Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах журмуудыг баталлаа

2022.05.19

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа. “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

Other news

Үндэсний цахим шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тайлангийн уулзалт боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар БНСУ-ын КТ корпорацийн зөвлөх багийн төлөөллийг өнөөдөр (2023.07.07) хүлээн авч уулзлаа. Тус зөвлөх баг нь Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн технологийн бодлого боловсруулах бүтцийн талаар судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ ЦХХХЯ-ны хамт олонд танилцууллаа. Судалгааны хүрээнд цахим шилжилтийн ирээдүйн зураглал, үндэсний цахим шилжилтийн тэргүүлэх чиглэл, эко системийн хөгжлийн талаар танилцуулж, талууд мэдээллийн технологийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох боломжтой бөгөөд бусад уламжлалт салбаруудын ирээдүйн гол хөдөлгөгч хүч болохыг онцлов. Энэхүү судалгаа нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын КТ корпораци хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан цахим шилжилт, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа юм.

Мэдээллийн технологийн салбарынхан Зүүн бүсэд чуулна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн санаачилгаар “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг 2025 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна.   Монгол Улсын Зүүн бүс бол Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм. Энэ нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн сүлжээний хөгжилд бэрхшээл учруулж байсан ч сүүлийн жилүүдэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах алхмууд хийгдэж байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэдийн хувьд интернэтийн хүртээмж, сүлжээний тогтвортой байдал зэрэг асуудлууд тулгамдаж байна.  Тодруулбал, Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй байдалтай байна.  Иймд 2025 онд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар ажиллаж байна.   Үүний зэрэгцээ, 5G технологийн сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ.  5G технологийг нь нэвтрүүлснээр сумдын интернэтийг хурдыг 10 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.  Зүүн бүсэд Монгол Улсын нийт хүн амын 0.5 хувь нь буюу 230 орчим мянган иргэн амьдарч байна. Насанд хүрэгчдийн 50 гаруй хувь нь төрийн үйлчилгээг цахимаар “e-mongolia” системээс авч байна.  Үүний зэрэгцээ, Төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлэх 32 ХУРДАН цэг ажиллаж байгаа бол 10 ширхэг киоск машин зүүн бүсэд байна.   Тус бүс нутагт 2-3 орон нутгийн гарааны бизнес ажиллаж байна.  Энэ мэтчилэн орон нутагт харилцаа холбоо, мэдээллийн технологийн тулгамдсан асуудал, хөгжил дэвшил шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх, цаашид “Дижитал аймаг, Дижитал хот” концепцийг улсын орны хэмжээнд хэрэгжүүлэх үүднээс “Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулган”-ыг энэ сарын 29-ны өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулганд зохион байгуулах гэж байна. Чуулганы үеэр орон нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид болон иргэдэд цахим ур чадвар болон цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт орно. 

Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нар Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнес, инновац, хиймэл оюун болон дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, түүнчлэн өгөгдөл ашиглахтай холбоотой нэгдсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэж буй. Хуулийн төсөлд дараах зохицуулалтуудыг тусгасан. Үүнд:-Өгөгдлийг бий болгох, цуглуулах, ашиглах, солилцохтой холбоотой нэгдсэн зохицуулалтыг бүрдүүлэх;-Өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах;-Төрийн өгөгдлийн харилцан ашиглалтыг сайжруулах;-Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновац болон бизнесийн шинэ боломжийг дэмжих;-Өгөгдлийн дэд бүтэц, дата төвийн хөгжлийг дэмжих;-Хиймэл оюун болон дижитал эдийн засгийн хөгжлийн суурь орчныг бүрдүүлэх. Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл батлагдсанаар өндөр хүчин чадлын тооцооллын дата төвүүдийг Монгол Улсад хувийн хэвшилд түшиглэн хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин бүрдэнэ. Ингэснээр сэргээгдэх болон эрчим хүчний бусад нөөцөд түшиглэсэн шинэ эх үүсвэрийг хөгжүүлж, түүнд тулгуурласан дата төвүүдийн тооцоолох хүчин чадлыг дэлхийн хиймэл оюуны зах зээлд экспортлох замаар тус салбарт Монгол Улсын оролцоог хангах боломж нээгдэнэ.Үүний үр дүнд өндөр өгөөж бүхий шинэ эдийн засгийн салбарыг хөгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх боломж бүрдэх юм.