Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.
Search
Close this search box.

EVENT

Бид Цахим Иргэд-We Think Digital төсөл хэрэгжүүлснээ дүгнэж, төлөвлөснөө танилцуулав

2022.09.21

We Think Digital - Бид Цахим Иргэд төсөл нь 2019 онд нээлтээ хийсэн тоон бичиг үсэг номын сангийн дараагийн хувилбар юм. Хөтөлбөр нь цахим аюулгүй байдал, хувийн нууцлал, эерэг харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ болон худал мэдээллийг хэрхэн таних вэ? зэрэг сэдвүүдийг багтаасан 8 модуль бүхий хичээлээс бүрдсэн бөгөөд төслийн хүрээнд хамтрагч байгууллагуудын тусламжтай 10 мянга гаруй иргэд, дунд сургуулийн мянга орчим багш нарт сургалт орж, 40 сургагч багшийг амжилттай бэлдсэн.

ЦХХХЯ нь Мета грүүптэй хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн тоон бичиг үсгийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх, цаашдын алхмуудаа тодорхойлох зорилготой We Think Digital Summit арга хэмжээг хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд We Think Digital сургалт болж, “Монголд цахим боловсролын түвшинг дээшлүүлэх нь”, “Худал мэдээлэлтэй хамтдаа тэмцэх нь” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгээр Монгол дахь цахим боловсролын өнөөгийн түвшин ямар байгаа, цахим боловсролыг хөгжүүлж буй бодит туршлага, худал мэдээллийн зорилго, хэн түгээдэг, эх үүсвэр юу болох, ямар асуудлууд тулгардаг, худал мэдээллийн тархалтыг багасгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар оролцогчид мэдээлэл солилцож, цаашдын алхмаа тодорхойллоо.

Other news

“Е-BUSINESS”СИСТЕМИЙН МОБАЙЛ ХУВИЛБАРЫГ 01 ДҮГЭЭР САРЫН 30-НЫ ӨДӨР НЭЭНЭ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугараар ахлуулсан, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах бүхий л үйл ажиллагааг Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Ажлын хэсгийн хүрээнд төрөөс аж ахуйн нэгжтэй харилцах үйлчилгээнүүдийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх зорилгоор судалгаа хийж байгаа бөгөөд үйлчилгээнүүдийг үе шаттайгаар Төрийн үйлчилгээний нэгдсэн “е-Business” системд нэгтгэхээр төлөвлөж байна. Тус системийн мобайл хувилбарыг 01 дүгээр сарын 30-ны өдөр, портал хувилбарыг 06 дугаар сарын 20-ны өдөр тус тус нээхээр ажиллаж байна. Ингэснээр хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюун ухаанд суурилсан шалгуураар авах, системээс үүссэн лавлагаа, тодорхойлолтыг QR кодоор баталгаажуулах, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг харах, үйлчилгээний явцын талаарх мэдэгдэл хүлээн авах, хуулийн этгээдийн цахим гэрчилгээ болон дүрмийн хуулбар авах, төрд бүртгэлтэй мэдээллээ хянах, аж ахуйн нэгжид зориулсан мэдээ, мэдээлэл авах, мөн холбогдох үйлчилгээний талаарх мэдээллийг хиймэл оюунт агентаас авах боломж бүрдэх юм. Цаашид аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, хэрэглэгчдэд ээлтэй болгох зорилгоор холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, өөрчлөх санал боловсруулах бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг бүрэн цахимжуулахын зэрэгцээ шаардлагатай мэдээ, мэдээллийг НҮБ-ын албан ёсны зургаан хэлээр орчуулан хүргэхээр ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, бизнесийн орчныг сайжруулах” ажлын нэг хэсэг болох төрийн үйлчилгээний нэгдсэн системийг “E-Business”-т нэгтгэх ажил ийнхүү амжилттай хэрэгжиж байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагаан дахь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд оролцохыг урьж байна

Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг цахимаар зохион байгуулж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны 02 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдана.🔹 Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас үйлчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд судалгаанд идэвхтэй оролцохыг урьж байна.Та дараах цахим холбоосоор судалгаанд хамрагдана уу.https://forms.office.com/r/FXNcqXPYHH Судалгаанд хамрагдах QR:

ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

ҮЙЛ ЯВДАЛ ЦХХХ-ны сайд Н.Учрал Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа 2022.10.25 Цахим хөгжлийг дэмжих багц хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр (10 сарын 25-нд) Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад:1. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан журмуудын төслийг батлах2. Хувийн мэдээллээ хамгаалах талаар иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ хүрээнд: Цахим орчинд хувь хүн өөрийн хувийн мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил зэрэг зорилтот бүлгүүдийг тодорхойлж, холбогдох сургалтыг зохион байгуулах, олон нийтийг мэдээллээр хангах аян өрнүүлэх3. Цахим орчинд хүний эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, санал боловсруулах, энэ хүрээнд: Монгол улсын хэмжээнд цахим орчинд хүний эрх зөрчигдөж байгаа гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдсөн талаарх нэгдсэн статистик тоо, баримт бүхий суурь судалгааг хийж, цаашид энэ чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахаар боллоо. Share on facebook Share on twitter Бусад мэдээ