
“Цахимд хэвшье” Dijital First-D1 арга хэмжээ “Говийн бүс”-ээс эхэлнэ
03/11 Говьсүмбэр аймаг 03/13 Дорноговь аймаг 03/15 Дундговь аймаг 03/18 Өмнөговь аймаг #цахимд_хэвшье_digital_1st
ҮЙЛ ЯВДАЛ
2022.09.16
Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.




03/11 Говьсүмбэр аймаг 03/13 Дорноговь аймаг 03/15 Дундговь аймаг 03/18 Өмнөговь аймаг #цахимд_хэвшье_digital_1st

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУТИС-ийн захирал Т.Намнан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. ШУТИС нь шинжлэх ухаан, мэдээллийн технологийн боловсон хүчнийг бэлдэж буй гол сургууль юм. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, үүнийгээ дагаад энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа тул суралцагчдын квотыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага бий гэдгийг тус сургуулийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдсантай холбоотойгоор Монгол Улсад гаднын программ хангамжийн компаниуд хөгжүүлэлтээ хийдэг болох орчин нөхцөлийг бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэх, Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам харилцан ойлголцож, энэ салбарын боловсон хүчнийг бодлогоор бэлдэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ. ШУТИС нь өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ -тай хамтарсан 2+2 нийт 16 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан, дата инженер, дата анализ зэрэг мэргэжлүүд эрэлт хэрэгцээтэй болсонтой зэрэгцээд дээрх чиглэлийн хөтөлбөрүүдийг шинээр бий болгож, анхны төгсөгчдөө 2024 онд хүлээн авчээ.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2024 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгохтэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их сургуулийн санаачилгаар Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр 2006 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөрт Монгол Улс 2008 оноос нэгдсэн. БНХАУ-ын Бэйхангийн их сургууль нь 1952 онд байгуулагдсан бөгөөд хуучнаар Бээжингийн их сургуулийн агаарын хөлгийн инженерчлэл, сансар судлалын чиглэлийн салбар сургууль юм. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн хамгийн анхны бөгөөд Хятадын шилдэг 16 сургуулийн нэг юм. Суралцах чиглэл: Д/д Суралцах чиглэл Сонгон шалгаруулах оюутаны тоо 1 Байршил тогтоох хиймэл дагуулын систем Global Navigation Satellite System (GNSS) Магистр, Докторын хөтөлбөр 2 Зайнаас тандан судалгаа болон газар зүйн мэдээллийн систем Remote Sensing and Geo-Information System (RS&GIS) 3 Бага оврын хиймэл дагуулын технологи Micro-satellite Technology 4 Сансрын төслийн менежмент Space Project Management Магистрын хөтөлбөр 5 Сансрын эрх зүй ба бодлого Space Law and Policy Хугацаа: Магистрын хөтөлбөр 1 жил 9 сар, докторын хөтөлбөр 3-4 жил Тэтгэлгийн хамрах хүрээ: Тавигдах шаардлага: Бүрдүүлэх материал: Шалгаруулалт: Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Бэйхангийн их сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас авна уу. Утас: 51-265104 Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 105 тоот, Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтэн Б.Уранзаяа, uranzaya@mddic.gov.mn, 51-265102
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төв шуудан, Сүхбаатарын талбай - 1, Энх тайвны өргөн чөлөө, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 15160-0012