Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

2022.12.26

Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,
– Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,
– Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ. 

Other news

СОР-17: Харилцаа холбоо хариуцсан дэд хорооны бэлтгэл ажилтай танилцлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажилтай танилцлаа.   Харилцаа холбоо хариуцсан дэд хороо 51 ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 75 хувьд хүрсэн байна. Үүнээс 29 ажил бүрэн дуусаж, 8 ажил төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, үлдсэн ажлууд батлагдсан хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм. Тодруулбал, Сүлжээ, Шууд дамжуулалт, Техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал гэсэн гурван үндсэн үүргийн хүрээнд  СОР-17 бага хурлын үеэр харилцаа холбооны систем, LAN, Wi-Fi, интернэтийн сүлжээний найдвартай, аюулгүй, хэвийн ажиллагааг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, кибер халдлагаас хамгаалах, хэвлэл мэдээллийн техникийн дэмжлэг, шууд дамжуулалт, вэб сайт, цахим платформууд, видео хурлын систем, орчуулагчийн төхөөрөмжийг хянах зэрэг хариуцлагатай ажлыг хийж хэрэгжүүлж байна. “Үндэсний дата төв”: Мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлж байна Хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай явуулахад шаардлагатай мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлэх ажлыг “Үндэсний дата төв” хариуцаж байна. Энэ хүрээнд Үндэсний дата мэдээллийн сангийн систем болон файлын серверийн дэд бүтцийг бэлтгэн ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Уг сервер нь өдөр тутам бэлтгэх мэдээ, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад хэвлэл мэдээллийн болон хурлын материалыг найдвартай хадгалах, шуурхай түгээх үндсэн дэд бүтэц болох юм. Үүнээс гадна, COP17 бага хурлын оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем, цахим оролцоог дэмжих платформ болон гар утасны аппликейшн хөгжүүлэх ажлын хүрээнд шаардлагатай серверийн дэд бүтцийн тохируулгын ажлыг “Үндэсний дата төв” хийж байна. “И Монгол академи”: Бүртгэл, хөтөлбөр, мэдээлэл, үйлчилгээг нэгдсэн цахим системээр хүргэнэ COP17 бага хурлын албан ёсны вэб платформ, гар утасны аппликейшн, бүртгэл болон мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэхүү систем бүрэн ашиглалтад орсноор хурлын оролцогчид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн байгууллага болон зочид бүртгэл, хөтөлбөр, салбар хуралдааны хуваарь, байршлын мэдээллээс гадна худалдаа үйлчилгээ, такси захиалга, eSIM зэрэг шаардлагатай бүхий л үйлчилгээний мэдээллийг бодит цагийн горимд цахим платформ болон гар утсаараа дамжуулан авах боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар гар утасны аппликейшний хөгжүүлэлтийн гүйцэтгэл 95.85 хувьтай явагдаж байна. Аппликейшн ашиглалтад орсноор хэрэглэгчид цагийн хуваарь, байршил болон бусад шаардлагатай мэдэгдлүүдийг гар утсандаа шуурхай хүлээн авах давуу талтай. Үүний зэрэгцээ COP17 вэб платформын бүтэц, агуулга, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах хэд хэдэн шинэчлэлүүд хийгдлээ. Тухайлбал, “Blue Zone” хэсэгт “Нэмэлт үйлчилгээ” (Additional Service) дэд цэсийг шинээр нэмж, холбогдох үйлчилгээний системүүдтэй уялдуулсан байна. Харин “Green Zone” хэсгийг өргөжүүлж “Зочны бүртгэл”, “Танилцуулга”, “Ногоон бүсийн хөтөлбөр”, “Павилон” гэсэн дөрвөн шинэ дэд цэсийг үүсгэн, шаардлагатай мэдээллийг нэгтгэн байршууллаа. