Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

DIGITAL NATION – 2021 | Технологи хэрэглэгчээс БҮТЭЭГЧ үндэстэн рүү

2021.09.01

Салбарын бодлого тодорхойлогчид, гол тоглогчид, шинэ тутам бизнесүүд, дэвшилтэт технологийн манлайлагчид, цахим эриний ухаалаг иргэд бүгд нэг дор цуглах “Digital Nation-2021” арга хэмжээ есдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд болох гэж байна. Бид бүхэн цахим шилжилтийг манлайлж, технологийг хэрэглэгчээс бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж буй үндэсний компаниудын төлөөлөлтэй хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна. “АНД ГЛОБАЛ”-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Ч.АНАР: МОНГОЛ КОМПАНИУД ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ, ТЕХНОЛОГИО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛЖ БАЙГАА НЬ 100 ЖИЛИЙН БОСГОН ДЭЭР ТОХИОЖ БУЙ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ

Энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүссэний 100 жилийн ой тохиож байна. Гэхдээ тоон билэгдлээс илүү өөр олон зүйлээр онцгой болж буйг дурдах хэрэгтэй. Өнгөрсөн 100 жилийг харахад Монгол Улс үргэлж хэрэглэгч орон байсаар ирсэн. 1911 онд гамингийн цэргийн хороо Монголын анхны харилцаа холбооны системийг тавьж, 1921 онд монголчууд станцаар Москва, Бээжинтэй холбогддог болж, 1985 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар өргөн нэвтрүүлгийн станцууд улс даяар тавигдсан. Мобиком корпорац Alcatel-Lucent компанийн тоног төхөөрөмжийг худалдан авч Монголд анх үүрэн холбоог нэвтрүүлсэн нь дараагийн том шилжилт байв. Уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, төрийн үйлчилгээ ч ялгаагүй Microsoft, Oracle, Infosys зэрэг дэлхийн том компаниудын шийдлийг хэрэглэсээр ирсэн. Тэгвэл Монголын технологийн компаниуд, старт-аппууд эвлэлдэн нэгдэж өөрсдөө технологи хийдэг болж, хэрэглэгчээс бүтээгч үндэстэн рүү шилжиж байгаа нь 100 жилийн босгон дээр тохиож буй онцгой үйл явдал юм. И-Баримт, Social Pay, Lend.mn зэрэг бидний өдөр тутмын хэрэглээ болсон олон олон технологи бол монголчууд бүтээж чаддагийн бодит жишээ.

Монгол хүний хайрцаглагдаагүй задгай сэтгэлгээ, хөрвөх чадвар үнэлэгдэж, давуу тал болж буй нь үнэн хэдий ч тууштай байдал, эвлэлдэн нэгдэх чадвар сул, нарийвчилж мэргэшээгүй цаашлаад боловсон хүчний хомсдол зэрэг нь сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаас жижиг зах зээл дээр нэгэн ижил үйлчилгээгээр хоорондоо өрсөлддөг, нэгнээсээ хуулдаг. Монгол хүний нүүдэлчин сэтгэхүйгээс улбаатай сул талууд нь биднийг дэлхийн зах зээлд өрсөлдөхөд том садаа болж байна. Энэ сул орон зайг нөхөхийн тулд сэтгэхүйн өөрчлөлт хийх, чадна гэдгийг харуулж, залууст итгэл өгөх хэрэгтэй. 

Манай компани ч үүний төлөө явж байгаа. Одоогоор бид хоёр үндсэн багц компанийн дор үйл ажиллагаагаа явуулж байна. Монголчуудын бүтээсэн технологийг олон улсад экспортлох чиглэлээр финтек суурьтай үйл ажиллагаа явуулдаг Анд Глобалыг хүмүүс харьцангуй мэдэх байх. Анд Глобалын бүрэлдэхүүнд ЛэндМН, Анд Системс тэргүүтэй 12 охин компани багтдаг. Бид өөрсдийн хөгжүүлсэн технологио Камбож, Австрали, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад гаргахаас гадна Callpro, IntelMind зэрэг Монголын бусад технологийн компаниудын бүтээгдэхүүнийг экспортлохоор ажиллаж байна. Бидний хувьд олон улсад технологио экспортолсон туршлагатай, том багтай, олон улсын стратегийн түнштэй тул үүнийгээ ашиглаад монгол оюуныг дэлхийд гаргахыг зорьж буй. 

