EVENT
Соёлын салбарт цахим төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангана
2022.02.21
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэй уулзлаа. Соёлын яам нь Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” -д тусгагдсан цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэтэй санал солилцож, цаашид цахим шилжилттэй холбоотой ажилд хамтран ажиллахаар болов. Уулзалтын хүрээнд Соёлын яамны зүгээс цахим шилжилттэй холбоотой ажлуудаа танилцуулж, “e-Mongolia” платформд үйлчилгээгээ нэвтрүүлэх талаар эхний байдлаар санал солилцлоо. Цаашид Соёлын салбарт хэрэгжих цахим төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хэрхэн хангаж ажиллах талаар талууд ярилцлаа.
Other news

Монгол, Люксембург хиймэл дагуул, дижитал дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллана
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Люксембургийн Их Гүнт Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейланд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Монгол, Люксембургийн дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг дижитал технологи, хиймэл дагуулын холбоо, дата төв болон өгөгдлийн дэд бүтцийн шинэ чиглэлээр өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.Мөн Люксембургийн Digital Embassy болон дата төвийн туршлагаас суралцах, өгөгдлийг аюулгүй хадгалах, дата төвийн бие даасан байдлыг хангах чиглэлээр туршлага солилцох талаар ярилцав.Монгол Улс геостационар байршилд ашиглах үндэсний хиймэл дагуулын шийдлийг судалж байгаатай холбогдуулан орчин үеийн хиймэл дагуулын технологийн боломж, түүнийг дагасан экосистем, дэд бүтэц, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ. Сайд Ч.Номин Монгол Улс Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, төрийн өгөгдлийн ашиглалтыг сайжруулах, дотоодын дата төвийн хөгжлийг дэмжих, олон улсын дата төвийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа. Талууд хиймэл дагуул, дата төв болон түүний бие даасан байдлын чиглэлээр холбогдох байгууллагуудын түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.

“Цахим орчин-Хүний эрх” хэлэлцүүлэг өрнөлөө
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран “Цахим орчин-Хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.16/ Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагын 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр оролцогч байгууллагуудаас дараах сэдвийн хүрээнд илтгэл, танилцуулга хийж, цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцлоо. “Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Мэдээллийн сүлжээний зохицуулалт, тулгамдаж буй асуудал” ХХЗХ газрын дарга Т.Батболд “Цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийн асуудал” Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа “Цахим орчин дахь хүний эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал гарц шийдэл” Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Хэлэлцүүлгийн дүнд Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар: Хууль зүй, дотоод хэргийн яам, шаардлагатай бол Гадаад хэргийн яамны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа илэрхийлж, Мета компанитай гадаад харилцааны чиглэлээр хамтарч ажиллах, төрийн байгууллагын уялдаа холбоог хангах, судалгааг санхүүжүүлэх, цаашлаад эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдэд боловсрол мэдээлэл олгох нөлөөллийн ажлыг зохион байгуулах, мэдээллийг хурдан хугацаанд солилцож, шуурхай арга хэмжээ авахад оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.