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК: Харилцаа холбооны сувгийг тасралтгүй ажиллуулах бэлэн байдлыг хангаж байна Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэх ажлын хүрээнд явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн ажлын явцад барилга байгууламжийн үлдсэн худаг сувагчлалын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Мөн барилгын дотор холболтууд дээр тухай бүрт техникийн нөхцөл олгох ажлыг дуусгаж, төхөөрөмжүүдийг бэлтгэсэн. Зураг төслийн дагуу хийгдэж байгаа ажлуудад захиалагчийн хяналт тавьж, ажиллаж байна. Түүнчлэн Цэнхэр бүсийн хоёр өргөө болон Ногоон бүсийг сүлжээнд холбох худаг сувагчлалын ажил, тоног төхөөрөмж байршуулах ажлыг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. “Радио телевизийн үндэсний сүлжээ”: Аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангана           “Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-аас СОР-17 бага хурлын аудио, видео системийн тоног төхөөрөмжийн хяналтыг хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд гадна болон дотор холболтын шилэн кабель татаж, шилэн кабелийн залгаа холболтыг хийж дууссан. Мөн “Рlenary & main committee hall” -д видео дэлгэцийг суурилуулж, хяналтын Мастер өрөөний дэлгэцийг суурилуулж, холболт хийж шалгасан. Системүүдийг тэжээлд холбож тохируулга, зүгшрүүлэлт хийх, “Main Committee hall-д Дохио дамжуулах төхөөрөмж суурилуулах, кабель татах”, удирдах пультын тоног төхөөрөмж, дуу өсгөх систем суурилуулах, кабель татах зэрэг ажлуудыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. МТҮП: “Мэдээллийн технологи, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээ”-г зохион байгуулна Бага хурлын Мэдээллийн технологи, Харилцаа холбоо, Инновац, Судалгаа шинжилгээний салбарын арга хэмжээг Шинжлэх ухааны академи, “И Монгол академи”-тэй хамтран 08 дугаар сарын 18-нд “Монгол улсын өргөө”-нд зохион байгуулна. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн инновац, технологийн сайн туршлагуудыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гарааны компани болон салбарын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон улсын зочдод танилцуулахаар бэлтгэж байна. Ногоон дата төвийг хөгжүүлэх “Sovereign by Design” загварыг танилцуулна Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас СОР-17 бага хурлын хүрээнд 08 дугаар сарын 25-нд Ногоон дата төв, хиймэл оюуны тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын зочид, хөрөнгө оруулагчид болон салбарын төлөөлөлд танилцуулна. Монгол Улсын “Sovereign by Design” загвар нь эрчим хүч, харилцаа холбооны сүлжээ, хууль, эрх зүйн бие даасан байдлыг нэгтгэсэн цогц шийдэл бөгөөд сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар нутгийн боломжид тулгуурлан ногоон дата төвийн экосистем хөгжүүлэхэд чиглэнэ. Бодлогын хүрээнд 2026–2027 онд суурь орчныг бүрдүүлж, 2028–2030 онд 100–200 МВт-ын анхны жишиг дата төвийг хэрэгжүүлэх, цаашид 1 ГВт-аас дээш хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүч давамгайлсан бүс нутгийн дижитал экосистемийг хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа юм.

