Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэн Та харилцаа холбооны хяналтын чиглэлээр ЦХХХЯ-нд хандаарай

2023.01.04

Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгасантай холбогдуулан хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 469 дүгээр тогтоолоор баталсан. Харилцаа холбооны хяналтыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цахим хөгжил харилцаа холбооны яам хэрэгжүүлэх ба нийслэл болон орон нутагт 16 улсын (ахлах) байцаагч чиг үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Иймд иргэн Та мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан харилцаа холбооны хяналтын чиглэлээр тус яаманд хандаарай.

Бусад мэдээ

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргө ёслолын үйл ажиллагаа болов

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн албаны зөвлөлийн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн захиргааны албанд анх томилогдсон албан хаагчдыг төрийн жинхэнэ албаны тангараг өргүүлэх үйл ажиллагааг өнөөдөр (2023.12.28 ) зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар болон ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ЦХХХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Б.Батцэцэг нар оролцон, төрийн жинхэнэ албан хаагч болж, төрийн албаны нэр хүндтэй, амаргүй, хариуцлагатай албыг хашихаар тангараг өргөж буй нийт албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүслээ. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцэн, төрийн захиргааны албан тушаалд анх томилогдон ажиллаж буй ЦХХХЯ болон Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын нийт 6 албан хаагч тангараг өргөв.

Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Цахим хөгжил, Харилцаа холбооны яамтай хамтран 2023-2026 он буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьсон “Кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд 3 үндсэн зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: 1. Төр хувийн хэвшил боловсролын салбарын гурвалсан уялдаа холбоог сайжруулах замаар кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх, 2. Оюутан сурагч болон мэргэжилтнүүдэд зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх 3. Төрийн албан хаагчдад зориулсан кибер аюулгүй байдлын боловсролын хөтөлбөр боловсруулж хөгжүүлэх зорилтууд тус тус хэрэгжиж байна. Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд Жайка болон ЦХХХЯ-аас гадна МУ-ын ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран ажиллаж байна. Өнөөдөр /2023.10.06/ Төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээллийн технологийн системийн хамгаалалт сэдэвт семинарыг зохион байгууллаа. Кибер аюулгүй байдлыг хангахад нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчин, хууль эрх зүйн боловсронгуй орчин, техник тоног төхөөрөмжийн цогц шийдэл, санхүүжилт шаардлагатай тухай уг семинарын үеэр мэргэжилтнүүд зөвлөж байлаа. Тус арга хэмжээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг оролцож мэдээлэл төслийн хэрэгжилтийн тухай солилцлоо ЖАЙКА нь Ази, Африк, θмнөд Америк, Aвстрали, Oйрхи Дорнод, Зүүн Европийн 155 oрoнд техникийн хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж байна. ЖАЙКА-ийн Moнгoл дахь Төлөөлөгчийн газар нь 53 дахь төлөөлгчийн газар бөгөөд 1997 oнд бaйгуулагдсан. Oдoo тус Төлөөлөгчийн газарт нийтдээ 27 ажилтан ажиллаж байна.

ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд  жендэрийн асуудлыг анхаарч тусгана

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны салбарын стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлыг анхаарч тусгана 2022.01.09 ЦХХХЯ, Жендэрийн үндэсний хороотой хамтран салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөг боловсруулах зөвлөлдөх уулзалт, семинарийг өнөөдөр /2022.01.09/ зохион байгууллаа. Тус семинарт Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Б.Онон, Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар “Жендэрийн тэгш байдал, үндэсний бодлого төлөвлөлтийн онцлог”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”, “Цахим хөгжил, харилцаа, холбооны салбарын оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний тайлан” болон “Салбарт баримтлах жендэрийн стратегийн тэргүүлэх чиглэл” зэрэг сэдвээр танилцуулга, мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Зөвлөлдөх уулзалтад ЦХХХЯ болон харьяа байгууллагуудын төлөөлөл, жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хувийн хэвшлийн нийт 40 гаруй төлөөлөл оролцож, салбарын 2023 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн асуудлын талаар анхаарч, тусгаж ажиллахаар санал нэгдлээ. Share on facebook Share on twitter Бусад мэдээ