Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна

2022.06.02

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов.

Other news

БНХАУ-ын “Эвербрайт Блю Скай” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин БНХАУ-ын төрийн өмчит “Эвербрайт Блю Скай” компанийн ТУЗ-ийн дарга Ян Хуафэн, ТУЗ-ийн даргын туслах Цүй Жинбо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.07/хүлээн авч уулзав. Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон дата төв болон тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн эрчим хүчний нөөцийг өндөр үнэ цэн бүхий тооцоолол, дижитал бүтээгдэхүүн болгон хөрвүүлэх, найдвартай эх үүсвэрт түшиглэсэн дата төвийн дэд бүтцийг хамтран байгуулах боломжийн талаар ярилцав. “Эвербрайт Блю Скай” нь хатуу хог хаягдлыг нөөц баялаг болгон ашиглах, шинэ эрчим хүчний технологийг судалж хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 20 жилийн туршлагатай компани юм. Уулзалтын үеэр тус компани Монгол Улсын дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулж, эрчим хүч, дата төв, өндөр технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ. Цаашид Монгол Улсын эрчим хүчний давуу талыг өндөр технологийн экосистемтэй уялдуулж, дата төв болон хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтын ажиллагааг бодит төсөл болгон өргөжүүлэх боломжийн талаар талууд санал солилцов.

2025 оны шилдэг Инновацын төслүүд шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Инновацын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3.3 дахь заалт, Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд 2025 оны шилдэг инновацын төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулагдлаа. Тус сонгон шалгаруулалт нь Монгол Улсад Өндөр технологи, үндэсний инновацыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, инновацын экосистемийг тогтвортой хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтад олон салбарыг хамарсан бүтээлч, шинэлэг шийдэл бүхий 55 төсөл  өрсөлдсөний дундаас 14 шилдэг төсөл шалгарч, батламжаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд Э.Батшугараас гардан авлаа. Шилдэг 14 төслөөр: • Ember Cyber Services • СТЕПП ЭЙ АЙ • Гэрэрэ • Papa Logistics • Kоллаген уургийн пептид гарган авах • Бар-ус ундаа • Ногоон Дөл • Zuga app • Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар • Аригус Инновацын төсөл • AirQ • E-Geree • Digital manga  • Эрт илрүүлье нар шалгарлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Засгийн газрын зарим чиг үүргийг аймаг, нийслэлд хэрэгжүүлэх хүрээнд цахим засаглалын үйл ажиллагааны зорилт, арга хэмжээний хэрэгжилт, чанар, үр дүнг үнэлж, дүгнэхтэй холбоотой үүсэх эрх, үүргийг зохицуулах, хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2024 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Гэрээ байгуулах үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2024 онд 21 аймгийн Засаг дарга нартай харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, цахим засаглалыг бэхжүүлэх, “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр 7 зүйл 26 заалт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай 7 зүйл 27 заалтад тусгагдсан ажлыг хамтран хэрэгжүүлнэ.