Харин нөгөөдөх нь Google компанийн ахлах инженер Б.Баттулга, ЛэндМН-ийг хамтран үүсгэн байгуулагч О.Болдбаатар, П.Нямбаяр бид дөрвийн хамтран байгуулсан Andorean компани юм. Энэ нь High-tech салбар руу чиглэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Нэгт, үүрэн холбооны үйлчилгээний тоног төхөөрөмж, програм хангамжийн хөгжүүлэлт, хоёрт, бодит ертөнцийн 3D виртуал хувилбар буюу толин тусгал (digital twin) технологи юм. Энэ нь 5G технологийн тусламжтайгаар орон зай, цаг хугацаа, чийгшил, температур, салхи, чимээ зэрэг бүх мэдрэмжийг 3D хэмжээс болон дүрсийн нийлбэрт оруулж, тухайн орчныг бүхлээр нь бүрдүүлдгээрээ 3D-ээс ялгаатай. Энэ жилийн Digital Nation арга хэмжээний үеэр одоо хөгжүүлж байгаа технологиудаа бид албан ёсоор танилцуулна.

Өдгөө Монгол Улс цахим үндэстэн болох тухай ярьж байна. Юун түрүүнд нийтээрээ  цахимжуулалт, цахим шилжилт гэдэг хоёр ялгаатай ойлголтын үндэс суурийг сайн ойлгох хэрэгтэй. Автоматжуулалт буюу технологийн давуу чанарыг ашиглаад үйл ажиллагааг хялбарчилж буй нь цахимжуулалт. Өнөөдөр монголчууд Apple компанийн бүтээсэн утсыг хэрэглэж, үүрэн холбооны оператор компаниуд Huawei, ZTE, Nokia компанийн төхөөрөмжийг түрээслэн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол цахимжуулалт. Би хувьдаа Монголд цахимжуулалт маш амжилттай явагдсан гэж боддог. Тухайлбал, үүрэн холбоо, төлбөр тооцооны шийдлүүд, банк санхүүгийн салбар, интернэт худалдаа зэргийг дурдаж болно.

Тэгвэл ирээдүйд технологио өөрсдөө бүтээж, түүнийг эзэмших тухай асуудал нь бидний яриад байгаа цахим шилжилт юм. Байгууллага үйл ажиллагаагаа автоматжуулахаас илүү цахим технологийг ашиглан шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж, түүнийг эзэмшиж байгаа бол цахим шилжилт гэж хэлнэ. Үүнийг цөөхөн ч гэлээ монгол компаниуд амжилттай хийгээд явж байна. Том зургаар харвал, MCS групп цахим шилжилтийг бодлогын хүрээнд амжилттай хийж байна гэж хардаг. Түүнчлэн Анд Глобал, Intelmind, Call pro, Infinite Solution зэрэг компаниуд цахим шилжилтийг манлайлж, бүтээгч үндэстэн болох эхлэлийг тавьж байна.

“INTELMIND” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МЭНДБАЯР: ҮНЭЛГЭЭ БАГАТАЙ Ч ЗАЛУУЧУУД МОНГОЛДОО АЖИЛЛАХААР ШИЙДЭЖ БУЙ НЬ ТОМ ЭР ЗОРИГ ГЭДГИЙГ НИЙГЭМ ОЙЛГОЖ, ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Хүссэн ч эс хүссэн ч дижитал эрин үе хэдийн ирчихээд байна шүү дээ. Нэгэнт гол асуудал нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадвар тул монголчууд дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд улсаараа цахимжих шаардлага сонголтгүй гарч ирж байна. Цаашид дэлхийн улсууд нүүрс, алтаар биш технологи, инновацаараа л өөр хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр энэ ойлголтыг иргэд, аж ахуй нэгжүүддээ ойлгуулж, нэгэн зэрэг хөдөлж байж л үр дүнд хүрнэ. 

Intelmind компанийг технологид суурилсан бүтээгдэхүүн, төсөл, компаниудыг гаргаж ирдэг хөрөнгө оруулалтын студи (venture studio) гэж тодорхойлж болно. Бид санааг технологитой холбодог, технологид суурилан шинэ санаа гаргадаг. Мөн нийгэмд хэрэгцээтэй байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зохиож зах зээлд нэвтрүүлдэг. Venture studio маягаар ажиллана гэдэг нь энэ бүгдийг загварчилж, хооронд нь нийлүүлж, интеграц хийж, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалт хийж, бусад хөрөнгө оруулагчтай холбож, хамтран бүтээгдэхүүн гаргадаг бизнесийн загвар юм. 

