Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Other news

Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал:

Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг бүх талаар дэмжиж ажиллана. Орон нутгийн хөгжлийн хурдасгуур болох том алхам гэж харж байна. Иргэдийн цахим ур чадварыг дэмжих үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнөж байгаа нь цахим шилжилтийн олгож буй боломжуудыг ашиглах, аж амьдралын хэв маягийг хялбарчлах, болзошгүй эрсдлээс сэргийлэх, хамгаалах чухал ач холбогдолтой. Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэх, иргэдийн зардал, цаг завийг хэмнэх тал дээр болон, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр Дорноговь аймаг ЦХХХЯ-тай нягт хамтран ажиллах болно.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мэргэжилтнүүдийг шагналаа

Цахим хөгжил, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, салбартаа болон компанидаа мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажиллаж буй “Скайтел” ХХК-ийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшууллаа. Мэргэжлийн туршлага, ур чадвараар хамт олондоо үнэлэгдсэн ажилтнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн зарлигаар Төрийн одон, медаль олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу шагналыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү гардуулан өгч, баяр хүргэж ажлын амжилт хүслээ. Тодруулбал, “Скайтел” ХХК-ийн Технологийн газрын Хэрэглэгчдийн сүлжээний албаны захирал Ш.Мөнгөнчимэг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Үйл ажиллагааны газрын худалдан авалт, аж ахуйн албаны жолооч Д.Мөнхбат Алтангадас одонгоор шагнуулсан байна. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Маркетингийн газрын Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны захирал Г.Сайнбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Мобайл борлуулалтын албаны хэлтсийн менежер Э.Мөнхбаяр, Борлуулалтын үйлчилгээний газрын Медиа борлуулалтын албаны Ахлах мэргэжилтэн Д.Уранчимэг, Технологийн газрын Техник төлөвлөлт, инновацийн албаны мэргэжилтэн Ш.Лхамсүрэн нар шагнууллаа. Энэ жил үүрэн холбооны үндэсний оператор “Скайтел” ХХК-ийн 25 жилийн ойн баяр тохиож  байна. “Скайтел” компанийнхандаа халуун баяр хүргэе.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Боловсролын яам болон NTV телевиз хамтран зохион байгуулж буй “Нэг мөр цэг тавья” хоёр дахь хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь “Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалтыг олон нийтэд танилцуулж, тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын талаар оролцогчдын санал, байр суурийг сонсоход чиглэв. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, багш, хуульч, сэтгүүлч, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн нийт 102 хүн оролцлоо. Уг хуулийн үзэл баримтлалыг ЦХИХХЯ, Боловсролын яам, ГБХНХЯ, Эрүүл мэндийн яам, ХЗДХЯ хамтран баталсан бөгөөд дээрх байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж байна. Хуулийн зохицуулалтад зөвхөн технологийн арга хэмжээ авахаас гадна хүүхэд хамгаалал, боловсрол, сэтгэцийн болон нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбарын асуудлыг цогцоор нь тусгаж буйгаараа онцлог юм. Оролцогчдын зүгээс цахим дарамт, хувийн мэдээллийн зөрчил, зохисгүй агуулгын нөлөөлөл зэрэг хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулахад зөвхөн төрийн байгууллага бус эцэг эх, сургууль, цахим платформуудын хамтын оролцоо, хариуцлага нэн чухал болохыг онцоллоо. Түүнчлэн эцэг эхийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон хамгаалалтын арга хэмжээг боловсронгуй болгох, боловсрол, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлэх болон технологийн платформуудын хариуцлагыг тодорхой болгох зэрэг үнэтэй санал, зөвлөмжүүдийг дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлгийн үр дүнд цугларсан эдгээр санал, зөвлөмжийг хуулийн төслийг боловсронгуй болгох ажилд тусгах бөгөөд энэ нь хүүхдэд ээлтэй, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд олон нийтийн оролцоог хангасан чухал алхам боллоо.