Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжин ажиллах “Цахим ур чадвар олгох төв” нээгдлээ

2022.12.15

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны консул Ким Чол Сан, БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн дэд ерөнхийлөгч Пак Вон Жэй тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцон, тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

ЦХХХЯ-ны дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү төв нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлээр сургалт, арга хэмжээ зохион байгуулахаас гадна үндэсний контент үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд Мэдээлэл, технологийн үндэсний парк үйл ажиллагааг нь бүрэн хариуцан ажиллах бол бүх нийтэд цахим ур чадвар олгох сургалтыг И-Монгол академитай хамтран зохион байгуулах юм.

Тус төвд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт явуулах иж бүрэн компьютер, тоног төхөөрөмжийн бүрдэл бүхий 2 танхим, интернэт кафе, видео уулзалтын өрөө, тоон контент бүтээх, контент бүтээгчдийг дэмжин хөгжүүлэх 2 танхим зэргийг 100% тоноглож, засвар, тохижилтын ажлыг шийдвэрлэсэн бөгөөд зорилтод болон нийгмийн хэрэгцээт бүлэгт чиглэсэн сургалт, үйл ажиллагаа явуулах боломжтойгоороо онцлог юм.

БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлаг нь олон улсад Мэдээлэл хандалтын төв байгуулах (IAC) төсөл хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү төв нь 52 дахь нь болж байна.

 

Other news

Иргэдээ чадавхжуулж байж, Кибер аюулгүй байдал хангагдана

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос санаачлан, ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-тай хамтран “Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин”-ы асуудлаар хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.   УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “КАБ-ын чиглэлд хууль эрх зүйн орчин бүрдэж, суурь нь тавигдсан. Үүнийг дагаад журмууд ч батлагдлаа.  Гэхдээ нийт хэрэглэгчдийн боловсролыг нэмэгдүүлэх, чадавхжуулах асуудал бий. Ялангуяа, КАБ-ыг хангахад хувийн хэвшлийн оролцоог хэрхэн бүрдүүлэх, тэдэнтэй хамтарч ажиллах ямар эрх зүйн зохицуулалт байна вэ. Мэдээллийн эмзэг байдалтай холбоотой эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, дараагийн шатанд хэрхэн ажиллах зэрэгт шийдэл хэрэгтэй. Хамгийн чухал нь олон талын оролцоог хангаж байж эрсдэлийг бууруулна” хэмээн ярилаа. ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  П.Алтан-Од “Манай яам инновац, харилцаа холбооны өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Кибер аюулгүй байдлыг хангах суурь хууль 2021 онд батлагдаж, цахим орчин дахь гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна. Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх зөвшөөрлийг 4 байгууллагад олгожээ. Мөн тус чиглэлд тасралтгүй арга хэмжээ авсны дүнд манай улсын КАБ-ын индекс 17 байраар урагшилсан. Түүнчлэн энэ чиглэлд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, эхний ээлжид Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна” хэмээн ярив.   2024 онд Монгол Улсын КАБ-ын судалгааг Оксфордын эрдэмтэдтэй хамтран хийсэн. Мөн төсөвт мэдээллийн технологийн зардал гэж ерөнхий заалт байсныг тусгайлж, КАБ-ын зардлын ангилалыг бий болгож өгсөн. Түүнчлэн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэнтэй болох асуудлыг шийдсэн. Төрөөс дээрх хоёр чиглэлээр шийдвэр гаргажээ. Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ-ын захирал С.Жавхлан “2023 оны мөн үед 107 913 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ жил 147 738 болоод өсжээ. Үүнээс халдлага байж болзошгүй тохиолдол 40 орчим хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, КАБ-ыг хангах чиглэлд хууль эрхзүйн орчин бүрдсэн ч бусад нь дорвитой өөрчлөгдсөнгүй. Манай улс КАБ-ын индексээр бэхжиж буй түвшинд үнэлэгдэж байгаа ч засаж, сайжруулах ажил их байна” хэмээн онцлов. Тус уулзалтад ирсэн хувийн хэвшлийн төлөөллөөс иргэний мэдээллийг хэрхэн үнэлэх, хувийн мэдээлэл рүү халдсан тохиолдолд яах вэ, хэнд хандах вэ, халдлагад өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тухайн иргэнд ямар эрх байгаа вэ гэдгийг тодрууллаа. Учир нь өнөөгийн нөхцөлд мэдээллээ алдсан гэдгээ мэдэж байгаа ч ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах холбоотой иргэн өөрөө гомдлоо гаргаад Цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Гэхдээ энэ процесс их бүрхэг аж. Тиймээс холбогдох хуульд үнэлгээ хийж, хариуцлагын асуудлыг хөндөж, нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг тодорхойлох ажлыг 2025 онд хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь кибер аюулгүй байдлын чиглэлд хувийн хэвшилтэй хэрхэн хамтран ажиллах асуудлыг хөндөва. Аудит, эрсдэлийн үнэлгээ хийхээс гадна ямар үйлчилгээ үзүүлж болох вэ, төрийн байгууллагуудыг хамгаалах КАБ-ын шийдэл байна уу гэдэгт анхаарч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн хувийн хэвшлийн зүгээс төрөөс татвар, хөнгөлөлт, чөлөөлтөд анхаарч өгөхийг хүссэн. Тодруулбал, НӨАТ-ын урамшуулал, гаалийн татвар, 20 хувийн давхар татварыг яах вэ гэдэг асуудлыг хөндлөө. КАБ-ын чиглэлд мэдлэг, туршлага хот, орон нутгийн иргэдийн дунд тэс өөр ялгаатай аж. Тиймээс олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, иргэнээ бэлдэх асуудлыг мөн хөндлөө. Энэ хүрээнд шат шатны боловсролын сургуулиудад хөтөлбөр хэрэгжүүлэх, аян зохион байгуулах, чадавхжуулах шаардлага нэгэнт үүсжээ. Нөгөө талдаа, олон нийтийн мэдээллийг ашиглаж буй байгууллагын хариуцлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал ч бий. Дэлхийн даяар 3.2 их наяд ам.доллар тус салбарт эргэлдэж байна. Үүнээс дунджаар 10 хувийг КАБ-ын тоног, төхөөрөмж, лицензэд зарцуулдаг аж. Харин манай улс 6-7 хувийг л зарцуулдаг. Цаашид тус зах зээлийг тэлж, хэрэглэгчдэдээ олгож байгаа бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх шаардлага бий.

Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө

ҮЙЛ ЯВДАЛ Үндэсний нөөц дата төвийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө 2021.07.08 Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа Ухаалах засаг төслийн хүрээнд “Үндэсний нөөц дата төвийг байгуулах, ашиглалтад оруулах” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ. Тус төвийн нээлт тун удахгүй болно. Энэ төслийн хүрээнд хийгдэж батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө МОНГОЛ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Ухаалаг засаг төсөл: Байгаль орчны менежментийн төлөвлөгөө АНГЛИ хувилбарыг ЭНД дарж үзнэ үү. Share on facebook Share on twitter Бусад мэдээ

Дэлхийн Банкны баг Монгол Улсад ажиллаж байна

Өнөөдөр (2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, “Ухаалаг засаг 2” төслийн захирал Д.Цэнгүүнжав, Төслийн Зохицуулагч Б.Энхдөлгөөн, холбогдох албан хаагчдын хамт  Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч ноён Таехюн Ли, БНСУ, БНХАУ, Монгол Улсыг хариуцсан Үйл ажиллагааны дарга Ларс Кристиан Муллер, “Ухаалаг засаг 2” төслийн багийн ахлагч, Цахим хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн Сиоу Чев Куек болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, төслийг төлөвлөгөөт хугацаанд үр ашигтай, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ. Дэлхийн Банкны баг албан томилолтын хугацаанд төслийн үр шим хүртэгч голлох байгууллагууд буюу “Үндэсний Дата Төв” УТҮГ-ийн үйл ажиллагаа, төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах юм. The World Bank mission held in Mongolia Today (February 9, 2026), Mr. B. Myagmarnaran, Acting State Secretary of the Ministry of Digital Development, Innovation and Communications, together with Mr. D. Tsenguunjav, Project Director of the “Smart Government II” Project, Ms. B. Enkhdulguun, Project Coordinator and relevant officials, received Mr. Taehyun Lee, World Bank Country Representative, Mr. Lars Christian Moller, Manager Operations for the People`s Republic of China, the Republic of Korea and Mongolia, the World Bank, Mr. Siou Chew Kuek, Senior Digital Specialist and Task Team Leader for the “Smart Government II” Project, and relevant representatives of the World Bank. During the meeting, the parties exchanged views on the implementation progress, results, and future cooperation of the “Smart Government II” Project and expressed their commitment to jointly work towards the effective and successful implementation of the project within the planned timeframe. The World Bank representatives will also conduct a field visit to the National Data Center to view the project implementation on the site during this mission.