Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

ЦХХХЯ автомашины худалдан авалт хийхгүй, түрээслэх бодлого баримталж байна

2022.04.09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Тус яам нь албаны хэрэгцээнд автомашингүй бөгөөд хөдөө орон нутгийн томилолтод автомашин түрээсэлдэг болно. Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэрийн дагуу цаашид ч тус яаманд автомашины худалдан авалт хийгдэхгүй бөгөөд хэрэгцээ шаардлагаас хамаарах автомашин түрээслэх бодлого баримталж байна. Иймд, бидэнтэй ажиллах автомашин түрээсийн компаниуд холбогдоно уу.

Бусад мэдээ

“Шил” ажиллагаа: ХАА-г дэмжих сан, төрийн өмчит компаниудын ТУЗ-тай танилцана уу

Өнөөдөр \2023.04.10\ Shilen.gov.mn-д ХАА-г дэмжих сан, төрийн өмчит 71 компанийн мэдээллийг нээн байршууллаа. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 10325 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ зээл авч байснаас энэ удаад 52,4 тэрбум төгрийн үлдэгдэлтэй 6092-ынх нь мэдээлэл нээлттэй болж байна. Үлдсэн 4000 гаруй компани, хуулийн этгээдийн мэдээллийг 7 хоногтоо багтаан ил тод болгохоор ажиллаж байгаа юм. Тариалалтын эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэж, ХАА-г дэмжих сан болгосон. Үүсгэн байгуулагдсанаас нь хойш 10325 иргэн, аж ахуйн нэгж зээл авснаас өнөөдрийн байдлаар 219 тэрбум төгрөгийн өр, авлага хуримтлагдсан байна. Өнөөдөр мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг нээлттэй болгосноо ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ. Долоо хоногтоо багтаан, төрийн өмчит бүх компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг ил тод болгох юм. Засгийн газрын сангуудаас зээл авах, ТУЗ-ийн гишүүнээр ажиллах нь хууль бус зүйл огт биш. Хөдөө аж ахуйг дэмжих нь төрийн бодлого, компани ТУЗ-тай ажиллах нь нийтлэл хэм хэмжээ. Гагцхүү зээлээ хууль, журмын дагуу авсан уу, зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээ биелүүлсэн үү, хугацаанд нь эргүүлэн төлсөн үү? гэдэг нь онц чухал. ТУЗ-ийн гишүүд ажил үүргээ гүйцэтгэж, төрийн өмчит компанийн засаглал, үр ашгийг сайжруулсан уу? гэдгийг нь онцлон анхаарч, ялгаж салгах шаардлагатай. “Шил” ажиллагаагаар нээлттэй мэдээллийн ил тод байдлын үнэлгээ хийхэд 2023 оны I улирлын байдлаар төрийн захиргааны төв 16 байгууллага 71.56%-тай байсан бол II улирлын эхээр 75.45% болж өссөн байна. Авлигын эсрэг “Шил” ажиллагаагаар Shilen.gov.mn сайт ашиглалтад оруулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газраас иргэн нь төрөө шууд хянадаг байх нь авилгын орчин нөхцлийг эрс бууруулна гэж үзэж 5 Ш хөтөлбөр, Шил ажиллагааг явуулж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфанитай уулзлаа

Энэ хүрээнд IT-ийн хүний нөөцийг чадавхжуулах, програм хангамжийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтрах талаар ярилцаж, санал солилцлоо. Канад улс нь 2023 оны Цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI)-ээр дэлхийн 193 орноос 32 дугаар байр, Дижитал өрсөлдөх чадварын индекс (WDC)-ээр 64 орноос 11 дүгээр байр, цахим хөгжлийн индексээр 18 дугаар байрт бичигддэг. МХХТ-ийн салбарт нь 43200 гаруй компанитай юм.

Нарны хавтангаар хийсэн төмөр замыг 2025 оноос туршина

Швейцарь Улс төмөр замд зөөврийн нарны зай хураагуур суурилуулах шинэлэг санаачилгыг дэвшүүлж, цэвэр эрчим хүчний салбарт ахиц дэвшил гаргаж байна. Тодорхой хэлбэл, Sun-Ways компани Швейцарийн холбооны технологийн хүрээлэн болох EPFL-тэй хамтран бүтээсэн энэхүү шинэлэг системийг 2025 оноос эхлэн Нейшател дахь зам дээр турших юм. Дээрх төсөл нь одоо байгаа төмөр замын дэд бүтцийг ашиглах замаар нарны эрчим хүч үйлдвэрлэхэд хувьсгал хийх боломжтой. Ингэхдээ нэмэлт газар шаардахгүйгээр өргөтгөх боломжтой, байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгож байна. Эх сурвалж: Esg.news