Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II төслийн хэрэгжилт болон дижитал эдийн засаг, хиймэл оюуны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Ухаалаг Засаг II” төсөл нь төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэх, цахим засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэлж Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын дижитал эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд дэмжих стратегийн төлөвлөлт, бодлогын шинэчлэл, дата төв болон тооцоолох дэд бүтэц, хиймэл оюун, өгөгдлийн засаглал, төрийн цахим үйлчилгээ болон хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллах боломжийг хэлэлцлээ.

Цаашид дижитал шилжилтийн үр өгөөжийг иргэд, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад хүртээмжтэй хүргэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.

Other news

Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг цахим ур чадвар, цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн арга зүйгээр хангаж ажиллав

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээ Баян-Өлгий аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хүрээнд тус аймгийн

606 open data from 70 organizations to be published

ҮЙЛ ЯВДАЛ 70 байгууллагын 606 нээлттэй өгөгдлийг нийтлэхээр тогтлоо 2022.06.15 Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ыг баталлаа.

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