Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022.10.22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.

Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм.

ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

 

 

Other news

“AI үндэсний стратегийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өгөгдөл хамгаалах хууль зайлшгүй шаардлагатай”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-йг боловсруулж дууссан. Тус стратегийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн барихын өмнө салбар бүрийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх ажлыг өрнүүлж байгаа билээ.  Энэ удаад Ц.Баатархүү сайд “Их өгөгдөл, хиймэл оюуны стратеги”-йг арилжааны банк, финтекийн холбооны гишүүд болон үүрэн холбооны оператор компанийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэв. Үндэсний стратегийн алсын харааг дараах байдлаар томьёолсон байна. Тодруулбал,  Үндэсний давуу тал, ялгарлыг түшиглэн их өгөгдөл, хиймэл оюуны экосистемийг хөгжүүлсэн үндэстэн болж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болно.  Энэ хүрээнд дараах 5 зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: Хиймэл оюуны үндэсний стратегийг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд: Хиймэл оюуны чиглэлээр Монгол Улс ойрын гурван жилд хийх ажил: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэхүү стратеги нь  хэрэгжэхүйц байлгахын тулд Засгийн газар болон УИХ-д өргөн барьж, батлуулна гэдгийг дуулгасан юм.  Арилжааны банк, финтекийн холбооны гишүүд, үүрэн холбооны оператор компаниудын зүгээс дээрх стратегийн төслийг боловсруулахад анхнаас нь оролцож ирсэн бөгөөд төр өөр хоорондоо, хувийн хэвшил өөр хоорондоо, төр хувийн хэвшил хооронд өгөгдөл солилцох, өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах, 100 чухал сэдвийн боловсруулалтад хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад экспортлох бол дотоодын патентын асуудлыг авч үзэх хүсэлтийг тус, тус тавилаа.  ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-г амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбарын 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Үүнд, салбарын анхдагч хуулийн төслүүд мөн адил багтаж байгаа. Өгөгдөл хамгаалах тухай хуулийн төслийг ирэх намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн юм.

Дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 238.42 тэрбум ам.долларт хүрнэ

2023 онд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл 6.13 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү статистик 2024 онд 8.67 тэрбум ам.долларт хүрэх таамаглал байна. 2024-2034 оны хооронд цахим гарын үсгийн хэрэглээ 39.3 хувиар өсөж, 238.42 тэрбум ам.долларт хүрэх тооцооллыг “Дэлхийн цахим гарын үсгийн зах зээлийн 2024-2032 он хүртэл хэтийн төлөв” тайланд дурджээ. Цахим гарын үсгийн зах зээл технологийн дэвшил, хэрэглэгчдийн хүсэл сонирхол, төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ цахимжиж буй зэргээс шалтгаалан хурдацтай өсөж байна. Тус зах зээл нь салбар, орон зай, ямар үндэстэн эсэхийг үл хамааран өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хөрөнгө оруулагчид болон компаниудад таатай боломжийг олгож байна. Ойрын 5 жилд дэлхийн цахим гарын үсгийн зах зээл хурдацтай хөгжинө. Одоогийн байдлаар Засгийн газар, Банк санхүү, Даатгалын үйлчилгээ, Эрүүл мэнд, Газрын тос, Байгалийн хий, Батлан хамгаалах салбар, Тээвэр логистик, судалгаа, боловсрол, хүний нөөц, харилцаа холбоо, мэдээллийн технологи, үл хөдлөх хөрөнгийн салбарт хүчээ авч байна. Ингэхдээ Хойд Америк, Европ, Ази-Номин далайн бүсэд түгээмэл хэрэглэгдэх болжээ. Хойд Америкийн цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 2.82 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд, цахим баримт бичгийн эрэлт нэмэгдэж, Засгийн газрын зохицуулалт, гар утасны төхөөрөмжийн хэрэглээ өссөн нь аюулгүй, хууль ёсны хүчинтэй цахим гарын үсгийн хэрэглээг хурдасгав. Үүнээс АНУ-ын цахим гарын үсгийн зах зээлийн хэмжээ 2023 онд 1.98 тэрбум ам.доллар, 2024-2034 он хүртэл энэхүү статистик 39.6 хувиар өсөж, 78.57 тэрбум ам.доллар болох аж. Өөрөөр хэлбэл, Хойд Америк нь цахим технологийн хэрэглээ нэмэгдэж, аюулгүй, үр ашигтай баримт бичгийн менежментийн хэрэгцээ, Adobe Inc., DocuSign Inc зэрэг бүс нутагт томоохон тоглогчид байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж зах зээлд ноёрхож байна. Харин Европын цахим гарын үсгийн зах зээл 2024-2034 оны хооронд 34.5 хувиар өсөж, тус бүс нутаг томоохон зах зээлийн нэг болов. Ингэхдээ Герман, Их Британи, Франц зэрэг улсууд зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлжээ. Түүнчлэн Ази-Номхон далайн бүс нутагт хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, банк, санхүү, даатгал, эрүүл мэнд, Засгийн газар, жижиглэн худалдаа болон онлайн ажил, виртуал уулзалтад өргөнөөр ашиглаж байна. Энэтхэг, Хятад, Япон зэрэг улс орнуудын Засгийн газрууд тодорхой салбаруудад цахим гарын үсгийг баталгаажуулах зохицуулалтыг хэрэгжүүлж, зах зээлийн өсөлтийг улам бүр нэмэгдүүлсэн. Эдгээрийг ихэвчлэн цахим худалдаа, онлайн банк, Засгийн газрын гүйлгээ болон бусад цахим бизнесийн үйл явцад ашигладаг. Тиймээс аюулгүй, хууль ёсны дагуу цахим гүйлгээний эрэлт өсөж байна. Эх сурвалж: www.precedenceresearch.com