EVENT
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд вэбсайт болон аппликейшнийг ээлтэй болгох нь” сургалт зохион байгуулагдаж байна
2022.01.10
Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хөгжлийн хурдасгуур лаборатори хамтран “Вэбсайт болон мобайл аппликейшнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгох нь” сургалтыг вэб хөгжүүлэгч нарт зориулан 2022 оны 01 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг дээрх чиглэлд мэргэшсэн Энэтхэг улсын “Deque University” хүртээмжийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг байгууллага явуулж байгаа бөгөөд сургалтад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “e-Mongolia” төслийн нэгж, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийг төв, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллагуудын веб хөгжүүлэгчид хамрагдаж байна.

Монгол Улсад 108,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд эдгээр иргэдийг цахим орчинд үл ялгаварлах, технологийг ашиглах ур чадвартай болгох, мөн тэдний ашигладаг технологиудыг бусад технологи дэмждэг байхад веб хөгжүүлэгчдийн үүрэг маш чухал юм. Тус сургалтад хамрагдсан вэб хөгжүүлэгчид өөрсдийн хөгжүүлж буй вэбсайт болон мобайл аппликейшнээ WCAG 2.0 аргачлалын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй болгон хөгжүүлэх чадварыг олж авах юм.

Other news

Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана
ҮЙЛ ЯВДАЛ Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана 2022.02.21 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Цахим орчинд хүн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулахад ашиглах арга хэрэгслийг тодорхойллоо
Төрийн цахим үйлчилгээний тоо, хүртээмж нэмэгдэхийн хэрээр цахим орчинд хүн, хуулийн этгээдийг найдвартай арга хэрэгслээр таньж, баталгаажуулах нь чухал юм. Гэтэл төрийн байгууллагуудын ашиглаж буй системүүд нь хүн болон хуулийн этгээдийг цахим орчинд таньж баталгаажуулахдаа төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглаж байна. Тодруулбал, иргэн төрийн цахим үйлчилгээг авахдаа иргэний бүртгэл үүсгэн, нууц үг болон бусад мэдээллийг хадгалах, байнгын нууц үг ашиглах тохиолдол их байна. Мөн тухайн систем нь мэдээллийн аюулгүй байдлын сайн туршлагыг хэрэгжүүлээгүйгээс үүдэж, иргэн бүх системүүд рүү олон төрлийн бүртгэл, нууц үг ашиглан нэвтэрч орж байна. Үүний зэрэгцээ, цахим орчинд аливаа иргэн, хуулийн этгээдийг таньж баталгаажуулах арга хэрэгсэл нь нэгдсэн байдлаар тодорхойлогдоогүй байсан нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Танилт, нэвтрэлтийн арга, хэрэгсэл батлах тухай” тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр төрөөс хүн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай танилт, нэвтрэлтийн ДАН системд ашиглагдах арга, хэрэгсэл тодорхой болж байна гэсэн үг юм. Танилт, нэвтрэлтийн ДАН систем нь нэр болон нууц үг хадгалах шаардлагагүй, хүн, хуулийн этгээдийг цахим орчинд таньж, баталгаажуулах хөгжүүлэлтийн давхардсан зардлыг бууруулах, мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгээс хянах зэрэг давуу тал үүсэж байна.