Радио холбооны анхны өдрүүд …

Радио холбооны анхны өдрүүд… 2022.05.04 Ардын засгийн эхний жилүүдэд “Монголын үнэн”, “Уриа”, “Хураангуй сэтгүүл”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг сонин хэвлэл гардаг байсан ч ихэнх хүмүүс бичиг үсэггүй байсан болохоор төрийн шийдвэр, шинэ мэдээг нийтэд хүргэх нь хүнд асуудал хэвээр байлаа. Аливаа мэдээллийг шууд чихэнд нь хүргэх технологи хэрэгтэй байлаа. МАХН ын Төв Хорооноос “агаарын мэдээ”-г хэрэгжүүлэхэд олон түмний хүчин туслалцааг хандуулахад анхаарч 1930 оны 10 дугаар сарын 27 – ны “Үнэн” сонины дугаарт Радио хэмээх агаарын мэдээг ЗХУ болон бусад орнууд дахь хэрэглээ, мөн нэвтрүүлэх болон хүлээн авах станцуудын талаар танилцуулаад “радио мэдээгээр манай монголчууд үг нэвтрэлцэх болбоос алс холын нутагт мэдээллээс хоцорч буй иргэдэд нам төрийн аливаа мэдээллийг цаг цагт нь хүргэж, ард иргэдийг монголын төртэй холбох гүүр болон ажиллахыг тайлбарлажээ. 1930 онд ЗХУ-ын эрдэм шинжилгээний ажилчид Монгол нутгийн гадаргын болон цаг агаарын нөхцлийг судлаад “Монгол улсад радио холбоо нэн тохиромжтой” хэмээн дүгнэлт гаргажээ. Засгийн газрын 1931 оны 3 дугаар сарын 13 ны хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэр холбооны яамнаас радио байгуулах төлөвлөгөөг хэлэлцээд хувь нийлүүлэсэн “Монгол Радио” хоршоог зохион байгуулах, ЗХУ-тай барилга байгууламжийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ. 1931 оны зун радиогийн техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 12 хүнийг Оросын Иркутск хот руу илгээжээ. Тэд хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирэхдээ Монголын радиогийн анхны ажилтнууд болжээ. МОНГОЛ РАДИО хоршоо техникийн баазыг байгуулахаас өмнө өөрийн боломжийг ашиглан радио дамжуулах ажлыг эхлүүлэхээр болж 1931 оны майн баяраар агаарын мэдээгээр үг, дуу сонсгохыг “Агаарын мэдээ”-ний зөвлөлд даалгажээ. Их хүрээнд 1880 аад оноос орос улсын ноос, нэхий, малын худалдаачид олноор сууриших болжээ. Одоогийн В. И. Лениний нэрэмжит клубт тэд бүжиг хийх,цуглаан зохион байгуулдаг “НАРДОМ” гэдэг орос ажилчдийн клуб байжээ. “Агаарын мэдээ”-ний зөвлөл 1931 оны 5 дугаар сарын 1-ний 19.00 цагаас төлөвлөсөн ёсоор НАРДОМ клубын төхөөрөмжийг ашиглан төв цэнгэлдэх, төв талбайд чанга яригч байрлуулж баярын мэдээ, дуу хуурыг дамжуулснаар монголчуудад анх удаа агаарын мэдээг сонсгожээ. 1931 оны 6 дугаар сарын 20 -ноос хүн олон цугларах газар чанга яригчуудыг байрлуулж долоо хоногт 2 удаа тус бүр хоёр цагаар мэдээг тогтмол дамжуулдаг болжээ. Энэ үед шугамын радиог “ агаарын сонин” гэж нэрлэж заншжээ. Агаар мэдээний зөвлөлд ажиллаж байсан ахмад сэхээтэн Б. Гүржав дурдатгалдаа :  нийслэлд радио анх эхлэж байхдаа “Улаанбаатарчууд аа, Та бүхний амрыг эрж хувьсгалын халуун баяр хүргье” гэж эхэлдэг байсныг дурсан тэмдэглэсэн байдаг. “Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ. 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ. “Монгол радио” хоршооны 1931 оны 7 дугаар сарын 24 ны хурлын шийдвэрээр Агаарын сонинг олон нийтэд илүү хүртээмжтэй байлгахын тулд чанга яригчийг олон газар тараан байрлуулах зорилгоор Динамо занга яригчийг – 10 ыг Цэнгэлдэх хүрээлэн, Ленин клуб, Аж үйлдвэрийн комбинат, Улсын их Өндөр хоршоо, Зүүн хороо, Сүхбаатарын талбар, Гандан, Амгаланбаатар, зах зээлийн газар Рекорд чанга яригчийг олон нийтийн цугларах газар тус бүр 2 ыг Красная заря чанга яригчийг 50 ширхэгийг улаан булан, цэргийн ангиуд, сургуулийн газруудаар хуваарилан байрлуулж байжээ. 