Хамгийн анх Shoppy.mn-ийг зах зээлд нэвтрүүлж дараа нь технологийн Cody компаниа байгуулж байлаа. Cody нь дотоодын 100 орчим аж ахуй нэгжид түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Товчоор, эдгээр аж ахуй нэгжүүд манай технологийг ашиглаж бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Бидний хамтран бүтээлцэж хөрөнгө оруулалт хийсэн, хувьцаа эзэмшдэг бусад бизнесүүдээс дурдвал, такси үйлчилгээний UbCab аппликэйшн, аялал жуулчлалын JoinMe платформ, IOT төрлийн төхөөрөмжтэй харьцаж програмчлал хийдэг SEM компани зэргээр нэрлэж болно. 

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Монгол Улсад дотоодын анхны коронавирусийн халдвар бүртгэгдэхэд бүх худалдаа, үйлчилгээ хаагдаж, компаниудын үйл ажиллагаа бүхэлдээ зогссон. Shoppy.mn энгийн үеэс хэд дахин нэмэгдсэн хэрэгцээг маш хязгаарлагдмал хүн хүчний нөөцөөр хангах шаардлагатай болов. Тухайн үед Монголын тэргүүлэгч том компаниуд, жижиг аж ахуй нэгжүүдийн хэн ч үүнд бэлэн байгаагүй. Энэ сорилтын үед бид нэг талаас олон олон компанид борлуулалтаа хийж ажилчдынхаа цалинг тавихад нь тусалсан. Нөгөө талаар хүргэлт, агуулах, бараа татан авалт, мэдээлэл солилцооны шийдлүүдийг Монголдоо цоо шинээр бүтээж, технологи болон бизнесийн процессийн шинэ хуудас эргэсэн эгзэгтэй үед томоохон хувь нэмэр оруулсан гэж боддог. 

Харин одоо бид бүтээсэн технологио гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Яг одоо Shoppy.mn-ийн шинэ хувилбарыг бүтээж байгаа бөгөөд 2021 ондоо багтаад нээлтээ хийнэ. Гадаадын олон оронд байхгүй интернэт худалдааны загварыг бүтээж байгаа гэдэгтээ бид итгэлтэй байгаа. Бусдаас давсан зүйл хийж байж л тэр зах зээлд нэвтэрнэ шүү дээ. Гадны улсуудтай харьцуулбал цөөхөн боловч чадварлаг хүнтэйгээр энэ том ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Хэдий үнэлгээ багатай ч залуучууд Монголдоо ажиллахаар шийдэж байгаа нь том эр зориг гэдгийг нийгэм ойлгож, дэмжих хэрэгтэй. Өндөр ур чадвартай эдгээр залуус гадагшаа гарвал хэд дахин өндөр цалин, албан тушаалд очих боломж нээлттэй ч эх орондоо үлдэх сонголтыг хийсэн. Үүнийг хүмүүс үнэлж, дурдаж ярьдаггүй нь харамсалтай. 

Төрийн үйлчилгээ ч ялгаагүй юм ойлгодог, шинэ үеийн залуус олноороо орсны үр дүнд шинэчлэгдэж байна. Үнэнийг хэлэхэд улс төрд байгаа “ах нар” үүнийг ойлгохгүй. Тиймээс ойлгохгүй заримыг нь тоглоомоос гаргаж, оронд нь залуустаа итгэл хүлээлгэн цаашид өөрсдийнхөөрөө хөгжих сонголт л бидэнд үлдэж байна. Мэдээж цахим үндэстэн болох хөдөлгөөнийг аль нэг зохицуулах хороо, агентлаг дангаараа хийхгүй. Компани, аж ахуй нэгжүүдтэй хамтран энэ даалгаврыг гүйцэтгэх шаардлагатай. Төрийн зүгээс ачааны хүндийг үүрч  буй компаниудаа хууль эрх зүй, бодлогоор дамжуулан дэмжиж, бизнес эрхлэгчдэд амьсгалах боломж олгох хэрэгтэй. Эцэст нь, технологи, цахим шилжилт бол бүхэлдээ хурдны тухай асуудал юм. Хурдыг дагаад алдаа гарах нь зайлшгүй. Алдаа гаргасных нь төлөө нэгнээ чичлэх бус алдаан дээрээ дүгнэлт хийгээд урагшлах учиртай. 

