХАРИЛЦАХ (EME)” цахим уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна. Уулзалтад оролцох хүсэлтэй этгээд 2026 оны 9 дүгээр сарын 17-ны 10:00 цаг хүртэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү: БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: Жич: Бүртгүүлсэн имэйл хаягаар цахим уулзалтын холбоосыг илгээх болно. УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО: ТЕНДЕРИЙН ТУХАЙ:  Тендер нь дараах 3 багц (Lot)-тай. Багц 1: Шилэн кабель (FTTH) (2 аймгийн 2 сум) Багц 2: 5G тогтмол утасгүй хандалт (5G FWA) (2 аймгийн 2 сум) Багц 3: LEO хиймэл дагуулын холболт (14 аймгийн 50 баг) Багц тус бүрийн агуулга, дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах линкээр хандан танилцана уу. Линк: https://www.smart.gov.mn/mn/news/5688 Асуулт, тодруулга шаардлагатай бол дараах утас, имэйл хаягаар холбогдоно уу: Цахим хуудас: www.smart.gov.mn

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт

ҮЙЛ ЯВДАЛ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич: Монгол Улсын 320 мянган иргэн богино хугацаанд тоон гарын үсэг авсан нь чухал үзүүлэлт 2022.12.07 ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчидтэй өнөөдөр /2022.12.07/ уулзлаа. Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласанд талархал илэрхийлж, яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа. ЦХХХЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр иргэдийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд веб сайт, мобайл аппликейшний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санаачилгаар зохион байгуулагдсан “Цахимжих уу? та” сошиал кампанит аянд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар нэгдэж хамтран ажилласан. Цаашид Үндэсний өгөгдлийн стратеги боловсруулах, үндэсний хиймэл оюун ухааны стратеги боловсруулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ЦХХХ-ны сайд Н.Учрал илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ Монгол улс 3,5 сая хүн амтай ч өнөөдрийн байдлаар 320 мянган иргэн буюу нийт насанд хүрсэн иргэдийн 16 орчим хувьд нь тоон гарын үсэг богино хугацаанд олгосон нь чухал үзүүлэлт гэж харж байна. Бид дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад ядуурлыг бууруулах, эдийн засаг, нийгмийн төдийгүй сайн засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулж байгаль орчныг сайжруулахыг дэмжих зэргээр Тогтвортой хөгжлийн зорилгуудад хүрэхэд чиглэн ажиллаж байна. Түүнчлэн цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарч байна. Энэ хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