Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Банк иргэнээс 69 төрлийн лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болно

2022.11.25

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Үндэсний дата төв, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк “и-Монгол” академи хамтран лавлагааны дундын систем /lavlagaa.e-mongolia.mn/ хөгжүүлж, банкны салбарын дэмжлэгтэйгээр үйлчилгээнд нэвтрүүлж эхэллээ.

Иргэд “и-Монгол”-оос авсан лавлагаа, тодорхойлолтоо заавал хэвлэж, цаасан хэлбэрээр банканд өгч үйлчилгээ авдаг байсан бол одоо банкны үйлчилгээний ажилтан, эдийн засагч иргэнээс зөвшөөрөл авч, тус системээс мэдээллийг нь файл (pdf) хэлбэрээр татаж аваад, үйлчилгээ үзүүлдэг боллоо.
Өөрөөр хэлбэл банк иргэнээс лавлагаа, тодорхойлолт шаарддаггүй болж, цаасан хэрэглээг халлаа.

Other news

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хүрээнд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2024.03.15) Дундговь аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын удирдлагууд, төр, хувийн хэвшлийн байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээ болон аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарцын талаар танилцуулга, мэдээлэл хийв. Мөн кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/ систем, цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, технологийн боломжийн талаар сургалт зохион байгууллаа. Цахим хөгжлийн өдөрлөгт оролцогч байгууллагууд орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, олон нийтэд бизнесээ цахимжуулах арга зам, программ хангамжийн танилцуулгыг хийж, өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, заавар, зөвлөмж өгч ажиллаж байна. Дундговь аймаг нь 47,2 мянган хүн амтай. 15 сум 66 багтай. 66 багаас 16 баг 4G сүлжээнд, 15 баг 3G сүлжээнд холбогдсон. Эдийн засгийн тэргүүлэх салбар Уул уурхай олборлолт, Боловсруулах үйлдвэрлэл. Төрийн үйчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д төрийн 12 байгууллагын 64 үйлчилгээг холбосон. Аймгийн хэмжээнд 18.750 иргэн буюу 58.6% нь тоон гарын үсэгтэй болсон байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ Цахим хөгжил, харилцаа холбооны яам Space X компанитай санамж бичиг байгуулна 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ SpaceX компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал хатагтай Gwynne Shotwell -тэй өнөөдөр өглөө онлайнаар уулзалт хийлээ. Уулзалтаар Gwynne Shotwell-тэй Старлинк компанийн үйлчилгээ Монгол Улсад хэзээ орохоор төлөвлөж байгаа, одоогийн сүлжээний хамрах хүрээ, мөн бидний зүгээс хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан юм. Старлинк компанийн зүгээс Монгол Улсын хувьд өргөн уудам газар нутагтай орон учраас газрын станцаа Монгол Улсад байгуулах шаардлагатай буйг онцлон хэлэв. Газар нутгийн онцлогоос хамаараад зөвхөн нэг биш нэлээн олон газрын станц барих шаардлагатайг дурдаад газрын станц барих байршил бүрд шилэн кабелийн болон интернэтийн холболтыг манай улсаас гаргаж өгөх шаардлагатай. Тиймээс Монгол Улсад газрын станцаа барьж ашиглалтад оруулахад багагүй хугацаа шаардлагатай гэдгийг онцлов. ЦХХХЯ-ны зүгээс хэрэгжүүлж буй Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтойг дуулгасан юм. Мөн тус компани болон ЦХХХЯ хооронд бусад асуудлаар санамж бичиг байгуулах ажлыг зохион байгуулахаар тохиролцов. Share on facebook Share on twitter Бусад мэдээ