Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Буянт-Ухаа инновацын төвд урина

2022.09.16

Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.

Дэлхийн 176 улсад салбартай, 200 гаруй мянган ажилчидтай дэлхийн шилдэг 500 технологи үйлдвэрлэгчдийн 44-рт эрэмбэлэгддэг “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
“Huawei” компани 2006 оноос Монголд үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 53 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн газар нь идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж байна.
Өнөөдрийн уулзалтаар боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд шаардлагатай технологийн шийдэл дээр болон 5G сүлжээ, сэргээгдэх эрчим хүчний салбарт, дата төв байгуулах зэрэг томоохон санаачилгуудыг хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ “Huawei” компанийн зүгээс илэрхийлсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал: Радио телевизийн үндэсний сүлжээг тоон системд шилжүүлэх, боломжит 350 га талбайд нарны панель байгуулах, боомтуудыг шилэн кабелиар холбох гэх мэт ажлуудад судалгаа, тооцоог нарийвчлан боловсруулж харилцан ашигтай хамтран ажиллах боломж бийг танилцуулсан юм.
ЦХХХЯ технологийн салбарт хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалтын чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах чиглэлд бодлого баримталж ажиллана.
 

Other news

“Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний улсын аварга шалгаруулах VIII тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хамтын ажиллагаа бүхий харилцааны чадварыг олгох, өөрийгөө чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх зэрэг чадварыг цогцоор олгох зорилго бүхий “Цахим орчин-Хүүхдийн эрх” сэдэвт мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах 8 дугаар тэмцээнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран 3 өдрийн турш амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний шилдгүүдээр: Тэргүүн байр: Нийслэлийн ЕБ-ын 18 дугаар сургуулийн “Мэлмийт” баг Дэд байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “123” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын 16 дугаар сургуулийн “Six оf wands” баг Гутгаар байр: Нийслэлийн ЕБ-ын Логарифм сургуулийн “Arete” баг Тусгай байр: Elpis, Эх сурвалж, Ойлан, Лоббизм багууд шалгарч, “Шилдэг илтгэгч”-ээр “Elpis” багийн Б.Отгонгүнж шалгарсан юм. Өсвөр үеийнхэн, эцэг, эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилчдын цахим орчин дахь зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийг цахим орчны төрөл бүрийн халдлага, гадуурхал, дээрэлхэл, цахим гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж, хамгаалах талаар ойлголт, мэдээлэл өгсөн үр дүнтэй тэмцээн болж өндөрлөлөө.

Өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийхэд НҮБ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд өгөгдлийн засаглал, хиймэл оюун зэрэг шинэ технологиудыг Монгол Улсад нутагшуулахын тулд одоо байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийх нь чухал байгаа энэ үед НҮБ-аас олон улсын семинар зохион байгуулсанд талархал илэрхийлэв. Түүнчлэн төрд байгаа их өгөгдлийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримталж байгаагийн хүрээнд хиймэл оюуныг хөгжүүлэх үндэсний стратегиа 2025 оны эхээр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл хангаж буй дуулгалаа. Иймд, Монгол Улсын Засгийн газрын зүгээс өгөгдөлд суурилсан төрийн болон бизнесийн дахин загварчлалыг хийх, шинэчлэлтийн бодлого боловсруулах, институт хоорондын уялдааг хангах, өгөгдлийг үүсгэх, нэгтгэх зэрэг процессыг хөгжүүлэх, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн хамтын ажиллагааны газрын төлөөлөгчид “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам манлайлж, “Монголын Үндэсний Өгөгдлийн Засаглал”-ын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд бүх талын оролцоог хангаж, идэвхтэй хамтран ажиллаж буй талархал илэрхийлж, цаашид цахим засаглалыг бэхжүүлэхэд Монгол Улстай өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр өдрийн семинарын үр дүнд Монгол Улсын Өгөгдлийн Засаглалын өнөөгийн түвшнийг тодорхойлж, нэгтгэсэн судалгааг удахгүй танилцуулна гэдгээ онцлов.

Дорноговь аймагт “цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээ зохион байгуулагдаж байна

ЦХХХ-ны Дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Өнөөдөр (2023.08.14) Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний үеэр зохион байгуулагдах үйл ажиллагааны мэдээллийг өглөө. Дорноговь аймаг 14 сумтай, 70 гаруй мянган иргэнтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн индексээр тэргүүлэгч аймаг юм.