Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

“Программ хангамжийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэл MINING the MIND” нээлттэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2022.10.22

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын гол цөм нь программ хангамж үйлдвэрлэгчид билээ. Монгол Улсад программ хангамжийн хувийн хэвшлийн 500 гаруй компани үйл ажиллагаа өрнүүлж байна.

Мэргэжилтнүүдийн санал, дүгнэлт, ОУ-ын туршлагад үндэслэн клауд технологид суурилсан үндэсний “app store”-ийг бий болгож үйлдвэрлэгчдийг дэмжих, төрийн худалдан авалтад программ хангамж үйлдвэрлэгчдийг ямар нэг ялгаварлалгүйгээр, чөлөөт өрсөлдөөний зарчимд тулгуурлан хамтран ажиллах, салбар хоорондын систем интеграцчиллыг сайжруулах, уялдаа холбоог хангах, программ хангамжийн салбарт эко систем бүрүүлэхээр ажиллаж буйгаа ЦХХХ-ны сайд Н.Учрал онцолсон юм.

ХХМТ-ийн салбарт тулгамдаж буй асуудал, бэрхшээл болон программ хангамжийн асуудлыг хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, хууль эрх зүйн хувьд дүрэм, журмын ямар асуудал байгаа талаар гаргалгаа шийдэл олох зорилго бүхий уг нээлттэй уулзалт, хэлэлцүүлэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 орчим байгууллагын удирдлагууд болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцлоо.

 

 

Бусад мэдээ

“Кансат-2024” үндэсний VII тэмцээн эхэллээ

Анх 2013 оноос Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж байсан сансрын технологи, сансар судлалын шинжлэх ухаан, түүнд хамаарах инженер техникийн мэдлэг боловсролыг бодит төслөөр дамжуулан их, дээд сургуулийн оюутан залуус, сонирхогчийн бүлгэм, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад таниулан сурталчлах, дотоодын хүний нөөцийг бэлтгэх зорилго бүхий “Кансат-2024” VII тэмцээн эхэллээ. Лаазанд багтах жижиг хэмжээний хиймэл дагуулыг оюутан, залуус өөрсдийн гараар зохион бүтээж өрсөлддөг тус тэмцээнд багууд бичил хиймэл дагуулаа хөөргөх өдөр хүртэл цуврал байдлаар нийт 4 үе шат бүхий хэлэлцүүлэг зохион байгуулах юм. Тэмцээний эхний шатны хэлэлцүүлэг болох даалгавар тодорхойлох, урьдчилсан загварын хэлэлцүүлэг 2024 оны 21, 22-ний өдрүүдэд Мэдээлэл технологийн үндэсний паркид зохион байгуулагдлаа. Энэ жилийн “Кансат-2024” үндэсний VII тэмцээнд МУИС, ХААИС, Шинэ Монгол технологийн коллеж, ШУТИС, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургууль, Монгол Коосэн технологийн коллеж, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Beelog tech, Томүжин Алтернатив Сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль, WE MONGOLIA зэрэг нийт 36 багийн 200 гаруй оюутан, сурагч, хиймэл дагуул сонирхогч залуучууд оролцож байна. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч Цахим хөгжил, харилцаа холбооны яам Хамтран зохион байгуулагч MOSTA – Монголын Сансрын Технологийн Холбоо ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн Мэдээлэл технологийн үндэсний парк – National Information Technology Park Монгол улсын их сургууль Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Imformation Technologi Space Academy

Ховд аймагт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ эхэллээ

ТЦҮЗГ-ын дарга П.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Ховд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын дарга Б.Түмэндэмбэрэл нарт “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа. Аймгийн удирдлагуудтай Ховд аймгийг бүрэн камержуулах, Баруун бүсийн цахим сургалт судалгааны тулгуур төв байгуулах, Цахим ур чадвартай хүний нөөц бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг шагналаа

Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон компанидаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй “Скайтел” ХХК-ийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа. Мэргэжлийн туршлага, ур чадвараар хамт олондоо үнэлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн зарлигаар Төрийн одон, медаль олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шагналыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тодруулбал, “Скайтел” ХХК-ийн Технологийн газрын Хэрэглэгчдийн сүлжээний албаны захирал Ш.Мөнгөнчимэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Үйл ажиллагааны газрын худалдан авалт, аж ахуйн албаны жолооч Д.Мөнхбат Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Сайнбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны хэлтсийн менежер Э.Мөнхбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Медиа борлуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Д.Уранчимэг, Технологийн газрын Техник төлөвлөлт, инновацийн албаны мэргэжилтэн Ш.Лхамсүрэн нар шагнууллаа. Энэ жил үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” ХХК-ийн 25 жилийн ойн баяр тохиож  байна. “Скайтел” компанийнхандаа халуун баяр хүргэе.