“ХАЙ ПЭЙМЭНТ СОЛЮШНС” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.НАРАНБАТ: ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ДИЖИТАЛ ТӨЛБӨР ТООЦОО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Бид 2016 оноос технологид суурилсан санхүүгийн бизнесийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны тавдугаар сард Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликэйшнийг, арваннэгдүгээр сард Hi-Pay цахим төлбөрийн аппликэйшнийг тус тус  зах зээлд нэвтрүүлээд байна.  

2017 онд Монгол улсад Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Түүнээс хойш Fintech компаниуд бэлтгэл ажлаа ханган 2018 оноос идэвхжиж, сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж байна. Үндэсний цахим шилжилт хийхэд дижитал төлбөрийн системийн хөгжил чухал үүрэг гүйцэтгэдэг нь бусад орнуудын туршлагаар нотлогдсон. Манай иргэд ухаалаг утсаар интернэтэд холбогдож, төлбөрийн карт хэрэглэж дадсан нь дижитал төлбөр тооцоог хөгжүүлэх суурь сайн хангаж өгснийг харуулж байна. 

Урд хөршид нийт иргэдийн 58 хувь нь цахим төлбөрийн хэрэгсэл ашигладаг бол АНУ-д энэ үзүүлэлт 25 хувьтай байна. Бидний тооцооллоор, Монголд цахим худалдан авалт, дижитал хэтэвчийн хэрэглээ 5 хувь хүрэхгүй байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч цаашид банкны картын хэрэглээнээс цахим хэтэвчний хэрэглээ рүү шилжих бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ. 

Гэвч цахим шилжилт хийхэд иргэд, хувийн хэвшил, төр гурвын хамтын ажиллагаа чухал. Юун түрүүн төрийн үйлчилгээ, хувийн хэвшлийн үйл ажиллагаа эрчимтэй цахимжих шаардлагатай. Цахим шилжилтийг амжилттай нэвтрүүлж чадвал нэгж үйлчилгээ, нэгж бүтээгдэхүүнийг борлуулах нэмэгдэл өртөг буюу худалдааны зардал нь хамгийн доод хэмжээнд хүрэх юм. Цаашлаад үр ашиг, цаг хугацаа хэмнэж, үйлдвэрлэлийн хэмжээ ч тэлнэ гэсэн үг. 

Бид энэ удаагийн Digital Nation арга хэмжээнд Hi-Pay болон бусад дэд төслүүдээ танилцуулна. Жишээлбэл, бид саяхан Hi-Charge буюу зөөврийн цэнэглэгч (powerbank) түрээсийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хуванцар хог хаягдлаа автомат машинд тушаасан хүмүүст мөнгөн урамшуулал олгох төсөл танилцуулах болно. Цахим үндэстэн болох зорилгын төлөө хамтран ажиллацгаая. Экспо дээр уулзъя. 

Other news

“1000 AI Ambassador” – Хиймэл Оюуны элч бэлтгэх их аялал эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Хэнтий аймагт ажиллах үеэрээ 400 гаруй сурагчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “1000 AI Ambassador” төслөө танилцуулсан юм. Тус яам нь хоёрдугаар сард хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлсэн юм. Энэхүү стратегийн хүрээнд НҮБ-ын хүүхдийн сантай хамтран орон даяар 1000 залуу манлайлагчдыг хиймэл оюуны (AI) элч болгон бэлтгэх ажлыг эхлүүллээ. Төслийн хүрээнд “1000 AI ambassador” – ийг төрөл бүрийн сургалт, чадавхжуулах үйл ажиллагаагаар дэмжинэ. Эдгээр манлайлагчид нь өөрсдийн мэдлэг, ур чадвараа ашиглан хиймэл оюуны тухай ойлголт, цахим ур чадвар, технологийн шинэ хандлагыг олон нийтэд таниулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр элч нар хот, хөдөөгийн олон нийтийн хүрээнд хиймэл оюуны хэрэглээ, ач холбогдлыг ойлгуулах сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, иргэдийн дижитал боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Үүнээс гадна, шинэлэг санаачилга, инновацыг дэмжих, хиймэл оюуныг ашиглан нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг судалж, бодит төсөл, үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд залуу манлайлагчид нь технологийн хөгжилд тэргүүлэгч болж, хиймэл оюуны салбарт мэргэшсэн иргэдийн хүрээг өргөжүүлэх, улс орны инновацын чадамжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Энэ хүрээнд ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү Хэнтий аймгийн 20 сурагчийг Хиймэл оюуны элч төлөөлөгч болгон бэлдэх үүргийг Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньд өгч, 20 ширхэг компьютер гардуулан өглөө.

