Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Монголчууд бараа, бүтээгдэхүүнээ Амазонд албан ёсоор борлуулдаг болно

2021.04.21

Монголын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд дуулгах таатай мэдээ байна. Тун удахгүй Амазон хэмээх дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ Монголоос албан ёсоор, худалдаалах боломжтой болох гэж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Амазон компанитай энэ чиглэлд хамтран ажиллаж эхлээд байна.

Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид гурав сая хүн амтай зах зээлд биш тэрбум хүнтэй зах зээл рүү онлайнаар бараа, бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болох юм.

Амазон компани нь дэлхийн 14 оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор 103 улс орнууд бараа, бүтээгдэхүүнээ тус платформ дээр борлуулж байна.

Бусад мэдээ

Монгол, Францын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо. Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”д хоёр тал онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр /2023.08.08/-ны өдөр хаягийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын явцыг танилцуулах хурал боллоо. Тус хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хаягжилтын асуудлыг шийдэх нь үндэсний хэмжээнд цахим шилжилтийг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болох төдийгүй, шуудан, хүргэлтийн үйлчилгээ, онцгой байдал, аврах ажиллагааны чанар сайжрах, иргэдийн цаг зав, төвлөрөл, эрсдэл буурах давуу талтайг тодотгов. Мөн тэрээр “What3words” компанийн 3 үгт хаягжилтын системтэй “E-Mongolia” академи гэрээ байгуулж эхний ээлжинд онцгой байдал, эрэн хайх, аврах ажиллагаа, шуудан, хүргэлтийн үйчилгээнд ашиглах тал дээр хамтран ажиллаж байгааг дуулгасан бөгөөд “И-Монгол” академийн захирал Б.Мягмарнаран хамтын ажиллагаа, хүрэх үр дүнгийн тухай танилцуулга хийлээ. “What3words” компанийн 3 үгт хаягжилтын систем нь дэлхийн газрын гадаргууд 3х3м-ийн хэмжээтэй торлол үүсгэн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй 3 үгээр илэрхийлж Google газрын зураг дээр байршлыг заадаг горимтой. Хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

П.Алтан-Од: Төрийн бүх байгууллага лицензтэй программ хангамж ашиглах шаардлагатай

Инновац, цахим бодлогын байнгын хорооны энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар мэдээллийг хэлэлцэв. Тус мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од танилцуулсан юм.  Тэрбээр 2025 оны I улирлын байдлаар нийт 1135 байгууллага shilen.gov.mn системд мэдээллээ нээлттэй, ил тод болгосон байна. Үүнээс Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал (opendata.gov.mn)-д 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийт 58 байгууллага өгөгдөл байршуулахаас 53 байгууллага буюу 91.3 хувь нь 3,091 өгөгдлийг байршуулжээ. Эдгээр өгөгдлийг иргэд, олон нийт 27,351 удаа татан авчээ.  Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд харьяа салбар, байгууллагын бичиг хэрэг, шуудангийн зардлыг 50-аас доошгүй хувиар бууруулсан байна. Үүний зэрэгцээ, албан ёсны лиценз бүхий баримт бичиг боловсруулах программ хангамж ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, шүүх, прокурор, УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад зөвлөмж хүргүүлж ажиллажээ.  Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой 5,671 байгууллагын 17 хувь буюу 939 байгууллагад 49,017 компьютер ашиглаж байгаагийн 88.5 хувь нь, мөн 2,261 сервер ашиглаж байгаагийн 79 хувь нь тус тус “Майкрософт”корпорацийн бүтээгдэхүүнийг сонгон ашиглаж байна.  Түүнчлэн төсвийн 68 байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд майкрософтын 6 төрлийн 138,164 ширхэг лицензийг нийт 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан гэдэг мэдээллийг ЦХИХХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Инновац, цахим бодлогын байнгын хорооны ээлжит хуралд танилцууллаа.