Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Хиймэл оюун ухааны стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээлэл сонслоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал өнөөдөр |2025.01.03| боллоо.

Шуурхай хурлаар Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дараагийн 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажлын явцын мэдээллийг сонслоо.

Тодруулбал,

  • 5G технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;
  • Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, батлуулах;
  • Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэх;
  • Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг хийж, иргэдэд хүргэх шат дарааллыг бууруулах;
  • Төрийн байгууллагуудад кирилл болон үндэсний бичгийн албан ёсны хөрвүүлэгчийг ашиглаж эхлэх;
  • Иргэдийн амьжиргаа, цаг хугацааг хэмнэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэх “Дижитал аймаг – Дижитал хот” төслийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх;
  • Олон улсын байгууллагатай хамтран Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргах зэрэг ажлуудыг Засгийн газрын 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэхээр болжээ.

Тус яамнаас төрийн их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахын тул эхний ээлжид бэлэн байдлын үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хьюстоны их сургуулийн боловсруулсан  “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбар бүрд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах судалгааг хийх, яамд хоорондын уулзалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Other news

“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй “Цахим ур чадвар олгох” эхний өдрийн (08-р сарын 14) сургалтын сэдвүүд:

“Цахим аймаг бодлогын зөвлөмж” ”Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас баримталж байгаа бодлого болон холбогдох хуулийн танилцуулга” “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур

TECHWEEK 2025 & ICT Forum 2025

Технологийн салбарынхныг нэгтгэх үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болох “TECHWEEK 2025” Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Энэ

Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа

ҮЙЛ ЯВДАЛ Монгол Улсын цахим шилжилт, тоон хуваагдлыг багасгахад чиглэсэн зорилго, ололт, амжилтын сайн туршлагыг танилцууллаа 2022.06.02 Цахим хөгжил, харилцаа

  • Тамга залах ёслолын үйл ажиллагаа боллоо
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
  • Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ
  • Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг технологиор дэмжинэ
  • “Төрийн үүлэн систем-Mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нэвтрүүллээ
  • Тогтвортой хөгжлийн төлөө E-Mongolia, Girls Code нэгдэж байна
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
  • Хөрш орнуудтай хил орчмын бүс нутагт ашиглах радио давтамжийн асуудлаар хэлэлцэв
  • Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
  • ЦХХХЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран 9 дүүргийн төрийн албан хаагчидтай “Шилэн төр, цахим шилжилтэд – Таны оролцоо” сэдэвт уулзалтыг цувралаар зохион байгуулж байна
  • ЦХХХЯ НАСА-тай хамтран ажиллана
  • “Шил” ажиллагаа: Shilen.gov.mn сайтад шинээр байршсан нээлттэй мэдээллүүдийн тухай ЦХХХ-ны сайд Н.Учрал танилцууллаа
  • ЦХХХЯ: Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-тай салбарын аж ахуй нэгжүүдийг ОУ-ын зах зээлд гаргах, сурталчлах чиглэлд хамтран ажиллана
  • “Шилэн” ажиллагаа эрүүл агаар шиг нийгмийг бүтээнэ