Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

2022.09.29

НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.

 

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна.

Other news

Монгол Улс НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд үнэлэгдэв

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газраас Узбекистан Улстай хамтран зохион байгуулж буй “Нийтийн албаны форум”-ын үеэр НҮБ-ын “E-Government Survey” судалгааны хүрээнд бүрдүүлсэн дата мэдээлэлд үндэслэн 2022-2024 онд төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлд гаргасан ахиц дэвшлийг үнэлж, 12 улсад батламж гардуулах ёслол болов. Монгол Улс эдгээр 12 орны нэгээр шалгарсан бөгөөд НҮБ-ын Цахим засаглалын хөгжлийн индексээр “өндөр” түвшнээс “маш өндөр” түвшинд дэвшин үнэлэгдсэн нь 28 байр ахиж, дэлхийд 46 дугаарт, Ази тивийн улс орнуудын дунд 13-р байрт бичигдсэн амжилттай байна. Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд үлдээд буй таван жилийн хугацаанд улс орнууд инновац, дэвшилтэт технологид суурилсан цахим шилжилтийг эрчимжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.

Гадаадын иргэд e-mongolia.аар үйлчлүүлж эхэллээ

Албаны болон хувийн зорилгоор Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongolia-гаар өнөөдрөөс эхлэн үйлчлүүлж эхэллээ. F-Register гэдэг нь Монголд амьдран суугаа болон аялан жуулчилж буй иргэд улсынхаа код, төрсөн огноо, хүйс зэргээс бүрдсэн бүртгэлийн дугаар юм. E-Mongolia-д Foreign цонх нээгдэж, гадаадын иргэдэд F-register-ийн тусламжтайгаар төрийн шаардагдах үйлчилгээг авах боломж нээгдлээ. Foreign цонхны онцлох хэсэг дэх бүх төрлийн виз мэдүүлэх, сунгах зэрэг мэдээлэл immigration.gov.mn-д линк хэлбэрээр шууд шилжих боломжтойгоор шийдлээ. ЦХХХЯ,Гадаадын иргэн, харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, “И-Монгол академи” гадаадын иргэд Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх, аялан жуулчлахыг дэмжих, өөрөөр хэлбэл шинэ ажлын байр, цалин хөлс, татвар, төсвийн орлого нэмэхэд хөшүүрэг болох технологийн шийдлүүд боловсруулан ажиллаж байна. Гадаад улсын бүртгэлийн дугаарыг яаж авах вэ? Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дараа бүртгэлд үндэслэн гадаадын иргэнд 13 оронтой регистрийн дугаар (F регистр) олгоно. Мөн гадаад паспортын зургаа support@immigration.gov.mn хаягаар илгээж, богино хугацаанд авах боломжтой. Зааврын дагуу төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia аппликейшнээс F регистрийн дугаар авах үйлчилгээг ашиглах боломжтой. Гадаадын иргэн мэдээллээ үнэн зөв бөглөсөн бол орон зайн саадгүйгээр 13 оронтой F бүртгэлийн дугаараа шууд хүлээн авна.

90 жилийн түүхтэй радиогийн станцад шинэчлэл хийх шаардлагатай

Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь үндэсний стратегийн гол обьект хэдий ч 2017 оноос хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй аж. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаанаа 100 хувь бус 42.5 хувиар ашиглаж байгаа нь эрсдэл бий болгов. Тодруулбал, Радио станцын ашиглалтын зардлын 70-75 хувь нь эрчим хүчинд зарцуулагдаж байна. Техникийн сэлбэг хэрэгсэл, их чадлын ламп зэрэг нь ОХУ-д үйлдвэрлэгдэхээ больсон, захиалгаар манай улсад зориулан үйлдвэрлэж байгаагаас шалтгаалж анхны үнээс 10 дахин өсжээ. Мөн Радио станцуудын эрчим хүчний хэрэглээ их учраас орон нутаг дахь эрчим хүчний үйлдвэрүүдийн хүчин чадал хүрдэггүй. Улмаар анх суурилагдсан хүчин чадлынхаа хагасаар ажиллах болсон  нь асуудал үүсгэжээ. Уг нь үндэсний радио гэдэг бол монгол орны алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдэд мэдээ, мэдээлэл тэр тусмаа гамшиг, эрсдэлийн мэдээллийг шуурхай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. МОНГОЛЫН РАДИО НИЙТ НУТАГ ДЭВСГЭР 55 ХУВЬД НЬ Л ХҮРЧ БАЙНА Гэвч радио дамжуулах техник технологи хоцорч, нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг хамарч байгаа нь радио өргөн нэвтрүүлгийн сүлжээнд зайлшгүй технологийн шинэчлэлт хийх шаардлагатайг харуулна. Их хүчний радио нэвтрүүлэх станцуудын ашиглалтын хугацаа нь 30 орчим жил байдаг ч манай улсад хуучнаар ЗХУ-ын тусламжтай 1978-1979 онуудад байгуулагдсан станцуудын үр ашигтай ажиллах хугацаа дуусаж, сонсголын хүрээ багассаар байна. Тиймээс урт, дунд долгионы радио өргөн нэвтрүүлгийн дамжуулах сүлжээг DRM тоон технологид шилжүүлэх, Хэт богино долгионы радио сүлжээг DAB+ тоон радио технологид шилжүүлэх ТЭЗҮ-г боловсруулан хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсвийг батлуулах, их хүчний станцуудыг шат дараатайгаар шинэчлэх ёстойг мэргэжилтнүүд сануулсаар байна.