Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулинг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар кибер аюулгүй байдал, ухаалаг хот, их өгөгдөл, хиймэл оюуны салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Мөн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгын хүрээнд байгальд ээлтэй, хиймэл оюунд суурилсан дата төв байгуулах боломжийн талаар ярилцав.
Манай улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн системийг шинэчлэх чиглэлээр холбогдох судалгааг эхлүүлж, старт-ап компаниудыг дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирлоо.