Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Цахим засаглалын хөгжлийн индекс-2022” зарлагдлаа

2022.09.29

НҮБ-аас 2 жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд 2018, 2020 онуудад зарлагдсан индексээр НҮБ-ын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орж байсан бол 2022 онд энэ байр урагшилж 74 дүгээр байранд орж, цахим засаглалын хөгжлийн индексээр 18 байр урагшиллаа.

 

Энэхүү индексийг нэг жил гаруйн хугацаанд хөндлөнгийн баг судалж, гаргадаг бөгөөд улс орнуудын харилцаа холбооны дэд бүтцийн хөгжил, төрийн цахим үйлчилгээний тоо, иргэдийн цахим ур чадварын үзүүлэлт, хүний нөөцийн хөгжил, иргэдийн цахим оролцоо, хууль эрх зүйн орчин, тухайн улсын урт хугацааны бодлого, дижитал хөгжлийн бодлого, стратеги, ил тод нээлттэй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг.

Энэ бол та бидний хамтын амжилт юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд “E-Mongolia” цахим систем хэрэглэж, цахим засаглалыг дэмжиж ирсэн иргэд та бүхэнд баярлалаа. Мөн шинэ технологи инновац зогсолтгүй нэвтрүүлсээр ирсэн салбарын хамт олондоо баяр хүргэе! Энэ бол Цахим үндэстэн болох дөнгөж эхлэл юм. Цахим үйлчилгээний индекс (Online service index) 2020 онд 0.5294 бол 2022 0.6263 болж огцом өссөн байна.

Бусад мэдээ

Шил ажиллагаа, цахимжилтын үр дүнг иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг нь хүлээн авч байна

Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна. ЦХХХЯ-ны цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого эрчимжиж, зөвхөн төрийн үйлчилгээний И-Монгол системд 1000 гаруй үйлчилгээ нэвтэрч, иргэдийн өдөр тутмын амьдралд эерэгээр нөлөөлсөөр байна. Иргэдээ мэдээллээр хангах, тэдний санал, хүсэлтийг нь хүлээн авах нь төрийн үүрэг. Тиймээс “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” уулзалтыг төр, хувийн хэвшлийнхэн, нийслэлийн 9 дүүрэгт үе шаттайгаар зохион байгуулж байна. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХЯ-ны ТНБД Б.Батцэцэг, БХЗГ-ын дарга Б.Билэгдэмбэрэл, ТЗУГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, Хяналтын газрын дарга С.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Л. Нямдорж, ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатар, ХХЗГ-ын зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболд, ХХЗГ-ын өргөн нэвтрүүлгийн дарга Э.Золбаяр, МЦХ-ны захирал Б.Чинбат, РТҮС-ийн захирал Б.Дагвасүмбэрэл болон холбогдох албаныхан оролцлоо.

E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо

ҮЙЛ ЯВДАЛ E-Mongolia| НДШ-ийн 50 хувийг буцаан авах дансны дугаар солих, засах боломжтой боллоо 2022.08.30 УИХ-ын шийдвэрийн дагуу нэг сая төгрөг ба түүнээс доош цалин хөлс, орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэлийнхээ өөрөө хариуцан төлсөн 50 хувийг буцаан авна. Тэгвэл энэхүү үйлчилгээ цахимжиж, e-mongolia системд орсон байна. Тодруулбал, иргэн та “e-mongolia” системээр дамжуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаараа холбох, засах” боломжтой болжээ. Энэхүү үйлчилгээг www.e-mongolia.mn вебсайт болон гар утасны аппликейшнээс шууд авах боломжтой. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР: e-mongolia.mn эсвэл гар утасны аппликейшн рүү нэвтрэх Үйлчилгээнүүд цэсээс НИЙГМИЙН ХАМГААЛАЛ гэсэн үйлчилгээг сонгох Нийгмийн хамгаалал үйлчилгээнээс ДААТГАЛ гэсэн цэсийг сонгоно Даатгал цэсээс Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголт авах дансны дугаар холбох, засах гэсэн үйлчилгээг сонгож, тус үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой юм. “e-Mongolia” системээс өнөөдрийн байдлаар 63 байгууллагын 687 үйлчилгээ, 21 аймгийн 1284 үйлчилгээ нэгтгэгдээд байгаа бөгөөд давхардсан тоогоор 14 сая гаруй үйлчилгээг амжилттай авсан байна.   Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслийг танилцуулна

-СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-           Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр /2026.08.17/ нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.             Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй билээ…Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээн онцолсон.           Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна.           Энэ хүрээнд:           1.Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах.           2.Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал.           3.Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал.           4.Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт.           5.Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем – Веб платформ, Гар утасны аппликейшн. Түүнчлэн кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд: -Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах -Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах. -Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран “Монгол Улсын өргөө”-нд зохион байгуулах юм. Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна. Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй Ногоон дата төвийг хөгжүүлснээр: Бүс нутгийн шинэ төв.Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг хэрэгжүүлнэ.