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2025 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ, тайлан

Д/д Албан тушаал Албан хаагчийн овог, нэр Үнэлгээ Гүйцэтгэлийн тайлан Нэг. Стратеги, бодлого, төлөвлөлтийн газар 1 Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Борхүү 93.2          Гүйцэтгэлийн тайлан 2 Харилцаа холбооны бодлого хариуцсан ахлах шинжээч Г.Болорчимэг 95          Гүйцэтгэлийн тайлан 3 Салбарын хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах шинжээч Б.Солонго 96.6       Гүйцэтгэлийн тайлан 4 Цахим шилжилтийн бодлого хариуцсан ахлах шинжээч Ч.Болор-Эрдэнэ 95.9 Гүйцэтгэлийн тайлан 5 Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацын бодлого хариуцсан ахлах шинжээч М.Солонго 94.8       Гүйцэтгэлийн тайлан 6 Радио давтамжийн бодлого хариуцсан  шинжээч С.Онончимэг 95.1   Гүйцэтгэлийн тайлан 7 Өргөн нэвтрүүлгийн бодлого хариуцсан шинжээч Э.Оюун-Эрдэнэ 94.4       Гүйцэтгэлийн тайлан 8 Салбарын стандарт, статистик хариуцсан шинжээч Б.Нинж-Эрдэнэ 91.9       Гүйцэтгэлийн тайлан 9 Хөгжлийн бодлогын баримт бичиг, тогтоол шийдвэр, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, нэгдсэн төлөвлөлт, тайлагналт хариуцсан шинжээч Д.Мөнхсарнай 94          Гүйцэтгэлийн тайлан 10 Шуудан, цахим худалдааны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг 95.1   Гүйцэтгэлийн тайлан 11 Хиймэл дагуулын сүлжээний төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Заяабаяр 94          Гүйцэтгэлийн тайлан 12 Цахим ур чадвар хариуцсан мэргэжилтэн Д.Сэлэнгэ 93          Гүйцэтгэлийн тайлан 1.1.Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтэс 13 Хиймэл оюун, их өгөгдлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэ 91.8       Гүйцэтгэлийн тайлан 14 Хиймэл оюуны бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг 93.2        Гүйцэтгэлийн тайлан Хоёр.Төрийн захиргааны удирдлагын газар 15 Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах шинжээч Б.Загарсүрэн  90         Гүйцэтгэлийн тайлан 16 Гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт, тайлагналт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Анхбаяр 86.6        Гүйцэтгэлийн тайлан 17 Салбар хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг 88.2       Гүйцэтгэлийн тайлан 18 Байгууллагын кибер аюулгүй байдал, цахимжилт хариуцсан мэргэжилтэн Б.Баярсайхан 91.1       Гүйцэтгэлийн тайлан 19 Архив-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн М.Мөнхзаяа 94.4       Гүйцэтгэлийн тайлан 20 Архив-бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа 88.5       Гүйцэтгэлийн тайлан 21 Мэдээллийн технологийн ажилтан Ж.Сэржаншин 85.1       Гүйцэтгэлийн тайлан 2.1.Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтэс 22 Төсвийн ерөнхийлөн захирагч, салбар болон харьяа байгууллагын хүрээний дотоод аудит хариуцсан ахлах шинжээч П.Дэлгэрмаа  93          Гүйцэтгэлийн тайлан 23 Салбарын төсвийн нэгдсэн төлөвлөлт хариуцсан шинжээч Д.Мөнхсолонго 92.9       Гүйцэтгэлийн тайлан 24 Санхүүгийн нэгтгэсэн тайлан хариуцсан шинжээч бөгөөд ерөнхий нягтлан бодогч С.Лхам 93.2       Гүйцэтгэлийн тайлан 25 Худалдан авах ажиллагаа, төрийн сангийн тайлан баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Халиун 91.8       Гүйцэтгэлийн тайлан 26 Сангийн хөрөнгө төлөврүүлэлт, төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн Б.Отгонзул 91.8        Гүйцэтгэлийн тайлан 27 Ахлах нягтлан бодогч О.Золзаяа 91.8       Гүйцэтгэлийн тайлан 28 Аж ахуй хариуцсан ажилтан М.Мөнхжаргал 90          Гүйцэтгэлийн тайлан 2.2.Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтэс 29 Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Нямдорж  85.2   Гүйцэтгэлийн тайлан 30 Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан шинжээч П.Ариунтуул 98           Гүйцэтгэлийн тайлан 31 Гадаад айлчлал, томилолт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Н.Лувсаншарав 95.5    Гүйцэтгэлийн тайлан 32 Тушаал шийдвэр хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэг 90          Гүйцэтгэлийн тайлан Сайдын ажлын алба 33 Сайдын хэвлэлийн төлөөлөгч Л.Гантуяа 88.5 Гүйцэтгэлийн тайлан 34 Сайдын туслах Б.Номунзул 90 Гүйцэтгэлийн тайлан Гурав.Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах гзар 35 Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаяр  88.5 Гүйцэтгэлийн тайлан 36 Цахим шилжилтийн бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах шинжээч Т.Пүрэвсүрэн 90.5 Гүйцэтгэлийн тайлан 37 Үндсэн болон дэмжих систем хариуцсан шинжээч Б.Отгонбаяр 85.6 Гүйцэтгэлийн тайлан 38 Салбар дундын зохицуулалт хариуцсан шинжээч Г.Энхтулга 96.8 Гүйцэтгэлийн тайлан 39 Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Мөнгөнчимэг 85.2 Гүйцэтгэлийн тайлан 40 Орон нутгийн цахим шилжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвадолгор 86 Гүйцэтгэлийн тайлан 41 Цахим шилжилтийн төсөл хөтөлбөрийн бүртгэл хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Болормаа 98.2 Гүйцэтгэлийн тайлан 42 Мэдээллийн сангийн бүртгэл, нээлттэй өгөгдөл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Номин 90.8 Гүйцэтгэлийн тайлан 43 Төрийн үйлчилгээний шинэчлэл хариуцсан мэргэжилтэн Л.Лхамдулам 86 Гүйцэтгэлийн тайлан 44 Төрийн цахим шилжилтийн загварчлал хариуцсан мэргэжилтэн Г.Далайцэрэн 88                 Гүйцэтгэлийн тайлан 3.1.Инновацын хэлтэс 45 Төр хувийн хэвшлийн түншлэл, гарааны бизнесийн хөгжил хариуцсан шинжээч Л.Нармандах 94.5           Гүйцэтгэлийн тайлан 46 Инновацын дэд бүтэц, технологи дамжуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Бадамсүрэн 94.7            Гүйцэтгэлийн тайлан 47 Их өгөгдлийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэвэлмаа 89.1            Гүйцэтгэлийн тайлан Дөрөв.Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 48 Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Гүнсэнхорол  86.2              Гүйцэтгэлийн тайлан 49 Дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Самданжамц 95.1             Гүйцэтгэлийн тайлан 50 Гамшгийн үеийн харилцаа холбооны бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гантулга 88.7          Гүйцэтгэлийн тайлан 51 Дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Чулуунчимэг 91.9               Гүйцэтгэлийн тайлан 52 Радио давтамж хариуцсан мэргэжилтэн В.Батбаяр 89.5           Гүйцэтгэлийн тайлан 4.1.Кибер аюулгүй байдлын хэлтэс 53 Кибер аюулгүй байдлын бодлого хариуцсан ахлах шинжээч М.Оролзод 95.5          Гүйцэтгэлийн тайлан 54 Мэдээллийн аюулгүй байдлын аудит эрсдэлийн үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ундрал 91.2             Гүйцэтгэлийн тайлан 55 Кибер аюулгүй байдлын хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мөнхтуул 90.3              Гүйцэтгэлийн тайлан Тав.Салбарын хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар 56 Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Цагаанхүү  93.4            Гүйцэтгэлийн тайлан 57 Салбарын бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах шинжээч А.Түвшинзаяа 92.5           Гүйцэтгэлийн тайлан 58 Гүйцэтгэлийн дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баясгалан 89               Гүйцэтгэлийн тайлан 59 Харилцаа холбооны хяналт шалгалт хариуцсан ахлах шинжээч Б.Бүрэнжаргал 91.9             Гүйцэтгэлийн тайлан 60 Эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн А.Бурмаа 85.5               Гүйцэтгэлийн тайлан 61 Хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтэн С.Шинэбаяр 90.6            Гүйцэтгэлийн тайлан —оОо—

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.аар 13А маягтыг илгээх, харах, татах боломжтой боллоо

Өнөөдрийн (2023.04.12) ЗГ-ын хуралдаанд “13А маягтыг цахимжуулах” шийдлийг ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцуулсан бөгөөд МУ-ын Засгийн газраас тус шийдлийг хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудас 13A маягтаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна. Цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд: 1. Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй 4 төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой болсон. 2. 13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан. 13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлсэн. Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны 16 дугаар тэмдэглэлийн XYIII.2.3-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгасан билээ.