Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

ҮЙЛ ЯВДАЛ

Бизнес эрхлэгч,хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно

2022.12.26

Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,
– Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,
– Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
• Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
• Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
• Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
• Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
• Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
• Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ. 

Бусад мэдээ

“ЦАХИМ ӨВӨРХАНГАЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЛЖИЛТ, ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭМЖСЭН ОЛОН ТАЛТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадвар, цахим соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахим Өвөрхангай” арга хэмжээ өнөөдөр Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежийн сурагчдад зориулсан цахим ур чадварын сургалтаар эхэллээ. Сургалтаар кибер аюулгүй байдал, хиймэл оюуны ашиглалт, хэрэглээ, “цахим орчин дахь хүүхэд хамгаалал” зэрэг сэдвийн хүрээнд“Сургагч багш” бэлтгэх сургалт зохион байгуулж, өсвөр үеийнхэнд цахим дээрэлхлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгохын зэрэгцээ Өсвөрийн “ХУРДАН” клуб байгуулах үйл ажиллагааг эхлүүлж, 100 гаруй гишүүнд батламж гардууллаа. Мөн салбартаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж, мэдээлэл, харилцаа холбоо, цахим хөгжлийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн урамшуулсан юм. “Цахим Өвөрхангай” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, ЦХИХХЯ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын газрын дарга Д.Мөнхцэцэг, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн болон холбогдох албаныхан Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, орон нутгийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, төрийн цахим үйлчилгээний хүртээмж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн аймгийн хэмжээнд төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор явуулын “ХУРДАН” цэг байгуулах боломжийн талаар хэлэлцэж, уг санаачилгыг дэмжин ажиллахаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин илэрхийллээ. Энэхүү шийдэл нь төрийн үйлчилгээг алслагдсан баг, суурин газрын иргэдэд илүү ойртуулах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр Өвөрхангай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ашиглагдах “ХУРДАН” киоск төхөөрөмжийг шинээр гардуулан өглөө. Арга хэмжээний хүрээнд Монгол Шуудан ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын цахилгаан холбоо ХК зэрэг салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, орон нутаг дахь харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтцийн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Цахим Өвөрхангай” арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүүхэд, залуучуудын цахим ур чадварыг хөгжүүлэх, дижитал орчинд зөв, хариуцлагатай оролцох мэдлэгийг түгээхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорилоо

Кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх ITACTIC команд штабын сургалт энэ сарын 12-13-ны өдрүүдэд “Тавантолгой” цэргийн сургалтын төвд боллоо. Тус сургалтаар кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд ур чадвараа сорьж, арга туршлагаа солилцлоо. Монгол Улс төр, иргэн, хуулийн этгээд кибер халдлагад өртвөл хандах, хамгаалуулах мэргэжлийн газартай болж, аюулгүй байдлын тогтолцоо бүрдэж, үйл ажиллагаа жигдэрсэн. Цахим шлижилтийг дагаад кибер аюулгүй байдлын асуудал улс үндэстэн бүрд тулгамдаж байна. Кибер халдлагаас улс орон 100 хувь хамгаалах боломжгүй ч түүнийг эрсдэл, хохирол багатай даван туулах, хамтран ажиллах нь нэн чухал юм. ITACTIC сургалтыг жилд хоёр удаа Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын Алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв хамтран зохион байгуулж байна.

Дэлхийн банктай дижитал хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Дэлхийн банкны Монгол Улс дахь шинэ Суурин төлөөлөгч Викториа Делмоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ухаалаг засаг II” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, УИХ-д өргөн барьсан Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Монгол Улсад хиймэл оюунд суурилсан ногоон дата төв хөгжүүлэх хөрөнгө оруулалт, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр санал солилцов. Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргалт, тооцоолох хүчин чадлыг нэмэгдүүлэх, туршилт болон прототипт суурилсан төслүүд хэрэгжүүлэх, томоохон дата төвийн техник, эдийн засгийн судалгааг хамтран хийх боломжийг хэлэлцэж, ЦХИХХЯ болон Дэлхийн банкны дунд хугацааны хамтын ажиллагааны замын зураглал боловсруулах талаар санал солилцлоо. Хатагтай Викториа Делмон нь дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, бодлогын шинэчлэлийн чиглэлээр Африк, Зүүн Европ, Ойрхи Дорнод, Ази, Номхон далайн бүс нутагт 30 гаруй жил ажилласан туршлагатай.