Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021.04.21

Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Other news

“MЕТА TEEN ACCOUNT” Монгол Улсад нэвтэрлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ. “Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм. “Instagram Teen Account” нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтны төлөөллөөс гадна хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Арга хэмжээг ЦХИХХ-ны сайд Э. Батшугар нээж  “Монгол Улсын хувьд дижитал ирээдүйг бүтээх үндэс нь бидний өсвөр үе, залуучууд юм. Түүнчлэн судалгаанаас харахад Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн 30 гаруй хувь, Инстеграмм хэрэглэгчдийн 40,8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлж байна. Тиймээс тэднийг зөв, аюулгүй, хариуцлагатай орчинд цахим орчныг ашиглах боломжоор хангах нь төрийн болон хувийн хэвшлийн хамтын үүрэг төдийгүй нийгмийн бүхий л талын оролцоо чухал билээ. Цаашид ч бид олон талт түншүүдтэй өсвөр насныхны цахим орчны боловсрол, хариуцлагатай хэрэглээг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн эрин зуунд ёс суртахуунтай, мэдлэгтэй цахим иргэн болгон төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах болно” гэл ээ. Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм. Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь Улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна. Тодорхой хэлбэл, Sun-Ways компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм. Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой. Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна. Эх сурвалж: Esg.news

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг хэлэлцлээ

Жендэрийн үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайлан”-ийн төслийг ЦХХХЯ-ны жендэрийн салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж, салбар дундын зохицуулалтын хүрээнд мэдээлэл солилцлоо. Төслийн танилцуулгад жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийн ажлын явц, гүйцэтгэл, тайлагналт, үр дүн, удирдлага, зохион байгуулалт, тогтолцоо, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт, санхүүгийн удирдлага, хяналт, шинжилгээ, үнэлгээ, жендэр судлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээрх ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцэв. улзалтын үр дүнд ЦХХХЯ-нд дараах зөвлөмжийг хүргүүлэв. Үүнд: ”Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө /2022-2031/”-г хэрэгжүүлэх салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтээр дэмжих; Төрийн байгууллагын бодлого төлөвлөлтийн нэгжийн жендэрийн статистик, дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэх; Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгоход чиглэсэн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, салбарт ажиллагсдын ажлын байрны жендэрийн мэдрэмжтэй байдлыг үнэлж, холбогдох зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг тусгуулах, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн үлгэрчилсэн зааврын хэрэгжилтэд салбарын байгууллагад хэрэгжиж буй байдалд үнэлгээ шинжилгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх; Олон нийтийн мэдээлэл, зар сурталчилгааны агуулгад хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх; Хэвлэл мэдээлэл, урлагийн бүтээлийн агуулга, тэдгээртэй холбогдон нийгмийн сүлжээгээр тархах мэдээлэлд жендэрийн өнцгөөс хяналт тавих