Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Other news

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭД ЖАЙКАТАЙ ХАМТАРНА

Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын зөвлөх С.Тэнгис Япон Улсын Deloitte зөвлөх үйлчилгээний компанийн дэд захирал ноён Шосэй Ямамото болон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Хоккайдо дахь төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсад мэдээллийн технологид тулгуурласан цахим үйлдвэрлэл болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын программ хангамж үйлдвэрлэгч стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд сурталчлах, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, стартап компаниудыг бизнесээ тогтвортой эрхэлж, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрхэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар санал солилцов. Төсөл 2023-2025 онд хэрэгжих бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим үйлдвэрлэлийг бий болгох, гарааны бизнесийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бүхий л талын оролцоог хангаж, харилцан мэдээлэл солилцон, уялдаа холбоог хангаж ажиллах юм.

“Малчид, тариаланчдад зориулсан цахим шийдлийг боловсруулна”

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Баатархүү аймгийн хэлтсийн дарга нарт амжилт хүсэхийн хамт дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг даалгав. Үүнд: Аливаа ажлыг хийхдээ иргэнд хүртээмжтэй байх, төсвийн зардлыг хэрхэн хэмнэж болох, засаглалын хувьд яавал оновчтой шийдэл болох вэ гэдгийг цаг ямагт бодоорой.Цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө, цаашид цахимд шилжүүлэх эсвэл хасах төрийн үйлчилгээ юу байна, эдийн засгийн болон засаглалын үр нөлөө нь ямар байна вэ гэдэгт хяналт, мониторинг хий. Төр цахим үйлчилгээний тоог биш чанарыг эрхэмлэнэ. Аймгийн засаг дарга нар аливаа зөвшөөрөл олгохдоо дур дураараа бичиг баримт шаардаж байгаа нь төрийн үйлчилгээг цахимжуулахад саад тотгор болж буй байдлыг зогсооно. Жишээлбэл зарим аймаг галын дүгнэлт гаргахад 5 бичиг баримт шаардаж байхад зарим нь 8 бичиг баримт шаардаж байна. Энэ асуудлыг шийдэж байж цахим аймаг болох эхлэл тавигдана. Хөдөө, орон нутагт цахим хуваагдлыг багасгаж, иргэд цахим шилжилтийн үр ашгийг энэ тэнцүү хүртэх мэдлэг, ур чадварыг олгох нь та бидний эрхэм үүрэг. Малчид, тариаланчдад зориулсан цахим үйлчилгээ, цахим шийдлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран боловсруулна, үүнд та бүхний оролцоо нэн тэргүүнд тавигдана.   Цахим шилжилт бол салбар дундын зохицуулалтын асуудал тиймээс боловсрол, эрүүл мэнд, зам тээвэр, барилга гээд бүхий л төрлийн салбарын мэдлэг, мэдээлэлтэй байж өөрсдийгөө хөгжүүлээрэй. Шинэ техник технологи, инновац нэвтрүүлэгчид бай. Тухайлбал яамнаас дрон хүргэлтийн үйлчилгээг улс орон даяар салбар бүрээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Цаашид хиймэл оюун ухаан, блокчейн, сансар судлал гээд өндөр технологийг нэвтрүүлэх ажлууд хийгдэнэ гэлээ.  

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэг олгов

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, магадлан итгэмжлэх зөвлөлийн дарга Б.Батцэцэг өнөөдөр (2023.12.25) “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох журам”-ын дагуу салбарын мэргэшлийн зэрэг олгох шаардлага, болзлыг хангасан нэр бүхий горилогчдод “Мэргэшсэн инженер”, болон “Зөвлөх инженер”-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гардууллаа.