1931 онд Ардын хувьсгалын наадам Буянт ухаа дахь наадмын талбайд радио зангилаа байгуулж 2км шугам татаж чанга яригчуудаар бөх морины цол дуудаж, дуу, хөгжим эгшиглүүлж байсан нь хот хөдөөнөөс ирсэн наадамчдыг ихэд цэнгүүлж байжээ. Ардын хувьсалын 10 жилийн ойгоор Яармагын баярын талбайд 2 км шугам татаж чанга яригчааар хөгжим эгшиглэж, морь, бөхний цол дуудаж дуутай шуутай наадам анх хийж хурсан олонд урд өмнө хийж байгаагүй сайхан наадам болж сэтгэлд нь хоногшсон сайхан наадам болжээ. Энэхүү гэрээт ажлууд хугацааны дагуу хийгдэж 1933 оны сүүл гэхэд зарим аймгуудын төвүүдтэй радио телеграфийн холбоо барьж эхэлжээ. БНМАУ-д радио нэвтрлүүлэх станцын болон радио телеграфын үйлчилгээ нэмэгдэж байгааг харгалзан Ардын Сайд нарын Зөвлөл, Улсын бага Хурлын тэргүүлэгчдийн 1933 оны 7 сарын 21 өдрийн хамтарсан хуралдаанаас  “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г “Xарилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо” хэмээн нэрийдэхээр болж радио станцууд болон зангилааны техникийн ашиглалт үйлчилгээг Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороонд даалгажээ. 1934 оны 9 дүгээр сарын 1-нд манай улсын анхны радио нэвтрүүлэх станцын нэвтрүүлэгийг нээх ажиллагааг УБ хотын төв станц дээр хийгдэхэд Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Р. Мэнд баярын үг хэлж нээлт хийжээ. Нээлтийн үйл ажиллагаанд нам төрийн төлөөлөгчид, ЗХУ-аас Элчин сайдын төлөөлөгчид оролцжээ.                        Худалдаа, аж үйлдвэр харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайд Рэнцэнгийн Мэнд “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэж эхэлсэн тэр түүхт өдрийн нэвтрүүлгийг “Харилцан нэвтрэлцэх холбооны ерөнхий хороо”-ны орчуулагч бөгөөд радиогийн уран сайхны нэвтрүүлэгч Жалсрайн Батаагийн дуу хоолойгооор орон даяар анх цацагджээ. Анхны радио диктор Батаа Нээлтийн үйл ажиллагааг 13 аймгийн төвүүдэд радиогоор сонсгожээ. Улаанбаатарын төв станцад ДРК -1 ДРК – 15 маркийн,  аймгуудын төвд АК болон КТВ радио нэвтрүүлэх станцууд, ПЦКУ, ПЦКУМ маркийн хүлээн авах станцуудыг монтажилжээ. 1934 оны сүүлч гэхэд хот хөдөөдөө 900 гаруй радио цэгтэй болж , ЗХУ -ын Москва, Иркутск, Улаан-Үд , Хабаровск зэрэг хотуудтай радио телеграфын холбоотой болсон байна. 1946 оноос Л.Мөрдорж хөгжим “Эх орон” дууны аялгуугаар Монголын радио өглөө бүрийн өргөн нэвтрүүлгээ эхлэх “Радио дохио” болгон өгч эхлээд түүхт 80 аад жил болжээ. Үг. Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ Ая. Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж                                                                                          Эх орон                         

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх стратегийн төслийг эхлүүллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний стратегийг боловсруулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.02.03/ талууд төслийг эхлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд, Ц.Баатархүү сайд “Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их дээд сургуулийн багш нараас санал, хүсэлтийг авч байна. Тэд хиймэл оюуны үндэсний стратегийг мөн адил анхааралтай ажиглаж байна. Энэхүү үйлст дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагыг хуваалцаж буй НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд хамгийн манлайлалтай улс болоход идэвхтэй хамтран ажиллах болно гэдгийг онцлов. Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска: Хиймэл оюун ухаан нь эдийн засгийн өсөлт хөгжил, инновац шинэчлэлийг бий болгох асар их нөөц боломжоор дүүрэн. Харин энэхүү нөөц баялаг, түүний үр ашгийг бүх нийтэд хүртээлтэй байлгах нь чухал. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын тэгш, хүртээмжтэй, тогтвортой цахим шилжилтийг тууштай дэмжин ажиллах болно” гэв. Хамтын ажиллагааны хүрээнд байгаль экологи, цөлжилт, ойжуулалт гэх мэт ажлуудыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг богино хугацаанд хангах ач холбогдолтой юм.