Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

2022.04.09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Other news

Тоон гарын үсгийн дэд бүтцийг шинэчлэх ажлын хүрээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа

Цахим хөгжил, Инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Таехюн Лиг энэ сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.  Талууд 2025 онд хэрэгжүүлэх нэн шаардлагатай төслүүдийн талаар санал солилцов. Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг -2” төслийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд 10 гаруй ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  Тодруулбал, тоон гарын үсгийн дэд бүтцийг (PKI) шинэчлэх, Үндэсний дата төв болон нөөц төвийн хүчин чадлыг өргөтгөх, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн техник технологийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж гүйцэтгэж байна. 

Тандан судалгааны хиймэл дагуулын чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа Хоккайдо их сургуулийн Сансрын даалгаврын төвийн захирал, профессор Юкихиро Такахашиг өнөөдөр (2024.11.21) хүлээн авч уулзав. Профессор Юкихиро Такахаши нь Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улсад микро ангиллын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Микро буюу тандан судалгааны хиймэл дагуул нь том хиймэл дагуултай харьцуулахад бага өртөгтэй, 1-3 жилийн богино хугацаанд хөгжүүлэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэдэг, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн уян хатан ажиллагаатай зэрэг олон давуу талтай юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази номхон далайн бүсийн орнуудтай хйимэл дагуулын өгөгдлийг солилцох, удирдах, хамтран эзэмших боломжтой юм байна. Уулзалтын үеэр Харилцаа холбоо хариуцсан зөвлөх Д.Нарантуяа тандан судалгааны хиймэл дагуул төслийн хүрээнд тус сургуультай хамтран ажиллахад нээлттэй гэдгийг онцолж, сансар судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Хоккайдо их сургуулийн Тандан судалгааны хиймэл дагуулын төслийг Вьетнам, Филиппин, Мьянмар, Индонез зэрэг улсад хэрэгжүүлж байна.  Тус хиймэл дагуул нь байгалийн гамшигт үзэгдлийн зураглалыг өндөр нарийвчлалтайгаар авч урьдчилан сэргийлэх, байгалийг сэргээн засварлахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна.

Дундговь аймагт цахим ур чадвар дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Дундговь аймгийн төрийн албан хаагчдад цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтаар ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй” сэдэвт илтгэл, “Төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг тус тус орж, Дундговь аймгийн 18 төрийн байгууллагын давхардасан тоогоор 170 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сургалтад оролцогчдын зүгээс өөрийн амьдарч буй орон нутагт цахим шилжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай зүйлсийг хөндөн тавьж, саналаа илэрхийллээ.