Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Бусад мэдээ

 “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

ҮЙЛ ЯВДАЛ “Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана 2022.08.17 Цахим хөгжил, харилцаа холбооны яам төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ. Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. Үндэсний цахим шуудангийн энэхүү системийг төрийн үйлчилгээний нэгдсэн е-mongolia системтэй холбосон нь иргэд ашиглахад хялбар, ойлгомжтой болсон төдийгүй, уг системийг ашигласнаар төрийн байгууллага руу биеэр очих болон утсаар холбогдох шаардлагагүй бөгөөд төрийн байгууллагатай шууд харилцах боломжтой боллоо. Монгол Улсад өнөөдрийн байдлаар ухаалаг утас ашигладаг 3,8 сая иргэний, 16 болон түүнээс дээш насны 1.5 сая иргэн нь Е-Mongolia систем ашиглаж байна. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

БНХАУ-ын Вуханы их сургуулийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдаж байна

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Вуханы Их Сургуульд 2026 оны хичээлийн жилд элсэн орох Магистрын болон Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: Вуханы Их Сургууль нь 1893 онд байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачлагчаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 8-д ордог бол дэлхийд 173-т ордог сургууль юм. Суралцах чиглэл: Master Programs Master of International Business 2 YearsMaster of International Law 2 YearsMaster of Media and Communication Study 2 YearsMaster of Software Engineering 2 YearsPhotogrammetry and Remote Sensing 2 YearsCartography and Geographic Information Engineering 2 YearsGeodesy and Surveying Engineering 2 YearsMaster of Elecrtrical Engineering 2 YearsMaster of E-Commerce 2 Years Doctor Programs Doctor of Software Engineering 4 YearsDoctor of E-Commerce 4 YearsDoctor of Solid Mechanics 4 YearsDoctor of Engineering Mechanics 4 YearsDoctor of Geotechnical Mechanics 4 YearsDoctor of Structural Engineering 4 YearsDisaster Prevention and Reduction Engineering and Protective Engineering 4 YearsPhotogrammetry and Remote Sensing 4 YearsCartography and Geographic Information Engineering 4 YearsGeodesy and Surveying Engineering 4 YearsDoctor of Science of Environment and Natural Resources Protection Law 4 YearsDoctor of International Law 4 YearsDoctor of Elecrtrical Engineering 4 YearsPhysical Geography 4 YearsHuman Geography 4 YearsResources and Environmental Monitoring and Planning 4 YearsCartography and Geography Information System 4 YearsEnvironmentel Science 4 YearsEnvironmental Engineering 4 Years Тэтгэлэгийн хамрах хүрээ: Сургалтын төлбөр; Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй); Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу магистрын хөтөлбөр 3000 юань/сар докторын хөтөлбөр 3500 юань/сар); Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жилТавигдах шаардлага: Монгол Улсын иргэн байх; Өргөдөл гаргагч нь 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Магистрын хөтөлбөрт 35 нас, докторын хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх; Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг холбогдох чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх; Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх; Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх. Бүрдүүлэх материал: Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. ) Өргөдөл гаргагчид Хятадын тэтгэлэгт хөтөлбөрийн (https://studyinchina.csc.edu.cn/#/register) болон Вуханы их сургуулийн системд онлайн өргөдлийг 2025 оны 12-р сарын 30-ны дотор бөглөж, бүх баримт бичгийн скандсан хуулбарыг ЦХИХХЯ-аар дамжуулан АНДСХАБ-д хүргүүлнэ.Scholarship type: BUniversity code: 10486  Бакалавр, магистрын дипломын болон дүнгийн хуудсыг англи хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх; Сургуулийн цахим хуудсан дээрээс удирдагч багшийг сонгон холбогдож, анкет бөглөж тамга даруулсан байх; Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт; Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж); Англи хэлний түвшин тодорхойлох гэрчилгээ (сүүлийн 2 жилийн хугацаанд өгсөн Академик IELTS 6.0, TOEFL 80 оноо) Гадаад паспортын хуулбар /1 жилийн хугацаанд хүчинтэй байх/ Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар; Бүрдүүлсэн баримт бичгийн жагсаалт; Анкет; Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас; Бүрдүүлсэн материал үнэн зөв талаарх баталгааны хуудасШалгаруулалт:Бичиг баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлагыг ЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Сансрын холбооны хэлтэс хамтран шалгах бөгөөд шаардлага хангаагүй өргөдөл гаргагчийн материалыг Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлэхгүй. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Вуханы их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөрЦХИХХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс Холбоо барих хаяг:Утас: 51 265104, 51 260636Цахим шуудан: fr@mddic.gov.mn ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ

IT салбарыг 2026-2028 онд хөгжүүлэх гэрээг баталгаажууллаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы олон улсын ЖАЙКА байгууллагатай хамтран 2026 – 2028 онд хэрэгжүүлэх “Мэдээллийн технологийнсалбарыг хөгжүүлэх” төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд нэг талаас ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од, нөгөө талаас ЖАЙКА байгууллагын Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн ахлах зөвлөх Югэ Ясүхико болон Мэдээллийн технологийн үндэсний паркын захирал Ж.Золзаяа нар гарын үсэг зурав.  Тус төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар Мэдээллийн технологийн үндэсний парк ажиллана. Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, бодлого, эрх зүйн тогтолцоог сайжруулах, салбарын тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.  Төслийн хүрээнд: Мөн бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлж, төр-хувийн хэвшил, иргэний нийгэм, их дээд сургуулиудын уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын туршлага нутагшуулахад анхаарах юм байна.